Энейн дуулал (Латинаар Aeneis) нь Эртний Ромын яруу найрагч Вергилийн зохиол юм.
Трой хотын уналтын дараах Эней (Латин: Aeneas, гре. Αἰνείας) баатрын адал явдлыг харуулсан тууль болно. Вергилийн хамгийн сүүлийн, хамгийн том бүтээл бөгөөд латин уран зохиолын дээд оргил нь гэгддэг. Вергилий энэ зохиолоо бичихийн тулд 11 жил зарцуулсан ч харамсалтай нь дуусгаж чадалгүй насан өөд болсон юм.
12 бүлэгтэй. Тройн ханхүү, Венусын хүү Эней Трой хот грекчүүдэд эзлэгдэж унасны дараа дүрвэж, Карфагены хатан хаан Дидонатай учран, улмаар Итали хүрч, нутгийн нэгэн охинтой сүй тавих бөгөөд тэдний сүйг эсэргүүцэгчидтэй тэмцэлдэнэ. Энейн хүү Асканийгийн өөр нэрийг Юлус гэдэг бөгөөд энэ нь Юлий Цезарийг хэлж буй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Энейгээс удамтай Ромын хаадын удирдлагаар Ром улс хөгжин цэцэглэх болно гэдгийг харуулсан зохиол юм.
Зохиолын бүтэц, агуулга, баатрууд нь Хомерын Илионы дуулал, Одиссейн дуулал зохиолуудтай тун төстэй.
This article uses material from the Wikipedia Монгол article Энейн дуулал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.