Дэлхийн Царцдас

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно.

Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ. Температур нь газрын гадаргуу орчим ойролцоогоор агаарын температуртай, харин Мохийн зааг орчим дээд мантийн температур болох 900 °C-тай ойролцоо байна. Царцдасын 2 төрөл байдаг нь:

  • Далайн царцдас
    • 5-10 км зузаан, базалтлаг найрлагатай, дундаж нягт нь 3.3 гр/см3. Далайн царцдас нь Далайн голч нуруунд тасралтгүй шинээр үүсэж байдаг. Өөрөөр хэлбэл халуун магма гүнээс түрж гарч ирэн царцдаг бөгөөд дараагийн магм нь өмнөхөө түрэн хоёр тийш нь холдуулж, царцах байдлаар тасралтгүй явагдана. Далайн голч нуруунд далайн царцдас шинээр үүсэж байхад плитийн ойртох (конвергент) заагт далайн царцдас нь эх газрын царцдас доогуур, манти руу живж (субдукцлагдаж) байдаг. Учир нь далайн царцдас нь эх газрынхаас илүү хүнд юм. Плит тектоникийн нэг гол судлагдахуун бол энэ процесс болно.
Дэлхийн Царцдас
Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем)
  • Эх газрын царцдас
    • 20-70 км зузаантай, тунамал, боржинлог, хувирмал чулуулагаас тогтоно. Мантиас илүү хөнгөн, нягт багатай учир манти дээгүүр хөвж байдаг байна. Мөн далайн царцдасаас илүү нягт багатай тул түүнтэй харьцуулахад бараг субдукцлагдахгүй (манти руу живж, хайлахгүй). Ийм учраас далайн царцдасын нас 200 сая жилээс хэтрэдэггүй бол, эх газрын царцдасын хамгийн эртний чулуулагийн (Канадын Акаста занар) нас 4.01 тэрбум жил хүрдэг байна.

Бусад холбоотой сэдвүүд

Цахим холбоос

Дэлхийн Царцдас 

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Дэлхийн Царцдас 

Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Дэлхийн Царцдас 

Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

ЛитосфериМагмын чулуулагМантиТемператур

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДартсТайхар чулууИх БританиНүдМандухай сэцэн хатан (кино)Монгол Улсын Зэвсэгт ХүчинҮзэмчинӨөлдХишигтэнАмарбаясгалант хийдНар хиртэлтАгаарын даралтЦиклонМексикМонголын энхтайванПунсалмаагийн ОчирбатЦасМонголын замын хөдөлгөөний тэмдэгФизикБуурын гэрээЭдип хаанБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжҮйлдлийн системДархлаа судлалХур тунадасИх Монгол улсын их хааны тамгаМеталлЦахилгаан гүйдэлДогсомын БодооМонгол орны уулсКомпьютерын сүлжээАлгоритмМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсАйрагАлтСанжаасүрэнгийн ЗоригХаммурапи хааны хуульМуурМакс ВеберМэлхий хадМонголын Нууц ТовчооМонгол гуталХүлэмжийн хийХүйтэн дайнВирусДавтамжГалдан бошигт хаанТөв аймагНомСоёмбоКоминтернХодоодМарианы хонхорЁс зүйДээд эрдэмтЦахилгаан эсэргүүцэлАнхны тооБайгалийн шалгаралЧингис хааны сургаалЗавхан аймагХиймэл оюун1 дүгээр сургуульКиргизМөнх хаанУлаан цутгаланМандухай сэцэн хатанТив тивийн улс орнуудИонБарон Унгерн фон ШтернбергШударга ёсНайманТооУсны эргэлтBlackPinkАнгарагУргамлын амьдралын хэлбэрХөнгөн аж үйлдвэрГүн ухаанАвстрали🡆 More