Петрологи

Петрологи (Грек гаралтай: πέτρα - чулуу; λόγος - мэдлэг) нь чулуу болон түүний үүссэн нөхцлийг судалдаг геологийн нэгэн салбар ухаан юм.

Петрологийн 3 үндсэн салбар байх ба эдгээр нь чулуулгийн үндсэн 3 төрөл болох магмын, хувирмал, ба тунамал чулуулгийг тус тус судлана.

Судалгааны арга

Петрологийн судалгаанд минералоги, петрографи, оптикийн минералоги, төрөл бүрийн химийн шинжилгээний аргуудыг хэрэглэнэ. Мөн геохими, геофизик, түүнчлэн термодинамикийн судалгааг өргөнөөр ашиглана.

Петрологийн салбарууд

  • Магмын чулуулгийн петрологи нь магмын чулуулгийн (жишээлбэл, боржин, базальт зэрэг халуун хайлмал магм газрын гүнд эсвэл гадаргуу дээр хөрч, тасжихад үүссэн чулуулаг) текстур, найрлагыг судлана. Магмын чулуулаг нь интрузив, ба эффузив гэсэн 2 үндсэн төрөлтэй байна.
  • Тунамал чулуулгийн петрологи нь тунамал чулуулгийн (элсэн чулуу, занар, шохойн чулуу зэрэг бусад чулуулгийн эвдрэлийн бүтээгдэхүүн, эсвэл биологийн юм уу химийн тунадасжилтаар үүссэн чулуулгууд) найрлага, бүтцийг судлана.
  • Метаморф буюу хувирмал чулуулгийн петрологи нь талст занар, гантиг зэрэг хувирмал чулуулгийн найрлага, текстурыг судлана. Тунамал, эсвэл магмын чулуулаг даралт, температурын өөрчлөлтийн нөлөөгөөр, химийн болон минералогийн найрлага, эсвэл текстур нь өөрчлөгдөн хувирмал чулуулаг болон хувирна.
  • Туршилтын петрологи нь лабораторийн нөхцөлд өндөр даралт, өндөр температур үүсгэх багажийн тусламжтайгаар байгалийн болон синтетик дээжийн геохимийн, болон фазын өөрчлөлтийг судладаг салбар юм. Эдгээр туршилтууд нь Дэлхийн царцдасын доод хэсэг, дээд манти, ер нь дэлхийн дотоод бүтцийг судлахад үлэмж хувь нэмэр оруулна.

Ашигласан хэвлэл

  • Bayly, M. Brian (1968) Introduction to petrology Prentice-Hall, Englewood Cliffs, NJ;
  • Blatt, Harvey and Tracy, Robert J. (1996) Petrology: igneous, sedimentary, and metamorphic W.H. Freeman, New York, ISBN 0716724383 ;
  • Dietrich, Richard Vincent and Skinner, Brian J. (1979) Rocks and rock minerals Wiley, New York, ISBN 0471029343 ;
  • Fei, Yingwei; Bertka, Constance M. and Mysen, Bjorn O. (eds.) (1999) Mantle petrology: field observations and high-pressure experimentation The Geochemical Society, Houston, TX, ISBN 0941809056 ;
  • Stanton, R. L. (1972) Ore petrology McGraw-Hill, New York, ISBN 0070608431 ;

Мөн үзэх

Цахим холбоос

Петрологи  Commons: Петрологи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Петрологи Судалгааны аргаПетрологи йн салбаруудПетрологи Ашигласан хэвлэлПетрологи Мөн үзэхПетрологи Цахим холбоосПетрологиГеологиГрек хэлМагмын чулуулагТунамал чулуулагХувирмал чулуулагЧулуу

🔥 Trending searches on Wiki Монгол:

БаядНаполеонУчиртай гурван толгойХенри Эгард УоллесДөрвөн Ойрадын холбооЯдууралДоржшүгдэнМонгол Улсын төрийн далбааМакро эдийн засагМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтБогд хаанОтгонтэнгэрМонгол орны гол мөрдБүргэдМонгол Улсын Засгийн ГазарСагсан бөмбөгЦиклонКүнзийн сургаалХувьцааЦахиурЭрчимжсэн фермийн аж ахуйТэнхлэгийн гүрнүүдАзотМал аж ахуйСорхагтани БэхиНуклейн хүчилЧарльз ДарвинАлтЭнэтхэгийн философиХувьсах хүчдэлГэрэл зурагДалайДаралтЭдип хаанЦахиагийн ЭлбэгдоржКанадМонголын үндэсний түүхийн музейТангуд улсХайлшХөрсний бохирдолЧингис хааны дөрвөн хүлэг баатарСоциализмОй тогтоолтАргын тоололИнерт хийУргамлын амьдралын хэлбэрДавсны хүчилЦээрлэх ёсонФранцЗүү ороох оёдолҮелэх системАрван хоёр цагГовьсүмбэр аймагАдам СмитЛигдэн хаанТоргуудГэрэлХулан хатанПарисын олимп (2024 он)Бүгд Найрамдах Алтай УлсAppleМонгол улсын аймаг, нийслэлКовалент холбооӨмнөговь аймагДува сохорЧавхдаст хөгжмийн зэмсэгЛхүмбийн хэрэгХүчдэлМонгол бичигЭлэгний C вирусУргамлын тэжээлБүгд Найрамдах Монгол Ард УлсХалиун бугаМанжуудСонирхлын бүлэгХурдатгалАнандын Амар🡆 More