Цагаан Баавгай

Цагаан баавгай (Ursus maritimus) Умард мөсөн далай, түүнийг тойрсон тэнгисүүдээр тархсан баавгайн зүйл.

Дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн бөгөөд Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчнууд гэж тооцогддог. Бие гүйцсэн маахай 400-680 кг байдаг бол эвш хагастай нь тэнцэнэ. Хүрэн баавгайтай ойр төрөл боловч экологийн явцуу нөхцөлд зохицсон, тухайлбал биеийн олон шинж нь хүйтэн хэм, цас, мөс, задгай усаар явах, сэлүүр хөлтөн барихад зохицсон. Хэдий ихэнх цагаан баавгай хуурай газар төрдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг ба тэнгисийн усанд хөвөх мөсөн дээр аялж, идэш хоолоо барьдаг. Жилийн ихэнх хугацааг хөлдсөн тэнгист өнгөрүүлнэ.идэш тэжээл нь далайн амьтан(загас)юм

Цагаан баавгай
Цагаан Баавгай
Ховордолтын зэрэглэл
Цагаан Баавгай
Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Баавгай
Зүйл: Цагаан баавгай
Латин нэр
Ursus maritimus
Константин Жон Фиппс, 1774
Цагаан баавгайн тархалт
Цагаан баавгайн тархалт
Ижил утгатай нэршил

Ursus eogroenlandicus
Ursus groenlandicus
Ursus jenaensis
Ursus labradorensis
Ursus marinus
Ursus polaris
Ursus spitzbergensis
Ursus ungavensis
Thalarctos maritimus

Цагаан баавгайн 19 дэд популяцаас 5-ынх нь тоо толгой хорогдож байгаа тул эмзэг зүйлд тооцогддог. Олон арван жилийн турш хязгаар хориггүй агнаж байсны улмаас энэ зүйлийн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон. Ийнхүү цагаан баавгайн анд хяналт тавьж, квот тогтоох болсноор тоо толгой нь эргээд сэргэж байна. Олон мянган жилийн турш цагаан баавгай Хойд туйлын уугуул иргэдийн эд, оюун санаа, соёлын амьдралд гол байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд эдгээр үндэстэн ястны дунд цагаан баавгай агнах нь чухал явдалд тооцогдсоор байгаа билээ.

Олон улсын байгаль хамгаалах холбоо цагаан баавгайнд учирч буй хамгийн гол аюулыг дэлхийн дулаарал гэж үзсэн. Учир нь цагаан баавгайн амьдрах орчин болсон далайн мөс хайлснаар хангалттай идэш хоол олох чадвар нь багасч байгаа ажээ. ОУБХХ-ны мэдэгдснээр "Хэрэв цаг уурын энэ хандлага үргэлжилсээр байвал цагаан баавгай одоо тархсан ихэнх нутгаасаа 100 жилийн дотор устаж үгүй болох аюултай" ажээ. 2008 оны 5-р сарын 14-нд АНУ-ын Дотоод явдлын департамент цагаан баавгайг Ховордсон зүйлүүдийн тухай хуулиндаа ховор зүйлээр оруулжээ.

Эшлэл

Tags:

БаавгайКодяк баавгайУмард мөсөн далайХүрэн баавгай

🔥 Trending searches on Wiki Монгол:

Улаан бурханШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанУхаалаг гар утасБразилХөдөлмөрийн зах зээлХүнсний нэмэлт бүтээгдэхүүнБондНаадамЗүчиМонгол Улсын Үндсэн хуулийн цэцТамгагүй төрБудЦахилгаан цэнэгГенетикХар тамхиХүйтэн дайнЭзлэхүүнАгаарын даралтҮндсэрхэг үзэлЦэцэрлэг сум (Архангай)Цусны сийвэнХүйсийн баримжааАрсланМонгол овог аймгуудын жагсаалтЗавхан аймагМонголын замын хөдөлгөөний тэмдэгТүрэгГанБулчинГовь-Алтай аймагТөв мэдрэлийн тогтолцооГлюкозМонгол Улсын сумдЭлсэлтийн Ерөнхий ШалгалтМонгол орны томоохон нууруудПрокси серверМонгол улс ОлимподНохойТоннХөрсИррационал тооВьетнамМэлхий хадМонгол түүхэн бичиг үсгүүдМэдээллийн системАйрагСэргээгдэх эрчим хүчЛиберализмРомын эзэнт гүрэнСоёмбо тэмдэгЕсүхэй баатарСорхагтани БэхиҮет хөлтөнХүчилтөрөгчМонгол Улсын Засгийн Газар1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонголын энхтайванХүнГенийн инженерчлэлМонголын намын жагсаалтТарвагаХаммурапи хааны хуульУргамлын амьдралын хэлбэрУргамлын тэжээлЮмжаагийн ЦэдэнбалУлс орнуудын газар нутгийн хэмжээЦусны цагаан эсУсны эргэлтЧингис хаанНүүрсҮндсэн хуульБилгийн тоололНацагийн БагабандиАрдын түр засгийн газарМарксизмТангадын Галсан🡆 More