Cnn

CNN (Си-Эн-Эн гэж уншдаг; англи.

Cable News Network- Кабелийн мэдээний сүлжээ) - Америкийн бизнесмэн Тэд Төрнэрийнн (англиар Robert Edward "Ted" Turner III) 1980 оны 6-р сарын 1-нд байгуулсан телевизийн суваг.

Warner Media (Уорнер Медиа)-ийн эзэмшилд байдаг Turner Broadcasting System (Тёрнер) компанийн нэгэн салбар нь юм.

CNN нь дэлхийд анх удаа зогсолтгүй 24 цагийн турш мэдээ дамжуулах санал дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. 2005 оны 6-р сарын 1-ний байдлаар CNN нь кабелийн болон хиймэл дагуулын мэдээллийн 14 суваг, хоёр радио станц, зургаан интернэт сайт, гадаадад 37 өөрийн товчоотой байсан. CNN-ий мэдээг 38 сансрын хиймэл дагуул дамжуулж, дэлхийн 212 улс орон, нутаг дэвсгэрийн 200 сая гаруй өрхөд хүрдэг.

АНУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч "CNN" нь олон улсын мэдээллийн үйлчилгээнүүдийн дунд Их Британийн "BBC"-ийн үзэгчдээс бага тул хоёрдугаарт бичигдэж байна (BBC World News - 277,6 сая өрх үздэг).

Холдингийн тэргүүн Жэф Цукер (англи. Jeff Zucker).

АНУ дахь CNN

Атланта хотод төв нь байрладаг. АНУ-ын Бостон, Вашингтон, Даллас, Детройт, Лос-Анжелес, Майами, Шинэ Орлеан, Нью-Йорк, Сиэтл, Сан-Франциско, Чикаго хотуудад салбарууд нь үйл ажиллагаагаа явуулдаг.

Үзэгчдийн тоог тогтоодог Нильсений судалгааны дагуу CNN мэдээллийн сүлжээнүүдийг тэргүүлдэг. Гэсэн хэдий ч удаан хугацааны үзэгчдийн тоогоор (Nielsen Dot Ratings) Fox News-ээс доогуур байна. CNN нь голчлон Атланта хотын төв байр, Нью-Йорк, Вашингтоны студиудаас нэвтрүүлэг дамжуулдаг. Америкийн Нэгдсэн Улсад 2004 оны 12-р сарын байдлаар мэдээний суваг АНУ-ын 88.2 сая орон сууц, байшин, 890.000 гаруй зочид буудлын өрөөнд мэдээгээ цацдаг байв.

Европ дахь CNN

CNN-ий Европ дахь төв байр Лондон хотод байрладаг.

Гадаад дахь салбарууд

  • Амман, Йордан (товчоо)
  • Афин, Грек (товчоо)
  • Багдад, Ирак
  • Бангкок, Тайланд
  • Берлин, Герман
  • Бейрут, Ливан
  • Брюссель, Бельги (товчоо)
  • Буэнос-Айрес, Аргентин
  • Хавана, Куба
  • Хонконг, БНХАУ
  • Жакарта, Индонезт
  • Дубай, АНЭУ
  • Исламабад, Пакистан
  • Иерусалим, Израил
  • Каир, Египет
  • Лондон, Их Британи
  • Мадрид, Испани
  • Мехико, Мексик
  • Москва, Орос
  • Найроби, Кени (товчоо)
  • Шинэ-Дели, Энэтхэг
  • Ром, Итали
  • Бээжин, Хятад
  • Рио-де-Жанейро, Бразил (товчоо)
  • Сан-Паулу, Бразил (товчоо)
  • Сөүл, Өмнөд Солонгос
  • Токио, Япон
  • Франкфурт, Герман (товчоо)

Tags:

Англи хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЭкологиМонгол орны томоохон нууруудТуйлын туулайМуурАмбагай ханОтгонтэнгэрМассМөнх хаанБогд хан уулБерлиний ханаХишигтэнНисэх онгоцЭдип хаанБүх ертөнцийн таталцлын хуульМанжийн эсрэг монголчуудын тэмцэлМонгол Улсын аймгуудАвга болон нагацИодУлаан буудайМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедГалБөөрний чулууВ эсМарко ПолоАммиакЦоохор ирвэсБуриадХуланХүчилтөрөгчКонденсаторОросКүнзАлгоритмГандантэгчэнлин хийдАргын тоололОлимпын наадамАлтай Таван БогдАлтан ОрдХүчЗахчинСоёлЧингисийн чулууны бичигЦусны улаан эсХар тамхиЧойжилын ЧимидӨмнөд СолонгосӨмнөговь аймагСар (тоолол)Монгол УлсЖамухаХайлшАварга хулсны баавгайБөхөнМонгол-Оросын хилХүлэмжийн хийМөнгөн усМин улсМонголын намын жагсаалтҮелэх системУур амьсгалЦогзолын НацагдоржУмард СолонгосИнч (нэгж)Иргэний нийгэмЦахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлМэтгэлцээнАгаарын бохирдолХөрсний pHЗэсХурдСоронзон орон2020 оны Улсын Их Хурлын сонгуульЧин Улсын эрхшээл дэх Монгол оронДамдины СүхбаатарЖимсҮр хөндөлтУкраин🡆 More