Их шүрэн далан (Англи: The Great Barrier Reef) нь 29000 гаруй шүрэн хад, 900 аралтай 2600 км урт сунасан, ойролцоогоор 344400 км² усан мандал бүхий дэлхийн хамгийн том шүрэн хадны систем юм.
Уг далан нь зүүн хойд Австрали, Квийнслэндийн эргийн ойролцоо Шүрт тэнгист оршино. Их шүрэн далан нь сансраас харагддаг төдийгүй дэлхий дээрх зөвхөн нэгэн төрлийн амьд организмын дангаараа байгуулсан хамгийн том байгууламж гэдгээрээ алдартай. Шүрэн хад нь тэрбум тэрбум бичил биетнүүдийн салслаг бүрхүүлийн овоорго наалдацаас бүрэлдэн тогтдог. 1981 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэхдээ их шүрэн далан нь амьдралын олон төрөл зүйлийн амьдрах орчин болдог гайхам тогтоц хэмээн онцолсон байдаг. CNN телевизийн байгалийн долоон гайхамшигийн нэг нь Их шүрэн далан байв.
Их шүрэн далан* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Шүрэн хад ба далайн од | |
Улс | Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii, viii, ix, x |
Дугаар | 154 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1981 (5-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
This article uses material from the Wikipedia Монгол article Их шүрэн далан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.