Робин Уильямс

Робин Маклорин Уильямс (Англи: Robin McLaurin Williams, 1951 оны долдугаар сарын 21, Иллиной, Чикаго — 2014 оны наймдугаар сарын 11, Калифорни, Тибурон) — Америкийн жүжигчин, зохиолч, продюсер байв.

Тэрээр Сан-Франциско болон Лос-Анжелес хотоос 1970-аад дунд үед хошин урлагийн стенд-ап комеди төрлөөр урлагийн гараагаа эхэлж, «Морк, Минди хоёр» (1978—82) инээдмийн цувралаас дэлгэцнээ танигдах болжээ. «Попай» (1980) инээдмийн мюзикл түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино ба «Өглөөний мэнд, Вьетнам» (1987), «Кадиллактай хүн» (1990), «Сэхээрэл» (1990), «Ахмад дэгээ» (1991), «Хатагтай Даутфайр» (1993), «Жуманжи» (1995), «Ухаалаг Уилл Хантинг» (1997) зэрэг инээдээр утга уянга хайрласан олон бүтээлд чадварлаг тоглож, «Ухаалаг Уилл Хантинг» кинонд бүтээсэн сэтгэл судлаач Шон Магуайрын туслах дүрээр «Оскарыг» гардсан түүхтэй. Охин Зельда Уильямс жүжигчин.

Робин Уильямс
Robin Williams
Робин Уильямс 2011 онд
Робин Уильямс 2011 онд
Бүтэн нэр Робин Маклорин Уильямс
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1951 оны 7 сарын 21
Төрсөн газар Чикаго, ИллинойАмерикийн Нэгдсэн Улс
Нас нөгчсөн 2014 оны 8 сарын 11
Нас барсан газар Тибурон, КалифорниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1972—2014
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1998)
«Алтан бөмбөрцөг» (1979, 1988, 1992, 1994, 2005)
«Эмми» (1987, 1988)

Уильямс 2014 оны наймдугаар сарын 11-нд сэтгэл гутралын байдлаасаа шалтгаалан амиа егүүтгэжээ.

Амьдрал

Робин Маклорин Уильямс нь 1951 онд Иллиной мужийн Чикаго хотын Гэгээн Люкийн эмнэлэгт төржээ. Түүний аав Роберт Фицжеральд Уильямс нь Фордын Lincoln Motor компанид ахлах гүйцэтгэх захирал хийдэг байв. Харин түүний ээж Лори МакЛорин нь Миссиссипи мужийн Жэксон хотын загвар өмсөгч байсан бөгөөд өвөг эцэг Ансельм Ж.МакЛорин нь Миссиссипи мужийн амбан захирагч ба сенат, Ардчилсан намын гишүүн байв. Робин Уильямс эх нэгтэй, эцэг нэгтэй хоёр ахтай юм. Уильямс нь Лэйк Форест хотын Гортон улсын бага сургууль, Дийр Пат дунд сургуульд сурч байжээ.

1973 онд Жульярдын театрын сургуульд элсэн суралцаж, 1976 онд төгсөөд шөнийн клубүүдээр ганцаарчилсан тоглолт хийдэг байжээ.

1974 оноос ​​телевизийн олон ангит "Жаргалтай өдрүүд" кинонд дүр бүтээх болсон байна.

Цахим холбоос

Робин Уильямс  Commons: Робин Уильямс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос

Tags:

19511970198019871990199119931995199720147 сарын 218 сарын 11АмерикАнгли хэлЖуманжиЖүжигчинИллинойКалифорниЛос-АнжелесОскарын шагналСан-ФранцискоСтэнд-ап комедиЧикаго

🔥 Trending searches on Wiki Монгол:

Одон оронЭртний Грекийн философиЭзлэхүүн1945 оны чөлөөлөх дайнАтомЖүгдэрдэмидийн ГүррагчааБериллиЭлстМэргидОйрадДууны хурдМесопотамиТэрхийн цагаан нуурМөнгөБайгалийн шалгаралОрхон голАргальХоргоМонголын үндэсний түүхийн музейЦахилгаан үүсгүүрБатмөнх Даян хаанМэлхийГалдан бошигт хаанНимбэгКиргизНохойЭссеУур амьсгалНомДэлхийн хоёрдугаар дайнСанчирДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Цаазаар авах ялДөрвөлжин булшБодисын төлөвИзотопЗамын хөдөлгөөний тэмдэгЭволюциАмерикийн Нэгдсэн УлсМонгол хоолАмиа егүүтгэхДашдоржийн НацагдоржАнгли хэлЦагаан хэрэмАнхдугаар 5 жилийн төлөвлөгөөЭрдэнэт үйлдвэрЧацарганаНүдОмын хуульХиагтын гэрээЮань улсын хаадАмин хүчилТранзисторИодХалхын голын дайнЦасГовь-Алтай аймагЕсөн эрүүХөдөлгөөн (физик)Орчин үеийн Монголын түүхОргихын ХангайТогоонтөмөр хаанЦонжин болдогУргамлын тэжээлХэнтий аймагУлс төрийн намЦагаадайн УлсЕвропСолийн ДанзанБогд хааны ордон музейХүйсийн баримжааУргамлын амьдралын хэлбэрАльцхаймерын өвчинСоёмбо тэмдэгХурдатгалНуклейн хүчилИнерт хийСтратегийн ордуудТэнхлэгийн гүрнүүд🡆 More