Умард Кипр

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч.

УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газар дундын тэнгисийн Кипр арлын умард хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчнээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс
Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti
Умард Киприйн Бүгд Найрамдах Туркийн төрийн далбаа
Умард Киприйн Бүгд Найрамдах Туркийн төрийн далбаа
Умард Киприйн Бүгд Найрамдах Туркийн төрийн сүлд
Умард Киприйн Бүгд Найрамдах Туркийн төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Де‑факто‑төр, нутаг
дэвсгэр нь олон улсын
эрх зүйн хувьд
хамаарах нь
Бүгд Найрамдах Кипр Улс
Албан хэл Турк
Нийслэл Умард Никоси (Lefkoşa)
Засаглалын хэлбэр Ерөнхий сайдтай ерөнхийлөгчийн ардчилсан дэглэм
Төрийн тэргүүн Ерөнхийлөгч Мустафа Акинси
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Хусеин Өзгүргүн
Газар нутгийн талбай 3.355 км²
Хүн ам 313.626
Хүн амын нягтрал 79 хүн/км²
ДНБ 4,3 сая $
Мөнгөн тэмдэгт Туркийн лир
Үүсэл 1983 оны 11 сарын 15
Төрийн дуулал İstiklâl Marşı
Үндэсний баярын өдөр 11 сарын 15
Цагийн бүс UTC+2 Зүүн Европын цагийн бүс
UTC+3 Зүүн Европын зуны цаг
Домэйн нэр .gov.nc.tr
Утасны бүсчлэлийн дугаар +90 392 (Турк)
Умард Кипр

Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.

Тус арлын хоёр хэсэгт хувааж буй шугамыг ( «Ногоон шугам» — англи. Green Line), Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах Зэвсэгт хүчин хамгаалдаг байна.

Түүх

1960 он - Бүгд Найрамдах Кипр улс Их Британиас тусгаар тогтносны дараа байгуулагдсан. Грек, Туркийн нийгэмлэгүүдэд шинэ төрийн удирдлагад оролцох тэгш боломж олгосон. Тэдэнд Засгийн газарт болон иргэний эрх мэдлийн байгууллагуудад суудал хуваарилсан. 1960 оны баталгааны гэрээний дагуу шинээр буй болсон улсын оршин тогтнох баталгааг Их Британи, Грек, Турк гаргаж байсан.

1963 онд Кипрт Засгийн газрын хямрал болж Киприйн Грек, Киприйн Түркүүд хоорондын харилцаа туйлын хурцадсан. Киприйн туркууд Засгийн газарт суудлаа алдсан байна. Мөргөлдөөний явцад хөдөө орон нутагт амьдарч байсан туркуудыг тухайн орон нутгаас нь гаргахгүй хөл хорьж байжээ. Энэ байдал 11 жил үргэлжилсэний эцэст арлыг хоёр хуваасан байна. Энэ үед Турк, Грек хоёр хэд хэдэн удаа дайны ирмэг дээр ирж байжээ.

1967 ондГрекүүд арлын өмнөд хэсэг дахь түркүүдийн дүүрэг рүү довтолсон байна. Дараа нь киприйн түркүүд 1963 оны сүүлчээс хойш гарсан хуулиудыг хүлээн зөвшөөрөхгүй албан ёсны «Түркийн түр хугацааны засаг захиргаа» байгуулсан.

1974 оны 7-р сард Грекийн цэргийнхэн арал дээр цэргийн эргэлт гаргаж Ерөнхийлөгч хамба III Макариос-ыг эрх мэдлээс нь буулгаж, арал дээрх хяналтыг Кипрыг Грект нийлүүлэх далд санаатай Никос Сампсонд шилжүүлжээ. 1960 оны гэрээний заалтыг зөрчсөн гэдгээр болон Үндсэн хуулийн эрх мэдлийг сэргээх нэрийдлээр Туркийн цэргүүд Кипр рүү довтлон орсон. Эдгээр үйл явдал эцэсдээ Кипр арлыг түркүүд хяналтандаа авсан Умард, грек кипрчүүдын хяналтандаа оруулсан Өмнөд хэсэгт гэж хоёр хуваагдсан байна.

Газар зүй

    Үндсэн өгүүлэл: Кипр (арал)

Кипр нь Газар дундын тэнгисийн томоохон арлуудын хамгийн зүүн талын арал юм. Нийт 9251 км² газар нутагтай ба үүний 3355 км² газар нутаг нь Умард Кипрт орно. Туркээс 75 км, Сириэс ойролцоогоор 95 километрийн зайтай.

Түүх

Хүн ам

Цахим холбоос

Умард Кипр  Commons: Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

Tags:

Умард Кипр ТүүхУмард Кипр Газар зүйУмард Кипр ТүүхУмард Кипр Хүн амУмард Кипр Цахим холбоосУмард Кипр Эх сурвалжУмард КипрГазар дундын тэнгисЕвропын ХолбооКипрТуркТурк хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Идлэг шонхорХар зүрхний Хөх нуурПотенциал энергиНАТОЗасаг захиргааны зохион байгуулалтДэлхийн улс орны жагсаалтМанзуширын хийдТөрСонирхлын бүлэгМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаАмиа егүүтгэхХиймэл оюунЦахилгаан эрчим хүчЦагаан дарь эхАдууRokit BayАмперСоронзШагдарын ДулмааЖон ЛоккУргамалАмарбаясгалант хийдУур амьсгалМонгол наадгайӨгөгдөлПалеолитИммануэл КантМалгайЖоульТэмээПолимеразын гинжин урвалХэнтий аймагСудалгааХимийн тайлбарДүүрэгНогоон дарь эхДавсны хүчилБямбасүрэнгийн ШаравКарл МарксКоминтернКарбонат (эрдэс)290 (рэппер)Дөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Бадаргуулт төрДундад зууны монгол аймгуудХоньНүүрстөрөгчийн дан исэлМэдээллийн системУвс аймагМонгол орны уулсТайландНийгмийн институтYouTubeТунгалаг Тамир (кино)Буйр нуурЧарльз ДарвинРомын эзэнт гүрэнШагайн харвааДотоод сүлжээИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтМейозШашинВьетнамНарны аймагМонгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколНурхачМонгол улсын хил үүссэн түүхЛитрОрганик химиТатарХубилай хаанАлтан улсУлаанбаатарЦусны даралтЛатин үсэг (Монголд)ЭссеЦахилгаан дамжуулагчЧулуун зэвсгийн үе🡆 More