Бүгд Найрамдах Алтай Улс

Бүгд Найрамдах Алтай Улс (Орос: Республика Алтай, алт.

Сибирийн холбооны тойрог болон Баруун Сибирийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Горно-Алтайск («уулын алтай»).

Бүгд Найрамдах Алтай Улс
Республика Алтай
Бусад албан галиглал
 • АлтайАлтай Республика
 • КазахАлтай Республикасы / Altai Respublikasy
Flag of Бүгд Найрамдах Алтай Улс
Бүгд Найрамдах Алтай Улс Сүлд
Дуулал: Бүгд Найрамдах Алтай Улсын төрийн дуулал
Location of Бүгд Найрамдах Алтай Улс
Солбицол: 50°55′N 86°55′E / 50.917°N 86.917°E / 50.917; 86.917 86°55′E / 50.917°N 86.917°E / 50.917; 86.917
УлсБүгд Найрамдах Алтай Улс Орос
Холбооны тойрогСибирийн ХТ
Эдийн засгийн бүсБаруун Сибирийн ЭЗБ
НийслэлГорно-Алтайск
Засаг захиргаа
  ТөрөлТөрийн Хурал—Эл Курултай
  ТэргүүнОлег Хорохордин
Газар нутаг
  Нийт92,903 км2 (35,870 миль2)
Хүн ам
 (2021 Тооллого)
  Нийт 210,924
  Байр81-р байр
  Нягтрал2.27/км2 (5.9/миль2)
  Хотын нутаг
31%
  Хөдөө
69%
Цагийн бүсUTC+6 (MSK+3)
ISO 3166 кодRU-AL
Улсын дугаар04
Албан ёсны хэл(нүүд)
Вэб сайтwww.altai-republic.ru

Алтайн дэвсгэр нутгийн талбай - 92,600 км2, 2010 оны тооллогоорх хүн ам - 206,168. Оросын доторх Оросын Бүгд Найрамдах Улсаас хамгийн цөөн ард иргэдтэй нь аж. Угсаатны бүтцээр 56.6% нь Оросууд, 34.5% (69,963) нь Алтайчууд юм. Орос хэлнээс гадна Алтай хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.

Түүх

Манай эриний өмнөх үеэс нүүдлийн соёл иргэншил цэцэглэж, Базылык, Катанга зэрэг олон курган (туурь) бий.

Хүн ам

Хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 дугаар зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн нутаг дэвсгэрийг “Ойрад Монголын Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. 20 дугаар зууны эхээр Алтайчуудын дунд их яригддаг байсан Ойрад хан буцаж ирэх тухай домгийн баатар нь Галданцэрэн гэдэг бодит хүн билээ. Түүний дүүг Лувсан Шоно гэдэг байсан бөгөөд алтайчуудын аман зохиолд домогт Шуну баатар хэмээн орсон юм. Ойрад-Алтайчуудын том байсан цаг үе нь Ойрадын хаант улстай холбоотой байсан байна. Тийм ч учраас үлгэр домог, туулийн ертөнцөд нь энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай тэмцэлдсэн аж.

1922 онд одоогийн Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байдаг. 1932 оны Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Ганц үсгийн төдий шалихгүй өөрчлөлт. Гэвч энд уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэн далд санаа явж байлаа. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү ойродын биш ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг удаа ч дурссангүй. Бүгд л энэ баримтыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа. 1948 онд түүхч Л.Потапов Горно-Алтайн автономит муж болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах гойд юмгүй газар орны нэр засаг захиргааны нэр томьёо болж хувирсан нь энэ юм. Уг нь бол Ойрад түмний нутаг юм.

1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ.

Аж үйлдвэрийн гол салбарууд

Мал аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, алт олборлолт. Мөн тус улсын усан болор өндөр үнэлэгддэг.

Газар зүй

Бүгд Найрамдах Алтай Улс 
Алтайн БНУ-ын хойд нутгаар урсаж буй Катунь (алтай. Кадын ; «Хатан») гол
Бүгд Найрамдах Алтай Улс 
Алтайн ноён оргил Белуха

Алтайн БНУ нь Ази тивийн бараг төвд нь барагцаалвал Сибирийн тайга, Казахстаны тал, Монголын говь гурвын уулзвар нутаг юм. Нутгийн 25% ой модоор хучигдсан байдаг.

Гол ус

Алтайн БНУ-ын өмнө биеийн уулсаас эх авдаг 20 мянга гаруй гол горхи умар зүгийг чиглэн урсдаг. Нутгийн томоохон хоёр гол нь Катунь (Орос: Катунь ; алтай. Кадын ; «Хатан»), Бия (алтай. Бий) хоёр юм. Энэ хоёр нийлж Сибирийн хамгийн урт мөрөн Обь үүсдэг. Нутгийн зүүн хойд талд байдаг нутагтаа хамгийн том, гүн Телес нуур (325 м гүн; орос. Телецкое озеро ; алтай. Алтын Кӧл ; «Алтан нуур») нь Бия голын эх юм.

Уул хөвч

Нутгийн дийлэнх хувь Алтайн нуруу буюу уулархаг нутагт хамаарна. 4000м гаруй өндөр уул нурууд, мөсөн гол, голын хавцал хөндий зонхилно. Газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаардаг. Нутгийн өмнөд хэсэгт Сибирийн хамгийн өндөр цэг Белуха уул (4,506 м) байрлана. Орос - Монголын хилийн ойролцоо Укокийн тэгш өндөрлөг байна.

Засаг захиргааны хуваарь

Одоо цагт Бүгд Найрамдах Алтай Улсын нутаг дэвсгэр нь 1 хот (Орос: городской округ - «тойрог хот» эсвэл «хотын тойрог»), 10 аймаг (Орос: район ; өмнөд-алтай. аймак) бүгд 11 нэгж болон хуваагдаж байна. Арван аймаг ахин хуваагдаж 92 нэгж болно. Оросоор сельское поселение гэж бичдэг энэ зүйл ангийг Монголоор «сум» эсвэл «хөдөө нутаг» гэж орчуулж болох юм.

Нэр
(10 аймаг, 1 хот)
Байршил Орос нэр
(10 район, 1 город)
Алтай нэр
(10 аймак, 1 ...)
Талбай Хүн амын
тоо
Аймгийн
төвийн нэр
1 Горно-Алтайск
(«Уулын Алтай»)
Горно-Алтайск Туулу Алтай 95.5 км² 56,013
2 Кош-Агач
(«Хос мод»)
Бүгд Найрамдах Алтай Улс  Кош-Агачский Кош-Агаш 19,845 км² 19,242 Кош-Агач
3 Майма Бүгд Найрамдах Алтай Улс  Майминский Майма 1,285 км² 28,787 Майма
4 Онгудай Бүгд Найрамдах Алтай Улс  Онгудайский Оҥдой 11,744 км² 15,270 Онгудай
5 Турочак Бүгд Найрамдах Алтай Улс  Турочакский Турачак 11,015 км² 12,637 Турочак
6 Улаган
(«Улаан»)
Бүгд Найрамдах Алтай Улс  Улаганский Улаган 18,367 км² 12,284 Улаган
7 Усть-Кан
(«Каны адаг»)
Бүгд Найрамдах Алтай Улс  Усть-Канский Кан-Оозы 6,244 км² 15,128 Усть-Кан
8 Усть-Кокса
(«Хөх усны адаг»)
Бүгд Найрамдах Алтай Улс  Усть-Коксинский Кöк-Суу 12,958 км² 17,610 Усть-Кокса
9 Шебалин Бүгд Найрамдах Алтай Улс  Шебалинский Шебалин 3,794 км² 14,841 Шебалино
10 Чемал Бүгд Найрамдах Алтай Улс  Чемальский Чамал 3,016 км² 10,331 Чемал
11 Чоя Бүгд Найрамдах Алтай Улс  Чойский Чоя 4,526 км² 8,694 Чоя

Зүүлт

Бүгд Найрамдах Алтай Улс  Commons: Altai Republic – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Бүгд Найрамдах Алтай Улс ТүүхБүгд Найрамдах Алтай Улс Хүн амБүгд Найрамдах Алтай Улс Аж үйлдвэрийн гол салбаруудБүгд Найрамдах Алтай Улс Газар зүйБүгд Найрамдах Алтай Улс Засаг захиргааны хуваарьБүгд Найрамдах Алтай Улс ЗүүлтБүгд Найрамдах Алтай УлсАлтай хэлБүгд Найрамдах Улсын жагсаалт (ОХУ)Горно-АлтайскОрос хэлОросын Холбооны УлсОросын холбооны байгууламжСибирийн Холбооны тойрог

🔥 Trending searches on Wiki Монгол:

Пунсалмаагийн ОчирбатГанхуягийн АнхмааШавжМона ЛизаМэдээллийн системОрос-Украины дайнДаралтНүүрстөрөгчФинландГаутама БуддаИмпортСоёмбо тэмдэгМонгол Улсын төрийн дуулалMicrosoftЗасаг захиргааны зохион байгуулалт290 (рэппер)Лев ТолстойХовордсон зүйлХимийн холбооФизикХубилай хаанИхэр (орд)АфрикГамлетХүчилтөрөгчБиткойнХүннү-Хань улсын дайнХятадЗүрхАзербайжанТарвагаАравтын тооллын системЭдийн засагСүрьеэСолонгосын дайнЦаг агаарДархлалын олдмол хомсдолМөнгөСүн ҮкүнШашинИнновациФторИх БританиМонгол бичгийг цахим ертөнцөөрБаянхонгор аймагЦахилгаан гүйдэлТаван замын байлдаанМонгол Улсын Ерөнхий СайдШинэ засгийн бодлогоБайгалийн гамшигДартс“00” цаг (З.Түмэнжаргал, С.Баатарсүх)Шуурхай санах ойГарагӨмнөговь аймагАзиСоронзӨвчинМонгол Улсын сумдДундговь аймагЛувсанжамбын МөрдоржУлс төрЭссеМонгол ВикипедиаМонгол ёс заншилХромТэмээШээсний шинжилгээАлтай Таван БогдКирилл үсэгОлноо Өргөгдсөн Монгол УлсАнимэЭкскаваторЭрчимжсэн фермийн аж ахуйҮндэсний бөхСиньхайн хувьсгал🡆 More