Византын Эзэнт Гүрэн

Византын эзэнт гүрэн буюу Зүүн Ромын эзэнт гүрэн нь Дундад зууны үед буюу 395 оноос 1453 он хүртэл оршиж байсан, Константинополь хотод нийслэлээ байгуулсан, эзэн хаант төртэй Ромын эзэнт гүрэн.

Оршин суугчид нь болон хөршүүд нь энэ улсыг Ромын эзэнт гүрэн гэж нэрийддэг байсан бөгөөд мөн Romania (грекээр: Ῥωμανία, Rhōmanía) гэдэг байлаа. "Ромын эзэнт гүрэн", "Византын эзэнт улс"-ын хоорондох ялгаа нь цэвэр орчин үеийн ойлголт бөгөөд хэзээнээс эхлэн Византын эзэнт гүрэн гэх нь тодорхой бус байдаг боловч Эзэн хаан I Константин нийслэлээ Никодемиагаас (Анатолийн хойг дахь) Босфорын хоолой дахь Византиум руу шилжүүлж Константинополь (өөрөөр "Шинэ Ром" ч гэдэг) болгосон хугацааг чухалд тооцдог.

Византын Эзэнт Гүрэн
Юстинианы үеийн Византын эзэнт гүрэн (550 оны үе)

Эзэнт гүрэн ялангуяа Ром-Персийн болон Визант-Арабын дайны үеэр нутаг дэвсгэрээсээ алдаж, доройтсон боловч Европ дахь эдийн засаг, соёл, цэргийн хүчний хувьд хамгийн нөлөөтэй гүрэн хэвээр байсан. Эзэнт гүрэн Македонийн династийн үед сэргэж, X зууны сүүл гэхэд Газар Дундын Тэнгисийн зүүн бүс нутагт хамгийн хүчирхэг гүрэн болж дахин сэргэжээ. Гэвч 1071 оноос хойш Эзэнт гүрний гол нутаг Бага Азийн ихээхэн хэсгийг сэлжүк түрэгүүдэд алджээ. XII зуунд Комнэнийн сэргэлтийн үеэр бага зэрэг сэргэж, ноёрхлоо хэсэг зуур дахин тогтоосон боловч түүний залгамжлагчдын үед дахин доройтсон. 1204 онд Загалмайтны дөрөвдүгээр аян дайнаар Эзэнт гүрэн үхлийн цохилт амсаж, задарч бутран, хоорондоо өрсөлдөгч Византын Грек болон Латин улсуудад хуваагджээ. Константинополь яваандаа сэргэж, Палеологийн удмын эзэн хаадын дор эзэнт гүрнийг 1261 онд дахин байгуулсан боловч XIV зуунд дараалсан олон иргэний дайн болж, эзэнт гүрний хүчийг улам бүр сулруулсан. Үлдсэн нутаг дэвсгэрийн ихэнхийг Визант–Османы дайнаар алдаж, улмаар XV зуунд Константинополь хот, үлдсэн нутаг дэвсгэрийн хамт Османы түрэгүүдэд эзлэгдэж мөхжээ.

Эшлэл

Гадны холбоос

Византын Эзэнт Гүрэн  Commons: Byzantine Empire – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Визант судлалын эх сурвалж

Бусад

Tags:

Византын Эзэнт Гүрэн ЭшлэлВизантын Эзэнт Гүрэн Гадны холбоосВизантын Эзэнт ГүрэнI КонстантинБага АзиБосфорын хоолойГрек хэлДундад зуунКонстантинопольРомын эзэнт гүрэн

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ромын эзэнт гүрэнШагайн харвааМесопотамиХубилай хаанМанзуширын хийдМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтХоол боловсруулалтХиймэл оюунЕсүс ХристХурдЖон ЛоккСэргээгдэх эрчим хүчНүүрстөрөгчМонгол улсын их дээд сургуулиудЭмчМонголЦахиагийн ЭлбэгдоржНикотинМонгол Улсын Ерөнхий СайдУураг (молекул)Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалтИммануэл КантГэрэгэМонгол морьСайн ноён хан аймагХолбоотны эвсэлАлтай Таван БогдДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Берлиний ханаКатализаторТив тивийн улс орнуудМагниЮань улсын хаадЭртний ЕгипетМеталл биш элементАртерийн судасДонровын НамдагБондХавтгайСарЭверестАмазон мөрөнСутай хайрханТунгалаг Тамир (кино)Нар хиртэлт11 сарын 11Дэлхийн улс орны жагсаалтТархиМэтгэлцээнЭволюциМөнгөн усЦээрлэх ёсонДэлхийн гайхамшгуудАюушридар хаанЭрдэнэт үйлдвэрМонгол УлсМэдээллийн системТулуйХүннү улсБогд хааны Засгийн газарДе-фактоМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхБуриадЭрдэнэ Зуу хийдЦагаан сарМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчХайрУлаанбаатарВитамин АУур амьсгалын өөрчлөлтМорин хуурын үүслийн тухай домогАмперГовьХийИндонезЦусны сийвэн🡆 More