1964 Он Токиогийн Олимп

Зуны олимпын XVIII наадам буюу Токиогийн олимп (Англи: XVIII Olympic Summer Games) нь 1964 оны 10 сарын 10-наас 10 сарын 24-нд Японы Токио хотноо зохион байгуулагдсан зуны олимп юм.

Зуны олимпын XVIII наадам
XVIII Olympic Winter Games
Зохиогдсон хот ЯпонЯпон Япон, Токио
Оролцсон улс 93
Оролцогчдын тоо 5151
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
19 спорт, 163 цогц медаль
Нээлтийн ёслол 1964 оны 10 сарын 10
Хаалтын ёслол 1964 оны 10 сарын 24
Наадмыг нээгч Эзэн Хаан Шоова
Тамирчдын тангараг Оно Такаши
Бамбар асаагч Сакаи Ёшинори
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Олимпийн цэнгэлдэх хүрээлэн

Токио хот нь 1940 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг авсан ч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод эрхийг нь шилжүүлсэн ч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас уг олимп зохиогдож чадаагүй билээ. Ийнхүү 1964 онд Ази тивд анх удаа олимпын наадам зохиогдсон нь энэ юм. Апартеидийг өөгшүүлж байсан Өмнөд Африк улсыг уг олимпод оролцохыг нь хориглосон.

Зуны олимпын XVIII наадам 1964 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 24 хүртэл Японы Токио хотноо зохион байгуулагджээ. Ази тивийн хотод зохион байгуулагдсан анхны олимп байсан бөгөөд манай монголчуудын хувьд ч хамгийн анхны олимпдоо оролцсон нь байсан юм. “ТОКИО 1964”-д манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 4 нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан.

Нийт 93 улсын 5151 тамирчин оролцож байсан 1964 оны олимпын нээлтийн үгийг эзэн хаан Шоова хэлж, бамбарыг нь японы тамирчин Сакаи Ёшинори асааж байв. 

Зохион байгуулах хотыг сонгосон нь

1959 оны 5 сарын 26-нд Баруун Германы Мюнхен хотод болсон ОУОХ-ны 55-р чуулганаар болсон санал хураалтаар Токио хот Детройт, Брюссель, Вена хотуудыг ялж, зуны олимпын XVIII наадмыг зохион явуулах эрхтэй болсон.

ОУОХ-ны санал хураалтуудын үр дүнг харуулсан вэб хуудсаас доорх дүнг авав.

1964 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг сонгох санал хураалтын дүн
Хот Улс 1-р шат
Токио Япон1964 Он Токиогийн Олимп  Япон 34
Детройт Америкийн Нэгдсэн Улс1964 Он Токиогийн Олимп  Америкийн Нэгдсэн Улс 10
Вена Австри1964 Он Токиогийн Олимп  Австри 9
Брюссель Бельги1964 Он Токиогийн Олимп  Бельги 5

Медалийн хүснэгт

1964 Он Токиогийн Олимп 
Полина Астахова ЗХУ-ын гимнастикийн багийн бүрэлдэхүүнд дараалсан 3 дахь алтан медалиа хүртэв.

Медалийн чанараар тэргүүлсэн 10 улсыг доорх хүснэгтэд жагсаав:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Америкийн Нэгдсэн Улс1964 Он Токиогийн Олимп  Америкийн Нэгдсэн Улс 36 26 28 90
2 1964 Он Токиогийн Олимп  ЗХУ 30 31 35 96
3 Япон1964 Он Токиогийн Олимп  Япон (зохион байгуулагч орон) 16 5 8 29
4 Германы нэгдсэн баг Олимпод1964 Он Токиогийн Олимп  Герман 10 22 18 50
5 Итали1964 Он Токиогийн Олимп  Итали 10 10 7 27
6 Унгар1964 Он Токиогийн Олимп  Унгар 10 7 5 22
7 Польш1964 Он Токиогийн Олимп  Польш 7 6 10 23
8 Австрали1964 Он Токиогийн Олимп  Австрали 6 2 10 18
9 Чехословак1964 Он Токиогийн Олимп  Чехословак 5 6 3 14
10 Их Британи1964 Он Токиогийн Олимп  Их Британи 4 12 2 18

Монгол улс Токиогийн олимпод

Монгол улс зуны олимпод анх удаагаа оролцсон нь 1964 оны Токиогийн олимп байлаа. Спортын чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетик зэрэг 5 төрөлд нийт 21 тамирчин оролцсон түүхтэй.

Багийн ахлагчаар Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Бадамтарын Балдоо, тугчаар хөнгөн атлетикийн дасгалжуулагч “Чемпион” хэмээх Чүлтэмийн Найдан нар оролцсон байна.

Нийт 93 орон оролцсоноос 13 орон анх удаагаа олимпод хөл тавьсны дотор Монгол Улс байлаа.

Манай тамирчдаас хамгийн дээд амжилтыг чөлөөт бөхийн төрөлд Жигжидийн Мөнхбат 78 кг-ын жинд үзүүлж, долдугаар байр эзэлсэн бол Чимэдбазарын Дамдиншарав 52 кг-ын жинд есдүгээр байр тус тус эзэлсэн юм.

Эшлэл

Tags:

1964 Он Токиогийн Олимп Зохион байгуулах хотыг сонгосон нь1964 Он Токиогийн Олимп Медалийн хүснэгт1964 Он Токиогийн Олимп Монгол улс Токиогийн олимпод1964 Он Токиогийн Олимп Эшлэл1964 Он Токиогийн Олимп10 сарын 1010 сарын 2419401964АзиАнгли хэлАпартеидЗуны олимпТокиоХельсинкиХятадЯпонӨмнөд Африк

🔥 Trending searches on Wiki Монгол:

Гэлэгийн ОдонЕвропЦагаан хэрэмБиотехнологиТектоник хавтанШавжСугарТэрхийн цагаан нуурГовьТархиБөртэ үжинНомЮань улсын хаадДундговь аймагХодоодЦөлжилтБуйр нуурИзотопЛигдэн хаанМонгол наадгайУсТатарАйрагУлс төрийн намТуркҮет хөлтөнБүдүүн гэдэсХалхЦахилгаан эсэргүүцэлТромбоцитопениХотжилтАж үйлдвэрийн хувьсгалДотоодын нийт бүтээгдэхүүнДэлхийн нэгдүгээр дайнХятадын хотын жагсаалтМонголын Ардчилсан ХолбооОдМандухай сэцэн хатанСэтгэл судлалНайманШвейцарДархлалын олдмол хомсдолЦахилгаан цэнэгУргамлын амьдралын хэлбэрБагваахайТөв цэнгэлдэх хүрээлэнТермодинамикАгаарын бохирдолСур харвааТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)КапитализмМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЮань УлсАрдын хувьсгалЭр бэлгийн эсМонгол түүхэн бичиг үсгүүдАвлигаКомпьютерын сүлжээЗигмунд ФройдЦус багадалтНогоон дарь эхГүн ухаанВитамин АЦахилгаан оронАСЕАНӨнгөний бэлгэдэлСяньбиГазар зүйн солбицлын системТусгаар тогтнолFacebookБуддын шашинСтратегийн ордуудТөмөр хөшигБар хэвлэлГерц (нэгж)Рене ДекартБаруунтан🡆 More