Бүгд Найрамдах Португал Улс (порт.
Бүгд Найрамдах Португал Улс República Portuguesa (Португал) | |
---|---|
Төрийн дуулал: A Portuguesa "Португал хүн" | |
Нийслэл ба томоохон хот | Лиссабон 38°46′N 9°9′W / 38.767°N 9.150°W |
Албан ёсны хэл | Португал хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Миранд хэл |
Иргэншил (2022) |
|
Шашин (2021) |
|
Ард түмний нэршил | Португалчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Марселу Ребелу де Соуза |
• Ерөнхий Сайд | Антониу Кошта |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Ассамблей |
Үүсгэн байгуулалт | |
• Анхны гүнлиг | 868 |
• Хоёрдугаар гүнлиг | 1095 |
• Бүрэн эрхт байдал | 6 сарын 24, 1128 он |
• Хаант улс | 7 сарын 25, 1139 он |
• Заморагийн гэрээ | 10 сарын 5, 1143 он |
• Тусгаар тогтнолоо сэргээв | 12 сарын 1, 1640 он |
• Анхны үндсэн хууль | 9 сарын 23, 1822 он |
• Бүгд найрамдах улс | 10 сарын 5, 1910 он |
• Ардчилсан дэглэм | 4 сарын 25, 1974 он |
• Одоогийн үндсэн хууль | 4 сарын 25, 1976 |
• ЕЭЗН-д нэгдэв | 1 сарын 1, 1986 |
Газар нутаг | |
• Нийт | 92,225.2 км2 (109) |
• Усны эзлэх талбай (%) | 1.2 (2015) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 10,467,366 (89) |
• 2021 тооллого | 10,343,066 |
• Нягтаршил | 113.5/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $460.1 тэрбум (49) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,707 (42) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $267.7 тэрбум (51) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $26,013 (41) |
ОТББИ (2020) | 31.2 дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.866 маш өндөр · 38 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC (БЕЦ) UTC−1 (Атлантын далай/Азор) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (БЕЗЦ) UTC (Атлантын далай/Азор)) |
Note: Continental Portugal and Madeira use WET/WEST; the Azores are 1 hour behind. | |
Огнооны формат | dd/mm/yyyy |
Жолооны тал | right |
Утасны томьёо | +351 |
ISO 3166 код | PT |
Домэйн нэр | .pt |
|
Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалын нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лиссабон, нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.
15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.
Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.
Португал 92,090 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн 109-р том орон юм.
Португал орон Евразийн эх газрын туйлын баруун зах, Иберийн хойгийн баруун өмнөд буланд зүүн талаараа Испани улстай хиллэн оршдог. Хоёр улсын хилийн урт 214 км. Үндсэн нутгаас зайдуу Атлантын далайд Азор, Мадейра хэмээх бага биш хоёр олтригтой.
Нутгийн дундуур урсдаг Тежу голын умард тал, ялангуяа дорно умард хэсэг нь уулархаг, түүнээс авсан гол мөрөн ихтэй бол Тежугийн өмнөд талын газар нутаг (Алентежу) нам доор тэгш тал юм. Яг өмнөд үзүүрийн Алгервид уулын бага шиг нуруу бий. Нутгийн төв хэсэгт Эштрела (1993 м) гэж харьцангуй өндөр нуруу байдаг бол Азорын олтригт хамгийн өндөр Пику уул нь (2351 м) байгаа.
Гол мөрний хөндийг эс оруулвал ихэнх хэсэгтээ хүчиллэг, галт уулын шороотой. Эндэхийн галт уулс идэвхтэй.
Португал нутгийн хойд хилээр Минью, хойд талаар Дору (Порту хавьд далайд цутгадаг) болон Мондегу, дундуур Тежу (Лиссабоны орчим цутгана), зүүн урд хилээр Гвадиана зэрэг гол урсдаг. Томоохон нуургүй ч УЦС-ын цөөрөм, далан хийсэн нь нэлээд бий.
Эх газрын Португалд газрын дундад тэнгисийн болон талын уур амьсгал зонхилдог. Арлууд дээр тропикийн уур амьсгалтай. Өвөлдөө 5—10 °C сэрүүн, зундаа 20—27 °C халуун байна. Жилд дунджаар 400 — 800 мм, уулархаг нутгаар 1000 — 2500 мм хур тунадастай.
Португалын нутаг дэвсгэрийн 50 хувийг ой мод эзэлнэ. Ихэвчлэн нарс, бас царс ургадаг. 607 га илчүү царс тариалж, дэлхий үйсэн бөглөөний талыг Португал үйлдвэрлэдэг. Цаас, ялзмагийн түүхий эд ургадаг.
Европт өргөн тархсан шилүүс, зэрлэг муур, чоно, үнэг, зэрлэг гахай, баавгайнаас гадна Африкт байдаг хамелеон зэрэг олон төрөл зүйлийн амьтан Португалид бий. Нүүдлийн шувуу дайран өнгөрдөг. Сардина, анчоус, туна зэрэг 200 зүйлийн загас Атлантын далайгаас барьдаг.
Португал орны байгалийн зургийн түүвэр | |||||||||
|
Португал улс 1910 онд хаант засгаа халж бүгд найрамдах засагтай болжээ. 1976 онд шинэчлэн баталсан үндсэн хуулиа одоо мөрдөж байна. Үндсэн хуульд хууль журам тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, гэмтэй эсэхийг шүүх төрийн эрхт байгууллагыг ялгаж салгажээ. Үүнд:
Португал улсын бүхэл нутаг дэвсгэр 308 суурин газарт (порт. município) хуваан захирагдаад, цааш 4,260 хороо (freguesia) болж задарна. Хэдий албан ёсны засаг захиргааны хуваарь ийм боловч олон улсын жишигтэй нийцэж арай том нэгж болгон бүлэглэх хэрэгцээ гардаг. Хоёр зүйлийн гурван хэсэг нутаг болохыг хэлвэл үндсэн Португал орон (Portugal Continental — Эх газрын Португал) болон Азор, Мадейра хэмээх өөртөө засах хоёр нутаг (regiões autónomas) байгаа юм.
Дээрх үндсэн Португал орон нь дотроо тэнцүүхэн газар нутаг бүхий 18 тойрог (distrito) болдог. Дандаа төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн.
Далайн дундах өөртөө засах 2 нутаг | ||||
---|---|---|---|---|
Нутгийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам | Олон нийт | |
1 | Aзор | 2,333 км² | 246,772 | Азорынхан |
2 | Мадейра | 801 км² | 267,785 | Мадейрынхан |
Португалийн армийн хуягт тэрэг | Португалийн байлдааны хөлөг онгоц | Португалын F-16 сөнөөгч онгоц |
Португал улс хуурай, тэнгисийн, агаарын замын цэргийн хүчинтэй. Эдгээр нь өөрийн улсыг гадны халдлагаас батлан хамгаалах үүрэгтэй. Бас гадаад улсад хүний эрхийг хамгаалах үүднээс туслалцаа үзүүлдэг. 2008 онд 39,200 цэрэг армийн (үүнээс 7,500 нь эмэгтэй) хүнтэй байж, 2009 онд ДНБ-ийн 2.1 хувьтай тэнцэх 5.2 тэрбум ам.доллар энэ салбарт зарахаар төсөвлөж байв. Үүнээс армид 21 мянга, тэнгисийн зэвсэгт хүчинд 11 мянга, агаарын зэвсэгт хүчинд 7500 хүн оногддог.
XX зуунд Португал Дэлхийн нэгдүгээр дайн, Португалын колонийн дайнд (1961—1974) тэмцэлдсэн. Колонит гүрнээ байсан 1975 оноос хойш Дорно Тимор, Босни, Косово, Афган, Сомали, Ирак, Ливанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Ангол (1992), Гвиней-Биссау (1998)-д ажилласан.
This article uses material from the Wikipedia Монгол article Португал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.