Турк Хэл

Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод  Türkçe, англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, монгол бичгээр Турк буюу түрүг хэлэ) гэнэ.

Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.

Турк хэл
Орчин цагийн Түрк хэл
Газар оронТурк, Герман, Болгар, Умард Македон,
Грек, Азербайжан, Умард Кипр,
Косово, Румын мэтийн улс
Эзэмнэгч63 сая хүн (2007)
ХэлтэнТурк үндэстэн
Төрөл зүй
Алтай язгуур
Залгамжлал
Турк хэл (11–15-р зуун)
  • Османы Турк хэл (–1928)
    • Орчин цагийн Турк хэл
Бичиг үсэгТурк латин үсэг (1928 оноос хойш)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэгТурк Турк (БНТУ)
Умард Кипр Умард Кипр (БНУКТҮ)
Хоёрын нэгКипр Кипр (БНКипУ)
ТохируулагчТурк хэлний нийгэмлэг (1932-)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1tr
ISO 639-2tur
ISO 639-3tur
Турк Хэл
Газрын зурагт Турк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ

Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.

1926 оны 11-р сарны 3-нд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдааны үеэр түрк хэлний шинэчлэл хийж Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүрк Турк хэлээ араб үсэг-ээс латин үсэг буюу цагаан толгой руу шилжих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ.

Эх сурвалж

Гадаад холбоос

Tags:

Tr-Türkçe.ogaАзербайжан хэлАлтай хэлний язгуурАнглиарГагауз хэлДуудлагаМонгол бичигТуркТурк үндэстэнТүрэгТүрэг угсаатанТүрэг хэлний бүлэг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Урианхай4 сарын 16Азотын хүчилСалхины эрчим хүчАнглиСяньбиАтомСур харвааДөрвөн Ойрадын холбооУчиртай гурван толгойИсламХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазЦусны улаан эсСөнөсөн тэнгис2012 оны Улсын Их Хурлын сонгуульСоронзНаполеонМонгол бахархлын өдөрОрчин үеийн Монголын түүхДарьгангаӨөхний хүчлийн нийлэгжилтТөмөр (химийн элемент)Лионель МессиДаатгалТэмбүүЦагаан хэрэмХархорумЦахилгаан соронзонСтатус-квоТектоник хавтанДэлхийн улс орны жагсаалтСанжаасүрэнгийн ЗоригВолейболАмьсгалах процессЧингис хааны дөрвөн нохойСэргээгдэх эрчим хүчБогд хан уулГазар зүйн солбицлын системРомын эзэнт гүрэнЭмиль ДюркгеймЧарльз ДарвинШударга ёсХөрсНатриАлтРомбБүх ертөнцийн таталцлын хуульМахабхаратаБатмөнх Даян хаанДэлхийн хоёрдугаар дайнЭссеХүхэрДархлалын олдмол хомсдолУушгиХрист итгэлГүн ухаанУлс төрНарШарын голын нүүрсний уурхайНисэх онгоцЦагаан сарНүүрстөрөгчЮмжаагийн ЦэдэнбалДархлаа судлалГол мөрөнИнсулинАж үйлдвэр4 сарын 17МитозКонденсациОрхон аймагЭмийн ургамалЗорголхайрхан уулНАТОАзотМонгол хаадҮндэсний эрх чөлөөний хувьсгалШинэ Зеланд🡆 More