Филадельфи (Англи: Philadelphia) нь Америкийн Нэгдсэн Улсын 5 дахь, Пеннсилвани муж улсын хамгийн том хот юм.
АНУ-ын нутгийн зүүн хойд хэсэгт, Делавэр, Скүүкил голуудын дагуу орших, Пеннсилванийн цорын ганц нэгдмэл хот-тойрог болно. 2010 оны тооллогоор 1,526,006 оршин суугчтай байв. Делавэрийн хөндийн эдийн засаг, соёлын төв болсон тус хотын ойр орчимд 6 сая хүн оршин суудаг бөгөөд АНУ-ын 5 дахь том метрополи бүсд тооцогдоно. Филадельфия хотыг Филли гэхээс гадна нэрний грек хэлээрх (гре. Φιλαδέλφεια) утгаас гаралтайгаар Ах дүүсийн хайрын хот (philos (φίλος) "хайрлах", adelphos (ἀδελφός) "ах дүү") гэж дуудах нь бий.
Филадельфи | |||
---|---|---|---|
Хоч нэр: Philly, City of Brotherly Love, The City that Loves you Back, Cradle of Liberty, The Quaker City, The Birthplace of America, Illadelph | |||
Зүүн дээд хэсгээс, Филадельфи хотын ерөнхий байдал, Бенжамин Франклины хөшөө, Эрх чөлөөний хонх, Филадельфийн Урлагийн Музей, Филадельфи хотын танхим, Тусгаар тогтнолын танхим | |||
Тамга | Далбаа | ||
Пеннсилвани дахь байрлал | |||
| |||
Үндсэн мэдээлэл | |||
Байгуулагдсан: | 1682 оны 10-р сарын 27 | ||
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Муж Улс: | Пеннсилвани | ||
Тойрог: | Филадельфи тойрог | ||
Солбицол: | , 75° 10′ Б39° 57′ У, 75° 10′ Б | ||
Цагийн бүс: | Eastern (UTC−5/−4) | ||
Хүн ам: – Метропол бүс: | 1,567,872 (мэдээ: 2016 он) 6,070,500 (мэдээ: 2016 он) | ||
Хүн амын нягтрал: | 4,480.9 хүн км2 тутамд | ||
Газар нутаг: | 369.4 км2 (≈ 143 бээр2) үүнээс 349.9 км2 (≈ 135 бээр2) нь хуурай газар | ||
Далайн түвшнээс дээш: | 12 м | ||
Захиргааны гишүүнчлэл: | 12 хотын дүүрэг | ||
Шуудангийн дугаар: | 19019–19255 | ||
Утасны код: | +1 215, 267, 445 | ||
МБХС: | 42-60000 | ||
ГНМС: | 1209052 | ||
Цахим хуудас: | www.phila.gov | ||
Засаг дарга: | Жим Кенни |
1682 онд хотыг Виллиам Пенн Пеннсилвани колонийн нийслэл болгон байгуулсан түүхтэй. Ийнхүү байгуулагдсан тус хот нь 1750-д онд Британийн Америкийн хамгийн том хот, хамгийн завгүй боомт болон цэцэглэж байжээ. Америкийн хувьсгалын үеэр Филадельфия хот 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглал, 1787 оны үндсэн хуульд гарын үсэг зурцгаасан, Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын эцгүүдийн уулздаг газар байж, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Филадельфия хот хувьсгалын дайны үеэр тус улсын нийслэлүүдийн нэг байснаас гадна Вашингтон хот баригдаж байх явцад түр нийслэлийн үүргийг гүйцэтгэж байжээ. 19-р зуунд аж үйлдвэрийн төв болсон Филадельфия хот нь мөн Европоос ирсэн шилжин суурьшигчид цутган ирдэг төмөр замын зангилаа байлаа. Цаашилбал, Африк-Америкчуудын Их нүүдлийн гол хүрэх цэгүүдийн нэг байсан бөгөөд 1950-д онд 2 сая хүн шилжин суурьшсан аж.
Өдгөө тус хот нь мэдээлэл, үйлчилгээнд суурилсан эдийн засагтай. Санхүүгийн үйл ажиллагаа нь хотын эдийн засгийн хамгийн том салбар юм. АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн сургалт, судалгааны төвүүдийн нэг нь тус хотод байрладаг. Филадельфийн баялаг түүхийн дурсгал жуулчдын сэтгэлийг ихэд татдаг бөгөөд Эрх чөлөөний хонхыг л гэхэд 2010 онд 2 сая жуулчин үзэж сонирхжээ. Делавэрийн хөндийд Форчюн 500 жагсаалтад багтсан 12 компани төвлөрдгөөс 4 нь Филадельфияд бий. Орон нутгийн нийт бүтээгдэхүүн нь $388 тэрбум бөгөөд АНУ-ын 4 дэх, дэлхийн 9 дэх том эдийн засагтай хот болноb.
|
|
|
Филадельфи нь албан ёсоор найман хоттой хамтын ажиллагаатай:
Филадельфи | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Филадельфи
Эх сурвалж: National Weather Service, US Dept of Commerce |
This article uses material from the Wikipedia Монгол article Филадельфи, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.