Албани

Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших Бүгд найрамдах улс юм.

Нийслэл нь Тирана.

Бүгд Найрамдах Албани Улс
Republika e Shqipërisë (Албани)
Уриа: Ti Shqipëri, më jep nder,
më jep emrin Shqipëtar

"Албани минь, надад хүндэтгэл өгч,
та надад Албани гэдэг нэрийг өгөөч"
Төрийн дуулал: "Himni i Flamurit"
"Төрийн далбааны дуулал"
Албани
Нийслэл
ба томоохон хот
Тирана
41°19′N 19°49′E / 41.317°N 19.817°E / 41.317; 19.817
Албан ёсны хэлАлбани хэл
Зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
Шашин
(2020)
  • 59% Ислам
  • 17% Христ
  • 9% Шашингүй
  • 15% Мэдэгдээгүй
Ард түмний нэршилАлбаничууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Байрам Бегай
• Ерөнхий Сайд
Эди Рама
• Парламентын дарга
Линдита Никола
Хууль тогтоох байгууллагаКувенди
Түүх
• Арбаноны вант улс
1190
• Албанийн хаант улс
1272 оны 2 сар
• Албанийн вант улс
1368
• Лежийн холбоо
3 сарын 2, 1444
• Мирдита
1515
• Скутарийн пашалик/Янина
1757/1787
• Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнов
11 сарын 28, 1912
• Албанийн вант улс
7 сарын 29, 1913
• 1-р бүгд найрамдах улс
1 сарын 31, 1925
• Албанийн хаант улс
9 сарын 1, 1928
• 2-р бүгд найрамдах улс
1 сарын 11, 1946
• 3-р бүгд найрамдах улс
12 сарын 28, 1976
• 4-р бүгд найрамдах улс
4 сарын 29, 1991
• Одоогийн үндсэн хууль
11 сарын 28, 1998
Газар нутаг
• Нийт
28,748 км2 (140)
• Усны эзлэх талбай (%)
4.7
Хүн ам
• January 2022 тооцоо
Neutral decrease 2,793,592
• 2011 тооллого
2,821,977
• Нягтаршил
97/км2
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$51.1 тэрбум (118)
• Нэг хүнд ноогдох
$17,858 (85)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$18.25 тэрбум (125)
• Нэг хүнд ноогдох
$6,369 (96)
ОТББИ (2019)  34.3
дундаж
ХХИ (2021) 0.796
өндөр · 67
Мөнгөний нэгжЛек (ALL)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+355
Домэйн нэр.al

Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово, өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг. Албан ёсны хэл нь- албани хэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак, Афганистан, Чад дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.

Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм. Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.

Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь буюу 64% нь исламын шашин сунит урсгалыг шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.

Нэршил

Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.

Түүх

    Үндсэн өгүүлэл: Албанийн түүх

Алдартай хүмүүс

Жэймс Белуши (англи. James Adam Belushi; 1954 онд төрсөн) албани гаралтай америкийн кино жүжигчин.

Тереза эх (жинхэнэ нэр Агнес Гонже Бояжиу; албани. Anjezë Gonxhe Bojaxhiu, арум. Agnesa (Antigona) Gongea Boiagi; 1910-1997) -албани гаралтай католик шашны зүтгэлтэн, 1979 оны Новелийн шагналтан эмэгтэй.

Энвер Хожа -Албанийн Коммунист намын дарга, 1946-1986 онуудад Бүгд найрамдах Албани улсын төрийн тэргүүн.

Элайза Душку (англи. Eliza Patricia Dushku; 1980 онд төрсөн) албани гаралтай америкийн жүжигчин, найруулагч.

Исмаил Кадаре- албаний хамгийн алдартай зохиолч, орчин цагийн албаний яруу найрагч.

Засаг захиргааны хуваарь

Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана.

Эшлэл

Холбоос

    Засгийн газар
    Аялал жуулчлал
    Бусад

Tags:

Албани НэршилАлбани ТүүхАлбани Алдартай хүмүүсАлбани Засаг захиргааны хуваарьАлбани ЭшлэлАлбани ХолбоосАлбаниАлбани хэлБалканы хойгБүгд найрамдах улсНийслэлТирана

🔥 Trending searches on Wiki Монгол:

СүрьеэЗэврэлтИммануэл КантАрдын түр засгийн газарХойд Цэнхэрийн агуйТалхДавсны хүчилЦахиагийн ЭлбэгдоржХар нуур (Завхан)Де-фактоАлфред АдлерМэлхийГэсэрСар (тоолол)ДаралтМонголбанкМексикХиймэл оюунМөнгө (химийн элемент)ХуванцарУхнаагийн ХүрэлсүхУур амьсгалын өөрчлөлтХандгайШоргоолжФосфорШинжлэх ухаанНил мөрөнГэр бүлМонгол Улсын төрийн дуулалСарДархлалын олдмол хомсдолБохир усАтрын аянМузейЖоульТамгагүй төрМаркетинг1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаАлун Гуа эхийн домогҮет хөлтөнЭнергиАварга хулсны баавгайМонгол морьӨөлдОросын Хаант УлсМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхАлтан улсХутула ханМонголын Ардчилсан НамАвтомашинБат хаанЗүйлТайландМандухай сэцэн хатан (кино)Ардын хувьсгалДундад зууны монгол аймгууд1 дүгээр сургуульХөнгөн атлетикФторЭйфелийн цамхагМонгол улсын төрийн сүлдТоргоны замДарьгангаГалилео ГалилейМезолитДэлхийн гайхамшгуудМонгол Улсын Засгийн ГазарШагундалаХар ХиданХишигтэнЗудБөөрөлжүүтийн цахилгаан станцУгсаатанУртын дууГималайКоммунист намын тунхаг🡆 More