Идлэг Шонхор

Идлэг шонхор (Falco cherrug) маш том биетэй шонхор юм.

Энэ зүйлийн шонхор зүүн Европоос авахуулаад зүүн зүгт Манжуур хүртэл тархсан. Гол төлөв нүүдлийн шувуу. Харин өмнө зүгт нутагладаг зарим популяц нь нүүдэллэдэггүй. Нүүдлийн идлэг шонхор нь Этиоп, Арабын хойг, хойд Энэтхэг, баруун Хятадад өвөлждөг.

Идлэг шонхор
Идлэг Шонхор
Ховордолтын зэрэглэл
Идлэг Шонхор
Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Шувуу
Баг: Өдрийн махчин шувуутан
Овог: Шонхорынхон
Төрөл: Falco
Дэд төрөл: (Hierofalco)
Зүйл: F. cherrug
Латин нэр
Falco cherrug
Грэй, 1834
Идлэг шонхрын тархалт. Шар = үрждэг Хөх = өвөлждөг Ногоон = жил тойрон байдаг
Идлэг шонхрын тархалт.
Шар = үрждэг
Хөх = өвөлждөг
Ногоон = жил тойрон байдаг
Ижил утгатай нэршил

Falco altaicus (Мэнцбийр, 1891)
Hierofalco altaicus Мэнцбийр, 1891

Монголд тархсан шонхоруудаас өргөн тархалт, тоо толгойн хувьд харьцангуй элбэг тохиолддог шувуудын тоонд идлэг шонхор багтдаг байна. Идлэг шонхрын нэг хос 4-5 өндөг гаргаж, түүнээс 40-50 хувь нь бойждог. Цагт 320 км хүртэл хурдтайгаар нисэж, шумбах чадвартай, хүнээс 2,6 дахин нарийвчлалтай хардаг учраас шонхорыг заримдаа “Тэнгэрийн ирвэс” хэмээн нэрлэх нь бий.

Шонхрын нисэх хурд нь хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурд гэж тооцогддог байна. Шонхор нь махан идэшт зүйлийн шувуу бөгөөд дэлхий дээр 60 орчим зүйлийн шонхор шувуу байдгаас манайд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман гэсэн 10 зүйл нь байдаг хэмээн судлаачид тэмдэглэдэг. Шонхорын хувьд зөвхөн бүлээн махаар хооллодог, үхсэн амьтдын сэг зэм хэзээ ч иддэггүй гэдгээрээ онцлогтой шувуу ажээ.

Идлэг Шонхор
Falco cherrug
Идлэг Шонхор

Шонхор нь бусад анч шувууд шиг ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг, эрэмгий жигүүртэн ажээ. Өндрөөс шунгах, эсвэл араас хөөх гэсэн хоёр аргаар ангаа барьдаг байна. Мөн өөрөө үүр засдаггүй, бусад зүйл шувуудын зассан бэлэн үүрийг ашигладаг онцлогтой. Шонхор шувууд өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог ба ингэснээрээ байгаль дээр тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Манайд байдаг шонхор шувуудаас “Идлэг шонхор” маш хурдтай, хүчтэй, дайчин шувуу. Тиймээс эрт үеэс хүмүүс ан авд ашигласаар иржээ. Манайд идлэг шонхрын үржлийн голлох том популяци оршдог хэмээн судлаачид үздэг юм.

Цахим холбоос

Идлэг Шонхор  Commons: Идлэг шонхор – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Арабын хойгЕвропМанжуурХятадШонхорЭнэтхэгЭтиоп

🔥 Trending searches on Wiki Монгол:

Туйлын туулайЧулуун зэвсгийн үеАлтай Таван БогдДэлхийн улс орны жагсаалтҮйлдлийн системБөртэ үжинГэрлийн хурдМонголын хүн ам зүйБий биелгээХурдМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтШинэ засгийн бодлогоХорлоогийн ЧойбалсанАмьсгалах процессЦусны сийвэнХалх дээлНаполеонБиологийн ангилалЗасгийн газрын төсөвБиотехнологиХэрлэн голУлаан буудайМорины уралдаанВаско да ГамаБалт зөгийСалхиАрдчилалМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтЕсүхэй баатарБатмөнхийн СарантуяаМонгол орны Дархан цаазат газар нутагЛигдэн хаанГазар зүйн солбицлын системСэргэн мандалтын үеYouTubeСонирхлын бүлэгНатриИнновациЛГБТЭндотермик урвалХимийн тайлбарЧарльз ДарвинХоньХөх Түрэгийн хаант улсБагануурХарри ПоттэрЭсэн тайшБүргэдХовордсон зүйлӨвөр МонголТүүхэн эх сурвалжБарГерц (нэгж)Нэр үгДэлхийн цөмМал аж ахуйМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьОдЗэврэлтОлон улсын харилцааДиодМонголчуудын эдийн соёлVandeboАмин хүчилМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхКапитализмБаянхонгор аймагДулдуйтын ДанзанравжааТаван хошуу малЧингисийн чулууны бичигНаадамБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжМөөгМонгол хаадФизик4 сарын 17ҮхэрЗөвлөлт Холбоот УлсЦөлжилт🡆 More