Ангол

Ангол Улс, албан ёсоор Бүгд Найрамдах Ангол Улс (порт.

Өмнө талаараа Намиби, хойд талаараа Ардчилсан Конго, зүүн талаараа Замби улсуудтай хиллэнэ. Баруун хэсгээр нь Атлантын далай хүрээлдэг байна. Тус улсын салангид тасархай нутаг дэвсгэр болох Кабинда нь Конго болон Ардчилсан Конго Улстай хиллэдэг. Ангол нь 16-р зуунаас эхлэн 1975 он хүртэл Португалын далайн чанадын нутаг дэвсгэр гэж нэрлэгдэж байлаа. 1975 онд тусгаар тогтнолоо зарлаж 1976 оны 12-р сарын 1-нд НҮБ-ын гишүүн орон болжээ. 2021 оны долдугаар сарын байдлаар - 33,642,646 хүн амтай улс юм.

Бүгд Найрамдах Ангол Улс
República de Angola (Португал)
Ангол улсын далбаа
Төрийн далбаа
Ангол улсын Сүлд
Сүлд
Уриа: 
  • Virtus Unita Fortior (Латин)
  • (Монгол: "Нэгдсэн эр зориг илүү хүчтэй")
Төрийн дуулал: "Angola Avante"
(Монгол: "Ангол урагшаа")
Ангол
Ангол
Ангол
Нийслэл
ба томоохон хот
Луанда
8°50′S 13°20′E / 8.833°S 13.333°E / -8.833; 13.333
Албан ёсны хэлПортугал хэл
Үндэсний хэл
  • Умбунду хэл
  • Кимбунду хэл
  • Чокве хэл
  • Киконго хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
  • 37% Овимбунду
  • 25% Амбунду
  • 13% Баконго
  • 21% Бусад Африкчууд
  • 2% Местисо (Европ, Африкийн холимог)
  • 1% Хятадууд
  • 1% Европ
Шашин
(2020)
  • 92.9% Христ
  • —53.9% Ромын Католик
  • —27.4% Протестант
  • —11.6% Бусад урсгал
  • 5.1% Уламжлалт итгэл
  • 1.1% Ислам
  • 0.9% Бусад / Шашингүй
Ард түмний нэршил
  • Анголчууд
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Жуан Лоренсу
• Дэд Ерөнхийлөгч
Эсперанса да Кошта
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
түүх
• Португалаас тусгаар тогтнов, Коммунист дэглэмийн дор
11 сарын 11, 1975
• НҮБ-д элсэв
11 сарын 22, 1976
• Одоогийн үндсэн хууль
1 сарын 21, 2010
Газар нутаг
• Нийт
1246700 км2 (22)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2023 тооцоо
35,981,281 (41)
• Нягтаршил
24.97/км2 (157)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$245.44 тэрбум (62)
• Нэг хүнд ноогдох
$7,455 (129)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$124.79 тэрбум (61)
• Нэг хүнд ноогдох
$3,791 (125)
ОТББИ (2018)51.3
өндөр
ХХИ (2021) 0.588
дундаж · 146
Мөнгөний нэгжАнголын кванза (AOA)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+244
Домэйн нэр.ao

Төрийн тогтолцоо

Ангол бол Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч. 1979 оноос хойш энэ албан тушаалыг Хосе Эдуардо дос Сантос (порт. José Eduardo dos Santos, 1942 онд төрсөн) хашиж байгаад 2017 оны есдүгээр сарын 26-нд түүнийг Хуан Мануэль Гонсалвес Лоуренчо (порт. João Manuel Gonçalves Lourenço; 1954 онд төрсөн) сольсон байна. Засгийн газрыг ерөнхийлөгчийн томилсон дэд ерөнхийлөгч удирддаг байна.

Хууль тогтоох байгууллага нь 4 жилээр сонгогддог 220 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент (Ардын Их Хурал) юм.

Ангол улс нь Сахараас урагш Африкийн орнууд дунд газрын тос, алмааз олборлолтоороо 2-рт ордог. Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар 2000-аад онд Анголын эрдэнэсийн сангаас 4 тэрбум долларын газрын тосны орлого алга болсон гэдэг. 2006 оны 8 сард Кабиндаг Анголоос салган тусгаарлах зорилго бүхий Кабиндагийн Анклавыг Чөлөөлөх Фронтын жигүүртэй энхтайвны гэрээ байгуулагдсан. Ангол улсын газрын тос олборлолтын орлогын 65%-ийг тус бүс нутаг бүрдүүлдэг байна.

Засаг захиргаа

Ангол улс засаг захиргааны 18 аймагт (португал. província), аймаг тус бүр 157 суманд (португал. município) хуваагддаг байна.

Мужууд Засаг захиргааны төв Газар нутаг,

км²

Хүн ам (2014 он)
1 Бенго Кашито 31 371 356 641
2 Бенгела Бенгела 31 788 2 231 385
3 Бие Квито 70 314 1 455 255
4 Кабинда Кабинда 7270 716 076
5 Квандо-Кубанго Менонге 199 049 534 002
6 Умард Кванза Ндалатандо 24 190 443 386
7 Өмнөд Кванза Сумбе 55 660 1 881 873
8 Кунене Онжива 89 342 990 087
9 Уамбо Уамбо 34 274 2 019 555
10 Уила Лубанго 75 002 2 497 422
11 Луанда Луанда 2418 6 945 386
12 Умард Лунда Лукапа 102 783 862 566
13 Өмнөд Лунда Сауримо 45 649 537 587
14 Маланже Маланже 97 602 986 363
15 Мошико Луэна 223 023 758 568
16 Намибе Мосамедиш 58 137 495 326
17 Уиже Уиже 58 698 1 483 118
18 Заире Мбанза-Конго 40 130 594 428
Нийт 1 246 700 25 789 024

Эшлэл

Tags:

16-р зуун1975Атлантын далайАфрикБүгд Найрамдах Ардчилсан Конго УлсБүгд Найрамдах Конго УлсЗамбиНамибиПортугал хэлУлс

🔥 Trending searches on Wiki Монгол:

ВенесуэлШатарУур амьсгалын өөрчлөлтСанах ойДулдуйтын ДанзанравжааЗавхан аймагАлтай Таван БогдБөхөн1945 оны чөлөөлөх дайнБаян-Өлгий аймагДорноговь аймагСолийн ДанзанМөнгө (химийн элемент)Амбагай ханТанин мэдэхүйн онолАлтан улсНарны аймагХодоодКонденсаторВолейболАюушридар хаанОлон улсын нэгжийн системЦахилгаан эсэргүүцэлМонголчуудБолгарМонгол орны уулсАнгарагТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Морин хуурын үүслийн тухай домогШударга ёсҮндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалтАфганистанАлтанзул цэцэгБавуугийн ЛхагвасүрэнБоржигинБаавгайМонгол үхэрТарвагаЭволюциБархасбадьМодернизмЭм (хүйс)Карл МарксХэлШирээний теннисБөөрний дутагдалСудар бичгийн хүрээлэн2016 оны Улсын Их Хурлын сонгуульИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтАзийн орнуудын жагсаалтУмард СолонгосДөрвөлжин бичигАлтайн нурууСократОмар ХаяамЗасгийн газрын төсөвКоста-РикаХалхын голын дайнЕвропын орнуудын жагсаалтХиймэл оюунДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)ЛитрСолонгосын дайнФторТунгалаг Тамир (кино)Зорголхайрхан уулСонирхлын бүлэгЗахчинХүрэл зэвсгийн үеИх Монгол улсын их хааны тамгаАлун Гуа эхийн домогЛувсанцэрэнгийн АюушНүдДотоодын нийт бүтээгдэхүүнБайгалийн нөөцХидан УлсУвс нуурАндрей СимуковЭрх зүй🡆 More