Версалийн Гэрээ

Версалийн гэрээ (Англи: Treaty of Versailles) нь Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгавар болгосон энхтайвны гэрээнүүдийн нэг юм.

Уг гэрээ нь Герман ба Холбоотнуудын хоорондын дайны байдлыг зогсоожээ. 1919 оны 6 сарын 28-нд буюу дайны галыг өрдсөн, хунтайж Франц Фердинандын аллагаас яг 5 жилийн дараа Версалийн гэрээнд талууд гарын үсэг зурсан билээ. Төвийн хүчнийхэн буюу Германы холбоотон болох бусад орнууд тус тусдаа энхтайвны гэрээнүүдийг үйлдсэн юм. Хэдийгээр 1918 оны 11 сарын 11-нээс хойш сөргөлдөгч талууд гал зогсоож, дайны гал намжаад байсан ч Парисын энхтайвны хэлэлцээр энэхүү үр дүнг авчрахын тулд бүхэл бүтэн хагас жил зарцуулагджээ.

Версалийн Гэрээ
Версалийн гэрээний англи эхийн нүүр хуудас
The Signing of the Peace Treaty of Versailles

Гэрээ ёсоор Германы тал дайны бүх хариуцлагыг хүлээж, зэвсэггүй орон болох, тодорхой орнуудад нөхөн төлбөр өгөх зэрэг заалтууд орсон бөгөөд Герман улсын төлөх ёстой нөхөн төлбөрийн нийт хэмжээ 1921 онд 132 тэрбум марк (31,5 тэрбум ам.доллар) байв.

Гэхдээ уг гэрээнд Холбоотны талын бүх орон өөрсдийн хүссэн шаардлагыг оруулж чадаагүй бөгөөд Герман улсыг сулруулж, цэрэг зэвсгийн хувьд аюулгүй болгох оролдлого нь бүтээгүй төдийгүй энэхүү гэрээнээс болж ялагч орнуудын хоорондын өрсөлдөөн, зөрчил гүнзгийрсэн гэж хэлэхэд болно. 1930-аад онд Герман улс Версалийн гэрээнээс гарч, дахин дэлхийн хэмжээний дайн эхлүүлсэн билээ.

Цахим холбоос

Версалийн Гэрээ  Commons: Версалийн гэрээ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

11 сарын 11191819196 сарын 28Англи хэлГерманДэлхийн нэгдүгээр дайнХунтайж Франц Фердинандын аллага

🔥 Trending searches on Wiki Монгол:

Бөө мөргөлЭртний ГрекПотенциал энергиДэд бүтэцЗасаг захиргааны зохион байгуулалтМезолитМеталлМонгол-Оросын 1912 оны гэрээВирусИхэр (орд)НеолитОлон нийтийн мэдээллийн хэрэгсэлНүүрстөрөгчГэсэрКазахуудДолоодугаар сарын нэгний түйвээнОйрадУушгиХүчилИосиф СталинЭнэтхэгБилгийн тоололДогсомын БодооХүйсийн баримжааТаван хошуу малФранцМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтЕвропын орнуудын жагсаалтЭрдэнэс Тавантолгой ХКСоёмбоСарАнхны долооБалт зөгийОтеллоХамаг МонголЭлсэлтийн Ерөнхий ШалгалтДартсСалхины эрчим хүчИрландЗудМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсХөөрөгМарксизмТөмөр (химийн элемент)Бохир усАрван хоёр цагХөвсгөл аймагТуркЦахилгаан үүсгүүрЯнгирМонголын намын жагсаалтХүйтэн дайнАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлАзи-Европын уулзалтХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазНеонУргамлын тэжээлАнхны тооПрограм хангамжЭсДашдоржийн НацагдоржЧанарын судалгааАммиакШагундалаКонсерватизмБөртэ үжинНирун улсАлтайн нурууИоны нэгдэлМеталл биш элементХүнсний нэмэлт бүтээгдэхүүнЗүрхЛиберализмЦахилгаан дамжуулагчАзийн орнуудын жагсаалтМорины уралдаанТэнхлэгийн гүрнүүдМандухай сэцэн хатан (кино)🡆 More