Луй Де Фунес

Луи де Фүнес буюу Жермэйн Давид де Фүнес де Галарза (франц.

Louis Germain David de Funès de Galarza, 1914 оны 7 сарын 31 - 1983 оны 1 сарын 27) нь Францын болон дэлхийн инээдмийн киноны аугаа жүжигчин билээ. Түүнийг мэддэг хүн бүхэн гайхалтай эрч хүчтэй жүжиглэлт, нүүр царайны хувиралт, тэвчээргүй байдлаар нь дурсдаг.

Луй Де Фунес
Луй де Фунес
Луй Де Фунес
Луи де Фүнес, 1970 он

Тэрээр маш олон оронд их алдартай жүжигчин билээ. Түүнийг Франц, хуучин Чехословак, Унгар, Герман, Испани, Бельги, Ливан, хуучин Югослав, Нидерланд, Итали, Грек, Польш, Португал, Румын, Болгар, Израил, Турк, Албани, Монгол болон хуучин ЗХУ-д маш сайн мэддэг бол харин англи хэлээр ярьдаг улсуудад төдийлөн алдартай биш. АНУ1974 онд "Рабби Якобын солиотой явдал" хэмээх киногоор л танил болсон байна. 1968 онд Францын шилдэг жүжигчин болжээ. [1] Түүний хамгийн алдартай кино нь “Сент Тропезын цагдаа” цуврал юм. Тэрээр уур хилэн, жигшил зэвүүцэл, гайхшрал зэргийг нүүрний хувирлаар гайхалтай үзүүлдэг байсан. Тэрээр "хамгийн багадаа 500,000 хүн үзэхээр кинонд тоглоно" хэмээн хэлж байжээ.

Намтар

Тэрээр Күрбевойе хотод төрсөн юм. Түүний эцэг Карлос Луи де Фунес де Галарза, эх Леонор Сото Регуера нар хуримаа хийснийхээ дараа 1904 онд Севильягаас Францад ирэн суурьшсан байна.

Тэрээр Парис хотын Кондоркетын лицейг төгссөн. Түүний амьдралын эхэн үе тийм ч амжилттай байсангүй үргэлж л ажлаасаа халагддаг байв. Тэрээр төгөлдөр хуурч болж, бааруудад тоглох болов. Түүний энэ авъяас нь хожим кинонууд дээр нь гардаг. Де Фунес шоу бизнесийн гараагаа театраас эхлэн бага зэрэг алдартай болов. Инээдмийн кинонд тоглож эхэлснээр илүү олонд танигдаж, энэ төрөлдөө жинхэнэ супер од болсон юм. Ихэнх кинондоо тэрээр тухайн үеийн Францын одууд болох Борвил, Жан Габэн нартай хамтран тоглож байв. 49 насандаа “Сент Тропезын цагдаа” цувралд тоглож эхэлснээр алдар хүндийн оргилд хүрэв. Гэхдээ La Grande Vadrouille нь Францын киноны түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүтээл юм. Хэдий тэр кино урлагийн супер од болсон хэдий ч театртаа тоглосоор байсан юм.

Түүний дүрүүдийн ихэнх нь дундаж насны сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, муу санаатай, ууртай, харам хүний дүр байдаг. Тэр нь Борвилын тайван амгалан, шооч зантай гайхалтай хосолдог байв.

Луй Де Фунес 
Луи де Фүнес нэртэй сарнай цэцэг

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс тусчээ. Энэ нь жүжиглэлтэнд гардаг сэтгэлийн хөдөлгөөнөөс нь үүдсэн байна.

Луи де Фюнес 1983 оны 1-р сарын 27-нд Нант хот орчим Шато-де-Клермон эдлэн газраа зүрхний шигдээсээр нас баржээ.

Амьдрал дээр тэрээр дүрүүд дээрээ гардагтайгаа адил биш маш ичимхий хүн байсан гэдэг. Түүний шарилыг гэргийнх нь шилтгээний цэцэрлэгт оршуулжээ. Нэг зүйлийн сарнай түүний нэрээр нэрлэгдсэн байдаг.

Түүний хөвгүүдийн нэг Оливер де Фунес аавтайгаа хамт кинонд тоглож байсан ба хожим нь онгоцны нисгэгч болсон.

Тоглосон кинонууд

  • 1982 : Le gendarme et les gendarmettes
  • 1981 : La soupe aux choux
  • 1979 : L'avare
  • 1978 : Le gendarme et les extra-terrestres
  • 1978 : La zizanie
  • 1976 : L'aile ou la cuisse [2]
  • 1973 : Les aventures de Rabbi Jacob
  • 1971 : Sur un arbre perché
  • 1971 : Jo
  • 1971 : La folie des grandeurs
  • 1970 : Le gendarme en balade
  • 1970 : L'homme orchestre
  • 1969 : Hibernatus
  • 1968 : Le gendarme se marie
  • 1968 : Le tatoué
  • 1967 : Le petit baigneur
  • 1967 : Oscar
  • 1967 : Les grandes vacances
  • 1966 : Fantômas contre Scotland Yard
  • 1966 : Le grand restaurant
  • 1966 : La Grande Vadrouille
  • 1965 : Les bons vivants
  • 1965 : Le gendarme à New York
  • 1965 : Fantômas se déchaîne
  • 1965 : Le corniaud
  • 1964 : Une souris chez les hommes
  • 1964 : Le gendarme de Saint-Tropez
  • 1964 : Fantômas
  • 1963 : Faites sauter la banque!
  • 1963 : Carambolages
  • 1963 : Pouic-Pouic
  • 1963 : Des pissenlits par la racine
  • 1962 : Le diable et les dix commandements
  • 1962 : Nous irons à Deauville
  • 1962 : Les veinards
  • 1962 : Le gentleman d'Epsom
  • 1962 : Un clair de lune à Maubeuge
  • 1961 : Candide ou l'optimisme au XXe siècle
  • 1961 : La belle Américaine
  • 1961 : Le crime ne paie pas
  • 1961 : La Vendetta
  • 1960 : Les tortillards
  • 1960 : Le capitaine Fracasse
  • 1960 : Dans l'eau qui fait des bulles
  • 1959 : Mon pote le gitan
  • 1959 : Certains l'aiment froide
  • 1959 : Totò, Eva e il pennello proibito
  • 1959 : I Tartassati
  • 1958 : La vie à deux
  • 1958 : Ni vu, ni connu
  • 1958 : Taxi, Roulotte et Corrida
  • 1957 : Comme un cheveu sur la soupe
  • 1956 : Courte tête
  • 1959 : La loi des rues
  • 1956 : Bébés à gogo
  • 1956 : Papa, maman, ma femme et moi
  • 1956 : La Famille Anodin
  • 1956 : La traversée de Paris
  • 1955 : Mädchen ohne Grenzen
  • 1955 : Frou-Frou
  • 1955 : Si Paris nous était conté
  • 1955 : Bonjour sourire
  • 1955 : La bande à papa
  • 1955 : Les hussards
  • 1955 : L'impossible Monsieur Pipelet
  • 1955 : Les impures
  • 1955 : Ingrid - Die Geschichte eines Fotomodells
  • 1955 : Napoléon
  • 1954 : Tourments
  • 1954 : Scènes de ménage
  • 1954 : La reine Margot
  • 1954 : Les pépées font la loi
  • 1954 : Papa, maman, la bonne et moi
  • 1954 : Le mouton à cinq pattes
  • 1954 : Mam'zelle Nitouche
  • 1954 : Les intrigantes
  • 1954 : Huis clos
  • 1954 : Les hommes ne pensent qu'à ça
  • 1954 : Fraternité (TV)
  • 1954 : Escalier de service
  • 1954 : Les corsaires du Bois de Boulogne
  • 1954 : Le chevalier de la nuit
  • 1954 : Le Blé en herbe
  • 1954 : Ah! Les belles bacchantes
  • 1954 : Poisson d'avril
  • 1953 : Mon Frangin du Sénégal
  • 1953 : Faites-moi confiance
  • 1953 : Le secret d'Hélène Marimon
  • 1953 : Capitaine Pantoufle
  • 1953 : Légère et court vêtue
  • 1953 : Au diable la vertu
  • 1953 : Dortoir des grandes
  • 1953 : L'étrange désir de Monsieur Bard
  • 1953 : Le rire
  • 1953 : La vie d'un honnête homme
  • 1953 : Les compagnes de la nuit
  • 1952 : La putain respectueuse
  • 1952 : L'amour n'est pas un péché
  • 1952 : Moineaux de Paris
  • 1952 : Le huitième art et la manière
  • 1952 : Monsieur Leguignon Lampiste
  • 1952 : Monsieur Taxi
  • 1952 : Je l'ai été trois fois
  • 1952 : Elle et moi
  • 1952 : Innocents in Paris
  • 1952 : La fugue de Monsieur Perle
  • 1952 : Agence matrimoniale
  • 1952 : Les dents longues
  • 1952 : Ils étaient cinq
  • 1952 : Les sept péchés capitaux
  • 1951 : Ma femme est formidable
  • 1951 : Folie douce
  • 1951 : L'amant de paille
  • 1951 : Le dindon
  • 1951 : Pas de vacances pour Monsieur le Maire
  • 1951 : La poison
  • 1951 : Le roi du bla bla bla
  • 1951 : Champions Juniors
  • 1951 : La rose rouge
  • 1951 : Sans laisser d'adresse
  • 1951 : Boîte à vendre
  • 1951 : Boniface Somnambule
  • 1951 : Bibi Fricotin
  • 1951 : Un amour de parapluie
  • 1951 : Les joueurs
  • 1951 : Knock
  • 1950 : Adémaï au poteau-frontière
  • 1950 : La rue sans loi
  • 1949 : Le jugement de Dieu
  • 1949 : Je n'aime que toi
  • 1949 : Un certain monsieur
  • 1949 : Pas de week-end pour notre amour
  • 1949 : Rendez-vous avec la chance
  • 1949 : Au revoir M. Grock
  • 1949 : Millionnaires d'un jour
  • 1949 : Mission à Tanger
  • 1949 : Mon ami Sainfoin
  • 1949 : Vient de paraître
  • 1948 : Du Guesclin
  • 1947 : Croisière pour l'inconnu
  • 1947 : Antoine et Antoinette
  • 1946 : Dernier refuge
  • 1946 : Six heures à perdre
  • 1945 : La tentation de Barbizon


Гадаад холбоосууд

Tags:

1 сарын 27191419837 сарын 31ФранцФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Цаг хугацааАравтын тооллын системМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтБату ХасиковСагсан бөмбөгНэвтэрхий тольЛеонардо да ВинчиӨэлүнШаньюйГараг2016 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнЦаазаар авах ялБөхөнСэцэн хан аймагЖавзандамба хутагтДауны синдромЯсИх Монгол УлсТранскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)МазаалайДартсСолонгос үсэгАмьтанХүннү-Хань улсын дайнЭнэтхэгРамаданБуддын шашинЭсМонгол морьХийлМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаБогд хааны Засгийн газарНайманБагануурСтефен КарриАрабын Нэгдсэн Эмират УлсОзоны давхаргаНарны аймагАнхны тооАмерикийн Нэгдсэн УлсГелиМонгол ВикипедиаАмарбаясгалант хийдЭлэгОросын Украин руу хийсэн довтолгоо (2022)Майкл ЖорданСоёны нурууБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэЛигдэн хаанБуган чулуун хөшөөХлорОлон улсын харилцааЗүг чигийн бэлгэдэлТокиоYouTubeИранУлс орнуудын газар нутгийн хэмжээЗамын хөдөлгөөний тэмдэгБөртэ үжинХуульЛиванНарНянЖоульНатрийн гидроксидБатмөнх Даян хаанНохойИмпортХүхэрЦонжин болдогВьетнам20-р зуунЖамухаСервер (тооцоолол)Их Юань улсын нэвтэрхий хуульДэлхийн Эрүүл Мэндийн БайгууллагаҮндэсний Сагсан Бөмбөгийн ХолбооМонгол бөөгийн шашны үүсэл хөгжил🡆 More