Тампере

Тампере (финээр Tampere, шве.

Эртний швед хэлний damber (далан) + fors (түргэн урсгал) гэдэг үгнээс гаралтай.

Тампере хот
Tampereen kaupunki
Хотын зураг
Тампере хотын төв
Сүлд тэмдэг
Сүлд
Хоч нэр: "Умрын Манчестер"

Тампере хот-н байршил

Солбицол: 61°30′N 23°46′E
Улс Финланд
Бүс Баруун Суоми
Муж Пирканмаа
Тойрог Тампере
Засаглал  
 - Хотын менежер Анна-Кайса Иконен
Газар нутаг  
 - Нийт 689.6 км²
Хүн ам  
 - Нийт (2015) 223,260
 - Нягтрал 425.3/км²
Цахим сүлжээ: www.tampere.fi
Тампере
Хотын төв сүм
Тампере
Тамперегийн их сургууль
Тампере
Пюхаярви нууранд нар жаргаж байгаа нь

220 мянга орчим хүн ам бүхий, тус улсын 3 дахь том хот бөгөөд Пирканмаа мужийн төв болно.

Насиярви, Пюхаярви нууруудаар хашигдсан нарийн зурвас газарт, тэдгээр нуурыг холбосон түргэн урсгалт Таммеркоски голын эрэг дээр байрлана. Голын түргэн урсгалыг ашиглан усан цахилгаан станцууд баригдсан байдаг бөгөөд цаас, арьс шир боловсруулах, ээрмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Сүүлийн жилүүдэд Нокиа зэрэг IT-ийн салбар, түүнийг ашигласан тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд голлох болжээ. Турку хотоос зүүн хойш 140 км, нийслэл Хельсинкигээс баруун хойш 160 км зайд оршино.

Түүх

18-р зууны сүүлийн хагаст Шведийн хаан Густав III-ын зарлигаар байгуулагджээ. Финланд улс Оросын Хаант Улсын захиргаанд орсноос хойш аж үйлдвэрийн салбарууд хөгжжээ. 1876 онд төмөр зам тавигдсан байна. Аж үйлдэржилтийн үрээр хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэрийн ажилчдын дунд социализм, коммунизмын үзэл санаа дэлгэрсэн аж. Владимир Ленин анх Иосиф Сталинтай Тамперед танилцаж байсан гэдэг. Дэлхийд ганцхан байдаг Лениний музей тус хотод бий. 1917 онд Тамперед байхдаа Ленин "Улс орон ба хувьсгал" зохиолоо бичсэн юм. 1918 онд гарсан Финландын иргэний дайны хамгийн ширүүн тулаан Тамперед болж байжээ.

Ах дүү хотууд

Эшлэл

Цахим холбоос

Тампере  Commons: Тампере – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Тампере ТүүхТампере Ах дүү хотуудТампере ЭшлэлТампере Цахим холбоосТампереФин хэлФинландШвед хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Саарал чоноЖэки ЧанМонгол орны томоохон нууруудГиппократын тангарагБатарейЦэцэ (рэппер)ГалогенУвс аймагИндонезГар, хөл, амны өвчинНүүрс усДэлхийМонгол Улсын Үндсэн хуулийн цэцЦасДартсЦахилгаан эрчим хүчГенетикУлс орнуудын хүн амын тооЖимсМонгол улсын төрийн сүлдМэлхийMicrosoft WindowsЕвропын орнуудын жагсаалтХар тугалгаҮзэмчинПалеолитТуркЗарим амьтны насны нэрсӨвөр МонголИх ХуралдайБогд хан уулАрдын хувьсгалГерманЗамын хөдөлгөөний тэмдэгЭкологиСоёлНүүрсКомпьютерын техник хангамжБиохимиНохойМатематикМуурСанах ойБондВавилониТаж МахалЧингис хаанЗавхан аймагШүлтийн металлАнгли хэлХорезмМонгол дахь дэлхийн өвХатууНеолитАзиАсбестХААН БанкХорт хавдарЯнгирМонгол улсын хил үүссэн түүхЯпонАмерикКристиано РональдоДэлхийн хоёрдугаар дайнАр МонголНаху гүний тулалдаанТайванийн хотын жагсаалтНүүрстөрөгчМикро эдийн засагБирваагийн МөнхболдЭкспортАмиа егүүтгэхЛитиСайн ноён хан аймагТоорил ханЭсэн тайшМөнгө (химийн элемент)Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ🡆 More