Орос-Украины Дайн

Орос-Украины дайн (Украин: Російсько-українська війна, Орос: Российско-украинская война) нь Орос, Украины хооронд 2014 оны 2 сараас хойш үргэлжилж байгаа дайн юм.

2013-2014 оны туршид үргэлжилсэн Украины Евромайдан эсэргүүцлийн хөдөлгөөний төгсгөлд болсон Майдан хувьсгалаар Украины ерөнхийлөгч болон засгийн газрыг огцруулжээ. Энэ үйл явдлыг залгуулаад Орос Крымыг эзэлж өөртөө нэгтгэсэн бөгөөд Украины Оростой хил залгаа Донбас дахь салан тусгаарлах үзэлтнүүдэд цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж эхлэсэн. 2014 оноос 8 жилийн туршид ийнхүү хэд хэдэн сөргөлдөөн гарч улс төрийн хувьд хурцадмал байдалтай байсан ба 2021 оноос Украины хил дагуу Оросын цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсч, 2022 оны 2 сарын 24-нөөс Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолжээ.

Орос-Украины дайн
Хамаарах дайн: Зөвлөлтийн дараах дайнууд
Орос-Украины Дайн
26 October 2022 оны 10 сарын 26-ны байдлаар
       Украины мэдэлд
       Оросын эзлэсэн
Огноо 2014 оны 2 сарын 20 – одоо
Байрлал Украин, Орос
Байдал Дайтаж буй
Газар нутгийн
өөрчлөлт
2014 оны хооронд 2022:

2022 оноос хойш:

  • Орос Украиныг эзлэх довтолгоог эхлүүлсэн
  • Оросын тал Укрианы зүүн, өмнөд 4 мужийг нэгтгэсэн тогтоол гаргасан
Байлдагч талууд
Орос-Украины Дайн Украин Орос-Украины Дайн Орос
Орос-Украины Дайн Бүгд Найрамдах Донекц Ард Улс (2014–2022)
Орос-Украины Дайн Бүгд Найрамдах Луканск Ард Улс (2014–2022)

Дэмжиж буй: Орос-Украины Дайн Беларусь (2022 оноос)

Удирдагчид
Хохирол
  • 4,619 нас барсан
  • 9,700–10,700 шархадсан
  • 70 алга болсон
  • 2,768 баригдсан
  • 300+ T-64 танк
  • 5,768 нас барсан
  • 12,700–13,700 шархадсан
Иргэд:
3,393 нас барсан (2021 оны 9 сар)
7,000–9,000 шархадсан (2021 оны 2 сар)

2014 оны 2 сарын 22-нд огцрохоосоо өмнө Украины ерөнхийлөгч Виктор Янукович "Европын Холбоо-Украины хоорондын холбооны гэрээ"-нээс татгалзаж, Оросын Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах шийдвэр гаргаснаар Украины зүүн, өмнөд хэсгүүдэд Оросыг дэмжсэн үймээн гарч эхлэжээ. Үүний зэрэгцээ аливаа цэргийн тэмдэглэгээгүй Оросын цэргүүд Крымын хойг руу нэвтэрч, стратегийн ач холбогдолтой байршил, дэд бүтцийн объект, засгийн газрын барилгуудыг мэдэлдээ авчээ. 2014 оны 3 сарын 16-нд Крымыг Оростой нэгтгэх зорилгоор тус мужид санал асуулгыг маргаантайгаар явуулж хоёр өдрийн дараа Оростой нэгтгэжээ. 2014 оны 4 сард Бүгд Найрамдах Донецк Ард Улс (Донецкт), Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг (Луганскт) зүүн Украин дахь салан тусгаарлах үзэлтнүүд Оросын улс төрч, цэргийн дэмжлэгтэйгээр байгуулж салан тусгаарласнаа мэдэгджээ.

2014 оны 8 сард Оросын талаас тэмдэглэгээгүй цэргийн автомашинууд Украины талд буюу Донбасст нэвтэрч оржээ. Оросын талаас оролцоог үгүйсгэсэн ч Донбасс дахь дайнд Орос цэргүүд оролцож, цэрэг зэвсгийн нөөц бэлтгэж байсныг илрүүлсэн. 2015 оны 2 сард дайныг зогсоох зорилгоор эхлүүлсэн Минскийн гэрээнд Орос, Украины талаас гарын үсэг зурсан ч хэд хэдэн маргааны улмаас зааврууд нь бүрэн хэрэгжээгүй. Дайн зогсонги байдалтай байсаар 2019 оны 7 сар гэхэд Украины нутаг зэвсгэрийн 7 хувийг эзлэсэн гэж Укрианы засгийн газраас мэдээлжээ. 2022 оны 9 сар гэхэд Украины 18 хувийг Орос эзлэжээ.

2021 оны эхэнд болон 2021 оны сүүлээс 2022 оны 2 сар хүртэл Оросын тал Украинтай хил ойролцоо өөрийн болон Беларусын нутаг дэвсгэрт цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсгэж, НАТО гэх мэт ажиглагчдын анхаарал шүүмжлэлд өртжээ. Энэ үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн өргөжилтийг шүүмжилж, Украиныг гишүүнээ болгохыг хориглох шаардлага тавьж, Украиныг хуурамч улс ба Оросын салшгүй хэсэг хэмээх үзлийг илэрхийлж байжээ. 2022 оны 2 сарын 21-нд Оросын тал Донекц, Луганск дахь салан тусгаар улсуудыг хүлээн зөвшөөрч, цэргээ явуулжээ. Үүнээс 3 хоногийн дараа "Цэргийн тусгай ажиллагаа" нэрийдлээр Украиныг эзлэхээр довтолжээ.

Дайныг олон улсаас (ялангуяа барууны орнууд ба аж ахуйн нэгжүүд) шүүмжилсэн бөгөөд Украинд цэрэг зэвсэг, тусламж явуулахаас гадна Орос, Беларусьт эдийн засгийн санкцын арга хэмжээг авсан.

Эшлэл

Tags:

Донбасс дахь дайнЕвромайданКрымОрос хэлОросын Украин руу хийсэн довтолгоо (2022)Оросын Холбооны УлсУкраинУкраин хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хэрлэн голГалт уулФранкДаралтТэнгэрийн ванНүүрстөрөгчийн дан исэлХүнЭволюциОлонлогЧихМонгол Улсын ЕрөнхийлөгчВатт (нэгж)Хиагтын гэрээЗамын хөдөлгөөний тэмдэгХүхэрХүйтэн дайнХалиун бугаМорин хуурын үүслийн тухай домогХиагтыг чөлөөлөх тулалдаанАх дүү РайтПрокси серверМонгол Улсын Үндсэн хуулийн цэцАлтанзул цэцэгГандантэгчэнлин хийдВаско да ГамаЗэсМонгол гуталХар тугалгаСоёлЕвропГазрын тос боловсруулах үйлдвэрАмиа егүүтгэхХөдөө аж ахуйБатбилэгийн МөнхбаатарБатмөнхийн СарантуяаХулан хатанМонгол хувцасМөнх хаанӨгөгдлийн санБайгалийн хийДэлхийн хоёрдугаар дайнХалимКүнзБархасбадьАрсланОмын хуульҮет хөлтөнЭнэтхэгийн философиМонголын Нууц ТовчооСоёмбоЖамбын ДашдондогМуурFacebookВакцинУйгур улсАмарбаясгалант хийдХөрсБөртэ үжинУлаан лоольЗуун жилийн дайнМанзуширын хийдСонгуульМэдээллийн системАгаар мандалМонголчуудын эдийн соёлУсан мандалДүрслэх геометрНомАристотельҮхэрСоёмбо тэмдэгУур амьсгалМонгол ардын аман зохиолВена (анатоми)АтомКовалент холбооМашин🡆 More