Чингим нь Хубилай хааны их хатан Чабигаас 1243 онд мэндэлжээ.
1262 онд түүнд Янь ван цол олгосон. 1263 онд Дорж хунтайж нас барсны дараа 1274 онд xунтайжийн цол, алтан тамга соёрхсон. 1281 онд түүний төрсөн эх Чаби хатан нас барсан байна. Гэвч тэрбээр 1286 онд гэнэт өвчнөөр нас барсан нь Хубилай хаанд хүнд цохилт болсон. Түүнийг нас барсны дараа 1294 онд түүний отгон хүү Төмөрийг Юань Улсын их хаанд өргөмжлсөн. Хүү Төмөр нь 1294 оны 6 сарын 3-нд эцэг Чингимд "Асрал өглөгч, гэгээн элбэрэлт хуанди" (Хятад: 文惠明孝皇帝) хэмээх цол нэхэн олгож, тахилын цолыг Юйзун хэмээн өргөмжилжээ.
Чингим нь Хубилай хааны их хатан Чабигаас 1243 онд мэндэлжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Чингим, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.