Галт уул (латин.Vulcanus, англи.
volcano, орос. Вулкан) газрын гүнээс халуун лаав (магм буюу хайлмал чулуу) газрын гадаргууд гаргаж тогоо үүсгэдэг геологийн бүтэц юм. Галт уулууд нь ихэвчлэн тектоникийн плитүүдийн ойртох ба холдох зааг, эх газрын рифтийн бүсүүдэд үүснэ.
Галт уулын дэлбэрэлт нь нэгэн төрлийн байгалийн гамшигт тооцогдох ба доорхи байдлаар байгаль ба хүнд сөрөг нөлөө үзүүлнэ.
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур (H2O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүхрийн давхар исэл (SO2), хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF), үнс их хэмжээгээр агаар мандал руу (ихэвчлэн стратосфери рүү, 16-32 км хүртэл өндөрт) цацагдана. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил (H2SO4), улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа (1-3 жилийн турш) агаарын дундаж температур багасдаг (хүйтэрдэг) байна. Үүнээс гадна сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг өөрчлөн, хлорийн исэл (ClO) үүсгэх ба уг исэл нь озоныг (O3) устгана. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богино хугацаанд хүчиллэг бороо болно. Агаарт цацагдсан үнс нь хэдэн өдөр, эсвэл хэдэн долоо хоногийн дотор агаар мандлаас газрын гадаргуу руу бууна. Галт уулын дэлбэрэлтээр их хэмжээний хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл ялгарна.
Галт уул судлал- галт уул судалдаг шинжлэх ухааныг хэлнэ, галт уул судлаач гэж галт уул судалдаг эрдэмтэнг хэлнэ.
This article uses material from the Wikipedia Монгол article Галт уул, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.