Хүслэн Хаан

Хүслэн Хутагт хаан (ᠬᠦᠰᠡᠯᠡᠨᠬᠤᠲᠤᠭᠲᠤᠬᠠᠭᠠᠨ, 1300 он 12 сарын 22-гийн өдөр- 1329 он 8 сарын 30-ий өдөр), Юань улсын есдүгээр хаан, монгол хаант улсын арван гуравдугаар их хаан, 1329 он 2 сарын 27-ий өдрөөс 1329 он 8 сарын 30-ий өдөр болтол сууринд байж, сууринд сууж 185 өдөр суужээ.

Хүслэн хаан
ᠬᠦᠰᠡᠯᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ
Юань улсын хаан
Хүслэн Хаан
Хаан суусан1329 оны 1 сарын 26-1329оны 8сарын 6
Бүтэн нэрХүслэн
Бусад хэргэмХутагт хаан
Төрсөн огноо1300
Өнгөрсөн огноо1329
Өнгөрсөн газарОнгоцот
УдаахТугтөмөр хаан
Их хатанМаалайдай
ХатанБабуша хатан
ХүүхэдТогоонтөмөр
Ринчинбал хаан
ЭцэгХайсан хүлэг хаан
ЭхИхирэс овгийн хатан
Ургийн овогБоржигин

Хаан сууринд суухын өмнөх үе

Хүслэн Хутагт хаан буюу Хүслэн (самгарди хэлээр: कुशल) нь 1300 онд Хайсан хүлэг хаан-ы ахмад хөвгүүн болон төрсөн. 1316 онд Аюурбарбад буянт хаан урьд өөрийн ах Хайсан хүлэг хаан-д амласан тангарагаасаа няцаж, Хүслэнд Жоу ван цол өргөмжилж, Юньнань муж руу цөллөгт явуулсанд Хүслэн замаасаа зугтан Алтайн нурууны орчим очин суурьшжээ. Харин Буянт хаан өөрийн хүү Шадбалыг 1316 онд хунтайж болгосон нь Юань улсын хаан ширээний төлөөх тэмцэлийн эх суурийг тавьсан.

Хаан ширээнд заларсан нь

Есөнтөмөр хаан-ы талынхныг ялсанаар 1328 оны сүүл хагаст хаан суусан Тугтөмөр хаан сууриа 1329 оны 1 сард өөрийн ах Хүслэн шилжүүлэхээр шийдэж, Алтай уулын орчим байгаа Хүслэнд элч илгээж, хаан сууринд заларахыг хүссэн байна. Уг явдал нь эртний Монгол ёсон дүү хүн ахаасаа түрүүж хаан суух ёсгүй байсан бөгөөд урьд Хайсан хаан амьд ахуйдаа ахмад хүү Хүслэнг хаан суухыг нэр зааж байсан нь Тугтөмөрийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ.

1329 оны 1 сарын 26 нд Хархорум хотын хойхно орших Цэцэг Цагаан нуурын хөвөөнд Юань улс-ын хаан сууринд залсарчээ. Оны цолыг Тянь Ли хэмээн улираан хэрэглэж, улсын багшаар Намхайжанцанг өргөмжилж, мөнгөн тамга соёрхов. Хаан суусныхаа дараа дүү Тугтөмөрийг хунтайжаар өргөмжилжээ. Мөн уугуул Монгол орныг засах талаар төлөвлөж байсан. Тэрээр "Давааны ар орны хэргийг хөнгөн хуумгай шийдэж үл болно. Энэ бол Чингис хаан-ы улс үүссэн нутаг юм. Яньтөмөр мэтийн төрийн хэрэгт туршлагатай сайдыг Хархорумд явуулж ажилуулах хэрэгтэй" хэмээн хэлж байжээ. мөн оны 3 сард Хүслэн хаан зарлиг буулгаж өөрийн эх Ихирэс овгийн хатан-г "Мэргэн асрагч, гэгээн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд, дүү Тугтөмөрийн эх Тангуд овгийн хатан-г "Алдаршсан мэргэн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд Өвгөдийн сүмд тахиулахаар болжээ. Дайду хотод сууж буй Төвтөмөр хааны хас тамгыг Яньтөмөрт өгч Шанду хотыг чиглэн ирж яваа Хүслэн хааны зүг илгээжээ. Гайган цагаан гэх газарт Хүслэн хааныг буудаллаж байхад нь Яньтөмөр ирж хас тамгыг өгснөөр хаан сууриа бататгав. Тус өдөр Хүслэн хаан Хамартыг Төвлөн засах яамын сайдаар, Борыг Юй ши тайфу түшмэлээр, Байтөмөрийг Шу Ми Ши тайфу түшмэлээр тус тус тохоон томилжээ.

Нас барсан нь

1329 оны 8 сарын 3 ны өдөр Хүслэн хаан Онгоцот гэдэг газарт хүрч ирж дүү Төвтөмөртэй уулзан том найр хийв. Найрын 4 дэхь өдөр буюу 1329 оын 8 сарын 6 ны өдөр Хүслэн хаан гэнэт учир битүүлгээр насан эцэслэжээ. Хожим түүний ахмад хүү Тогоонтөмөр хаан-ы хэлснээр Төвтөмөрийн явуулгаар хорлосон гэж өгүүлсэн бөгөөд энэ таамаглал үнэн байх магадлалтай юм. Ердөө 7 сарын турш хаан суув. 1329 оны 12 сарын 6 ны өдөр Төвтөмөр хаан зарлиг буулгаж Хүслэн хааныг "Утгыг гийгүүлсэн язгуурын ачлалт хаан" хэмээн нэхэн өргөмжлөв. Сүмийн цолыг "Минзун" хэмээв. Монгол ёсыг эрэхмлэж "Хутагт хаан" хэмээж Өвгөдийн сүмд тахив.

Гэр бүл

Эцэг: Хиад Боржигин Хайсан хүлэг хаан

Эх: Ихирэс овгийн хатан

Дүү нар: Тугтөмөр хаан

Хүслэн Хаан
Ямандаг бурхны мандал нэхмэл дэхь Хүслэн хааны бодит хөрөг.

Хатан

  1. Маалайдай хатан
  2. Бабуша хатан
  3. Анчүхан хатан
  4. Юэлүнша хатан
  5. Баянхуту хатан
  6. Эсү хатан
  7. Тогос хатан

Хан хөвгүүн

  1. Тогоонтөмөр ухаант хаан
  2. Ринчинбал эрдэнэцогт хаан

Гүнж

  1. Будашини гүнж, Тогоонтөмөр хааны эгч
  2. Елу гүнж, ?-1339, Ихирэс аймгийн Чан ван Шарандоржтой гэрлэсэн.


Өмнөх
Аригиба хаан
Их Юань Улсын Их Хаан
1329-1329
Дараах
Тугтөмөр хаан

Хүслэн Хаан

Хүслэн Хутагт хаан (ᠬᠦᠰᠡᠯᠡᠨᠬᠤᠲᠤᠭᠲᠤᠬᠠᠭᠠᠨ, 1300 он 12 сарын 22-гийн өдөр- 1329 он 8 сарын 30-ий өдөр), Юань улсын есдүгээр хаан, монгол хаант улсын арван гуравдугаар их хаан, 1329 он 2 сарын 27-ий өдрөөс 1329 он 8 сарын 30-ий өдөр болтол сууринд байж, сууринд сууж 185 өдөр суужээ.

Tags:

Хүслэн Хаан Хаан сууринд суухын өмнөх үеХүслэн Хаан Хаан ширээнд заларсан ньХүслэн Хаан Нас барсан ньХүслэн Хаан Гэр бүлХүслэн Хаан ЭшлэлХүслэн Хаан

🔥 Trending searches on Wiki Монгол:

ПротонФранцБиохимиСэнгийн ЭрдэнэПалеолитКонденсациБиологийн ангилалСайн ноён хан аймагХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазАргальБаянхонгор аймагМөнх хаанБодончарЭртний ГрекАвстриАлтанзул цэцэгУлаан буудайЭлэгДалайн урсгалИталиЭнзимАнглиВикипедиаХүчдэлЦахиагийн ЭлбэгдоржМонгол орны уулсИрландЦэрэг Онолтын Улиастайн бослогоХААН БанкХимийн урвалБаавгайСүхбаатар аймагХөнгөн цагаанСократЁс зүйМонгол Улсын Үндсэн хуулийн цэцХүний нөөцийн менежментТөв цэнгэлдэх хүрээлэнӨмнөговь аймагСоёлЕсүс ХристХидан УлсИндонезМонгол морьМесопотамиКатализаторСэргэн мандалтын үеХоргоТивКазахстанМонгол Улсын Их СургуульЦахиурЗорголхайрхан уулЛитиДундговь аймагОтгонтэнгэрХурдЧингис хааны дөрвөн хүлэг баатарХаммурапи хааны хуульНүдСанжаасүрэнгийн ЗоригДорноговь аймагНүүрстөрөгчХорлоогийн ЧойбалсанХаруул зангиЦагаан идээСоронзон оронАмьтанБалбаВена (анатоми)Сандо амбанМэргидТэрхийн цагаан нуурИранМандал сум🡆 More