Есөнтөмөр Хаан

Есөнтөмөр (Yesün Temür; 1293–1328) — Юань улсын 1323-1328 онд төр барьсан зургаа дахь хаан.

Есөнтөмөр хаан
Юань улсын хаан
Хаанчлал1323.10.04 – 1328.08.15
(5 жил, зургаадугаар хаан)
Хаан суусан1323.10.4-нд 30 насандаа
Хэрлэнгийн хөдөө аралд
Төрсөн огноо1293 оны 11 сарын 28 (1293-11-28)
Өнгөрсөн огноо1328 оны 8 сарын 15
Өнгөрсөн газарЮань, Шанду
ӨмнөхШадбал гэгээн хаан
УдаахАригиба хаан
ХатанБабухан хатан
ЭцэгГамала ван
ЭхБуянхэрмиш хатан
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрМонгол: Есөнтөмөр (ᠶᠢᠰᠦᠨᠲᠡᠮᠦᠷ)
Оны цолТайдин, Жыхө

Жин ван

Есөнтөмөр 1293 оны 11 сарын 28 -нд хонгирадын Буянхэрмэш хатнаас төрсөн. Гамала (1258-1303) жин вангийн хүү, Чингимийн ач, Хубилай хааны гуч юм.

Есөнтөмөр Гамала эцгийн цол буюу жин ван (жонон) цолыг 1303 онд хүртэж, Говийн умард нутгийг захиран Хархорумд эзэн суусан. Удаах хорин жилд Төмөр өлзийт, Хайсан хүлэг, Аюурбарбад буянт, Шадбал гэгээн дөрвөн хаан солигдсон байна.

1323 оны 9-р сард Тэгш ноён Шадбал гэгээн хааныг хороосон ба Есөнтөмөрийг хаан бол хэмээн улсын тамгыг хүргүүлжээ.

Хаан

Есөнтөмөр 1323 оны 10 сарын 4-нд Хэрлэнгийн хөдөө аралд Юань улсын хаан сууринд сууж, хас эрдэнийн тамгыг атгав.

Хэдий өөрийг нь хаан болгосон боловч урьд хааныг хуйвалдан хороосон Тэгш ноён, Алтанбух ван, Өлзий, Соном, Чинтөмөр нарын 8 хүнийг баривчлан эсэргүүний гэмт хэрэгтэн нэр зүүлгэж цаазаар аваачаад Ерүтөмөрийг Юньнань руу цөлжээ.

Бичиг суртал

Есөнтөмөр хааны зарлигаар «Хубилай хааны богд сургаал», «Олон богдын тархаасан сургаал», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг зохиолыг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлжээ. Күнзийн суртлыг шимтсэнгүй, хятад түшмэдийг эрхэмлэсэнгүй, монгол ноёдыг эрхэмлэн төрд томилж байсан. Шаравсэнгэ гэдэг монгол лам багштай байсан.

Төр засаг

Янь ван Есөнтөмөрийг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Далаашийг Улс төрийн эрхэлсэн түшмэл болгов. 1328 онд Яньтөмөрийг Үйл таслах яамны хэрэг мэдэгч түшмэлээр томилов. Аригиба хүү нь хунтайж болж, хожим богино хугацаанд хаан суусан.

Таалал төгссөн нь

Есөнтөмөр хаан 1328 оны 8 сарын 15-нд Шанду хотод 36 насандаа гэнэт таалал төгсчээ. Шалтгаан тодорхойгүй, хорлогдсон мэт байна.

Гэр бүл

Хатан

Хөвгүүн

Сурвалж, тайлбар

Өмнөх
Шадбал гэгээн
Их Юань Улсын Их Хаан
1323–1328 он
Дараах
Аригиба

Tags:

Есөнтөмөр Хаан Жин ванЕсөнтөмөр Хаан ХаанЕсөнтөмөр Хаан Таалал төгссөн ньЕсөнтөмөр Хаан Гэр бүлЕсөнтөмөр Хаан Сурвалж, тайлбарЕсөнтөмөр ХаанХаанЮань улс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Мандухай сэцэн хатанМонголын Ардчилсан НамХүйтэн дайнДээлМонгол бичигМазаалайМитозМексикБулган аймагСэргэн мандалтын үеХүний биеЭргүнэ хунгийн домогСяньбиХэрлэн голТэмбүүДээд палеолитМонголын түүхэн он дараалалГалт зэвсэгБавуугийн ЛхагвасүрэнoqcfcЭргүнэ мөрөнЭнх ургийн гэрээМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдЧингис хаанБөртэ ЧиноТөрМэлхийМонгол хаадАлтан улсВитамин DТангуд улсУргамалАвстриЭквадорМонгол Улсын Ерөнхий СайдБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоБатмөнх Даян хаанПржевальскийн нохой гүрвэлАрилжааны банкYouTubeГригорийн тоололХоёртын тооллын системЛитрӨмнөд СуданМэдээлэл харилцааны хувьсгалПарисын олимп (2024 он)Монголын эзэнт гүрний дараах Монгол УлсХайкүИнфляциЧин Улсын эрхшээл дэх Монгол оронДөрвөдЦацраг идэвхт задралҮндсэрхэг үзэлУлаан буудайЗавхан аймагҮрэвсэлОзоны давхаргаГол мөрөнКүнзийн сургаалХятадын түүхЭлектронХиагтын гэрээДе-фактоТоорил ханТарвагаЕсөн эрдэнэМонголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчимХодоодУур амьсгалын өөрчлөлтГарагАргын тоололЁс зүйн философиБүгд Найрамдах Халимаг УлсГурванзагал сумМенежментАрдчилалХүннү улсНэгж🡆 More