Дорнод Ази

Дорнод Ази (мөн Зүүн Ази гэх) - Ази тивийн дорно талын хувь хэсэг (бүс нутаг).

Дорнод Ази
Дорнод Ази
Нутаг дэвсгэр 11,839,074 км²
Хүн ам 1,555,784,500
Нягтшил 131 хүн/км²
Улс орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос
Умард Солонгос Умард Солонгос
ТайваньТайвань Тайвань
ХятадХятад Хятад
ЯпонЯпон Япон
Газар газрын хэл
хятад, япон, солонгос, монгол г.м
Дорнод Ази
НҮБ-ийн тодорхойлсон бүсчлэл:

НҮБ-ийн "Статистикийн хэлтэс"-ээс тоо бүртгэлийн зорилгоор Ази тивийн улсуудыг дорнод, дорно-өмнөд, өмнөд, өрнөд, дундад болгон 5 хувь хэсэг болгон бүсчилсэн нь түгээмэл хэрэглэгддэг болсон. Үүгээр бол газар зүйн байршлаар дорно талд төвлөрсөн бүрэн эрхт Монгол, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Хятад, заримдаг эрхт Тайвань улсыг хамтатган "Дорнод Ази" гэж нэрийдэнэ.

Дээрх бүсчлэлээр тасалбар болгон үзэхэд Ази тивийн 28%-тай тэнцэх Дорнод Азийн 12 сая гаруй тэгш дөрвөлжин километр газар нутагт дэлхийн хүн амын 22%, Азийн хүн амын 38%-тай тэнцэх 1.5 тэрбумаас олон хүн оршин сууж байна. Хүн амын нягтшил дэлхийн дундаж 45 хүн/км²-аас 3 дахин илүү 131 хүн/км² байна.

Өөр тодорхойлолт

Түүхэн дэх ард түмний соёлын ижилсэлээр нь Хятад, Солонгос, Японыг Вьетнамтай хамт (соёлын) Дорнод Ази гэж үздэг. Тэгэхдээ БНХАУ-ын доторх Өвөр Монгол, Төвөд, Шинжааныг Монголтой хамт Төв Азид хамааруулдаг. Зарим шалтгаанаар Оросын Алс Дорнодыг Дорнод Азид хамааруулах нь бас бий.

Эш баримт, тайлбар

Нэмэр

Tags:

АзиДорно

🔥 Trending searches on Wiki Монгол:

Алтайн нурууХишигтэнИммануэл КантНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжХотгойдДолоо хоногАх дүү Райт1945 оны чөлөөлөх дайнМонгол Улсын гадаад харилцааЮНЕСКОНийгэмМонгол Улсын Үндсэн хуулийн цэцНейронПенициллинСүбэдэй баатарТахьЭтиопМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедХААН БанкХотжилтОй тогтоолт4 сарын 24ҮзэмчинВьетнамДундад зуунМонголын Нууц ТовчооТоргоны замХөлбөмбөгЖоульПунцагийн ЦагаанМанзуширын хийдХаруул зангиДаатгалХиймэл оюунДиодУрвалын хурдМаршаллын төлөвлөгөөМонголын намын жагсаалтХийУзбекистанХүхэрЗамын хөдөлгөөний тэмдэгМорин хуурДэлхийн агаар мандалКальциАж үйлдвэрКүнзХөрсний бохирдолСоёлШавжПотенциал энергиБор гөрөөсДалайГэлэгжамцын Өсөхбаяр2012 оны Улсын Их Хурлын сонгуульДээрэлхүүАдольф ХитлерМонголчуудЭрдэсЭртний Грекийн философиМонгол хувцасТунисФторБогд хаанТуйлын туулайАюулын тэмдэгМонгол Улсын Дээд ШүүхУлсын Их ХуралОрос-Японы дайнТөв аймагТусгаар тогтнолСэлэнгэ мөрөнАрхангай аймагМассҮр хөндөлтУильям Шекспир🡆 More