2014 Он

2014 он (MMXIV) буюу Хоёр мянга арван дөрвөн он, Хоёр мянган арвандөрөвдүгээр он нь лхагва гарагт эхэлсэн ердийн жил юм.

Аргын жил дараалал
2009 · 2010 · 2011 · 2012
2013 2014 2015
2016 · 2017 · 2018 · 2019
Хамаарах арван
2010-д он
Хамаарах зуун
21-р зуун

Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин-ий 2014 дахь он бөгөөд 3 дахь мянган болон XXI зууны 14 дахь, 2010-д оны 5 дахь он болно.

2014 Он

Болсон үйл явдал

Гуравдугаар сар

  • 3 сарын 2Фейсбүүкийн үүсгэн байгуулагч 29 настай Марк Цукерберг (доорх зураг) өнгөрсөн онд 1 тэрбум долларыг хандивт өгч дэлхийн 2013 оны шилдэг хандивлагч боллоо.
  • 3 сарын 7Өвлийн XI паралимпын наадам ОХУСочи хотноо эхлэв. Уг паралимпэд 45 орны 550 тамирчин 5 спортын төрлөөр өрсөлдөж байна. Монгол улсаа төлөөлөн Батмөнхийн Ганболд уулын цанын төрлөөр орж байна.
  • 3 сарын 8 — Малайзын Куала-Лумпураас Хятадын Бээжинг зорьж 239 хүн тээн шөнөөр хөдөлсөн Боинг-777 загварын нисэх онгоц (дээрх зураг) Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй алга болов.
  • 3 сарын 10 — Бусаны олон улсын кино наадмын тэргүүн шагналт “Алсын удирдлага” киноны хөгжмийг зохиосон хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийг "Алтан гадас одон"-гоор шагналаа.
  • 3 сарын 10 — “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Өмнөд Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлнэ.
  • 3 сарын 12 — Олон улсын эрдэмтэд манай галактикаас шинээр нээсэн HR5171 A аврага шар од нарнаас 1300 дахин том бөгөөд 1 сая дахин хурц гэрэлтдэгийг тогтоов.
  • 3 сарын 12Хангайн нурууны ойд 1100 жилийн настай царс мод олдсон бөгөөд цаашид 1000 жил ч байх боломжтойг мэдээлжээ.
  • 3 сарын 14Монголоос өдөрт дунджаар англи Википедиаг 56000 удаа, монгол Википедиаг 16000 удаа үзэж байна. Одоогоор иргэдийн 25% интернэтэд холбогдсон.>>
  • 3 сарын 14-15АНУ-ын Вашингтон хотноо АНУ-д сурч, ажиллаж буй Монгол улсын иргэдийн дунд "Надад хэлэх үг байна-4" хэмээх илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 18 залуу өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн нь анх 2011 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өмнөх тэмцээнүүд Лос-Анжелес, Сан-Франциско, Чикаго хотуудад болж байжээ.
  • 3 сарын 1618Украин улсын Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс, Севастополь хотын иргэд нийтийн Украйнаас салж Орост нэгдэхийг дэмжсэн санал асуулгын дүнг үндэслэж Крымын засгийн газраас «Бүгд Найрамдах Крым Улс» Украйнаас тусгаар тогтносныг зарлалаа. Үүнээс Орос улс Крымыг авахаа мэдэгдэж, цэрэг зэвсэг оруулан хамгаалж байна.
  • 3 сарын 17Германы 2600 оршин суугчтай Вилдполдсрайд суурин нар салхины эрчим хүчинд бүрэн холбогдож хэрэгцээнээсээ 500% илүү цахилгаан үйлдвэрлэж илүүдлээ улсынхаа төв шугманд зарж жилдээ 4 сая евро олдог. >>
  • 3 сарын 19Европын Холбооны парламентаас тамхины хайрцган дээр гэмтсэн эрхтнүүдийн зургийг томоор хэвлүүлэхийг хуульчиллаа. Монгол улсын хувьд мөн адилаар архины шил ба хайрцган дээр архинд гэмтэх эрхтний зургийг тавьж нийтийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой. >>
  • 3 сарын 20Харвардын их сургуулийн одон орончид ертөнц их тэсрэлтээр үүссэний дараахан болсон таталцлалын долгионийг илрүүлж ертөнцийн үүслийн чухал эх үүсвэрийг бататгав. >>
  • 3 сарын 21Биткойний саяхан хаагдсан дижитал зах зээл Mt.Gox-ын албанаас "мартагдсан" хард дискэнд байгаа 116 сая долларын ханш бүхий 200000 биткойнийг олсноо зарлав. Нийт 850000 биткойнийг хакеруудад алдсан тус зах зээл өнгөрсөн сард дампуурлаа зарласан юм. >>
  • 3 сарын 22Казах болон өөр олон үндэстнүүдийн дунд өргөн дэлгэр тэмдэглэгддэг Науризын баяр болж байна. Науриз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай Перс гаралтай үг юм.
  • 3 сарын 243 сарын 8-наас сураггүй Малайзын нисэх онгоц Энэтхэгийн далайн өмнөд хагаст унасан байжээ. 239 хүнээс нэг нь ч амь гарсангүй.
  • 3 сарын 26Ямаа маш адтай ухаантай бөгөөд нэг юмаа 10 сар санадаг амьтан болхыг Лондоны Маригийн их сургуулийн эрдэмтэд тогтоов. >>
  • 3 сарын 27 — Үндэсний түүхийн музейд ирэх 4 сарын 8-нд 160 орчим шинэ ховор үзмэртэй 1300 жилийн өмнөх эртний Монголын түүхийг танилцуулах үзэсгэлэн нээгдэнэ.
  • 3 сарын 28 — АНУ-д 14 настай сургуулийн сурагч Garamond үсгийн хэлбэрээр бичиг баримтаа хэвлэхэд 30% бага принтерийн хор үрэгддэгийг олж үүнийг одоогийн Америкийн төрийн бичиг хэрэгт хэрэгжүүлвэл жилд 136 сая ам.доллар хэмнэхийг тооцоолжээ. >>
  • 3 сарын 29 — "Монгол кино" ном гарлаа. Уг номонд кино урлагийн нэрт уран бүтээлчдийн бүрэн лавлахийг багтаажээ.
  • 3 сарын 31 — Улсын 1-р төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж анагаахын маш өндөр түвшиний эмчилгээг Монголд нэвтрүүллээ. >>

Дөрөвдүгээр сар

  • 4 сарын 1 — Автомашин үйлдвэрлэгч Мазда компани цахилгаан хөдөлгүүртэй машинаас ч илүү байгальд хоргүй машиний хөдөлгүүрийн технологи SkyActiv-г нээснээ зарлав.
  • 4 сарын 3Санчир гаргийн дагуул Энселадусын өмнөд туйлын 30-40 км зузаан мөсөн бүрхүүл доор 8-16 км гүнтэй томоохон хэмжээний шингэн усан далай байгааг Кассини сансрын хөлгөөс авсан мэдээллээр НАСА-н эрдэмтэд нотолсон байна. >>
  • 4 сарын 9 — Өнөөдөр МСҮТ-ийн 1000 оюутнууд Туул голын эргийн дагуу 16км хэсгийг цэвэрллээ. >>
  • 4 сарын 15Графин нь металаас 200 дахин бөх, тунгалаг, зэснээс илүү цахилгаан дамжуулдаг ойрийн 30 жилд бүх үйлдвэрлэл ба технологид хувьсгал авчирах шинэ материал юм. >>
  • 4 сарын 18 — Сансрын Кеплер одон орны дурнаар анхны дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, одныхоо амьдрал байж болохуйц бүсэд тойрон эргэж буй гараг илрүүлжээ. Кеплер-186ф хэмээн нэрлэгдсэн энэхүү гараг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршдог байна. >>
  • 4 сарын 18 — Сансрын Кеплер одон орны дурнаар анхны дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, одныхоо амьдрал байж болохуйц бүсэд тойрон эргэж буй гараг илрүүлжээ. Кеплер-186ф хэмээн нэрлэгдсэн энэхүү гараг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршдог байна. >>
  • 4 сарын 19 — Төслийн шатандаа байсан Вант улсын цамхгийн (Англи: Kingdom Tower) барилгын ажил ирэх долоо хоногоос эхлэх гэж байна. Саудын Араб улсын Жидда хотод баригдах энэхүү барилгыг 200 давхар бүхий 1000 м өндөртэй барихаар төлөвлөж байгаа бөгөөд баригдаж дуусаад дэлхийн хамгийн өндөр барилга болох юм. >>
  • 4 сарын 19 — Волксваген компани 1 литр дизелиэр 160км явдаг цахилгаан-дизель машин XL1-ийг танилцуулав. XL1 нь зөвхөн зайгаараа 35км явж чадна. >>
  • 4 сарын 22 — Хитачи компани дэлхий дээрх хамгийн хурдан цахилгаан шат барих гэж байгаагаа мэдэгдлээ. 2016 онд Хятадын Гуанжоу хотод ашиглалтанд орох Гуанжоугийн санхүүгийн төвийн барилгад суурилуулагдах энэхүү цахилгаан шат нь 20 м/с хурдтай байх бөгөөд тус барилгын 1-р давхраас 95-р давхар хүртэл гарахад 43 секунд зарцуулна. >>
  • 4 сарын 28Майкрософт корпораци Интернет эксплорер 6-11 веб хөтчийнхөө хэрэглэгчдэд хакерууд хэрэглэгчдийн компьютерлүү нэвтрэх эрх болон мэдээллийг мэдэж авч болзошгүйг анхааруулан, үүнийг засварлахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. >>

Энэ онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Гадаад холбоос

2014 Он  Commons: 2014 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2014 Он Болсон үйл явдал2014 Он Энэ онд төрөгсөд2014 Он Энэ онд нас барагсад2014 Он Гадаад холбоос2014 Он21-р зуунГригорийн тоололЕрдийн жилЛхагва гарагМанай эрин

🔥 Trending searches on Wiki Монгол:

Арван хоёр цагУхнаагийн ХүрэлсүхМанзуширын хийдТанин мэдэхүйн онолМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах аргаБөөрШирээний теннисМарко ПолоМонгол орны томоохон нууруудХөх Түрэгийн хаант улсБагваахайИх БританиТаван хошуу малСонирхлын бүлэгМандухай сэцэн хатанДууГлюкозХишигтэнДэлхийн гайхамшгуудБаядЦагийн бүсПотенциал энергиАтомын цөмОрганик химиСтратегийн ордуудЗөвлөлт Холбоот УлсМонгол дахь Оросын Консулын газруудХүйсийн баримжааИх ЗасагМонголын мөнгөн тэмдэгтИосиф СталинЭртний Грекийн философиИрвэсХатуу дискПэлжидийн ГэндэнАх дүү РайтЗүг чигийн бэлгэдэлМонгол ардын аман зохиолУлаанбаатарАварга хулсны баавгайДува сохорЗагалмайтны аян дайнКомпьютерСэнгийн ЭрдэнэТэрхийн цагаан нуурКубаМэдрэлийн системАвстрийн төрийн далбааВладимир Ильич ЛенинХорлоогийн ЧойбалсанНүүрстөрөгчӨвөрхангай аймагНайман33 дугаар сургуульХлорСэргэн мандалтын үеRokit BayМин улсНайдангийн ТүвшинбаярРезисторНуурПсихоанализЖүгдэрдэмидийн ГүррагчааХубилай хаанТэмбүүБөөрний дутагдалУураг (молекул)МэргидМанжуур (хот)ҮзэмчинМонгол бичигУхаалаг гар утасЭнергиКарл МарксЭргүнэ хунгийн домог1990 оны Монголын ардчилсан хувьсгалХарилцааТөмөр (химийн элемент)🡆 More