Анааш

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.

Анааш
Анааш
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Туруутан (Artiodactyla)
Овог: Giraffidae
Төрөл: Giraffa
Зүйл: G. camelopardalis
Латин нэр
Giraffa camelopardalis
Линней, 1758
Тархац
Тархац

Биеийн бүтэц

Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,191кг ба эм нь 828кг байна. Өндөр нь 4.3-5.2м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6м хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55км-с илүү хурдалж чаддаг ажээ. Анаашийн зүрх 10кг хүртэл жинтэй, 60см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2м зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтнөөс 2 дахин өндөр цусны даралттай юм. 50 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.

Үржил

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8м өндөр, 50кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. 4 нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.

Цахим холбоос

Анааш  Commons: Анааш – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Анааш 
Wiktionary
Wiktionary: Анааш – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Tags:

Африк

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хөх Түрэгийн хаант улсТоргуудСур харвааМонголчуудХалхын голын дайнЧингүнжавХувьцааҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоКонденсациХимийн индикаторБулган аймагМонгол УлсКанадГэрлийн хурдФторМуурМонгол Улсын хөдөлмөрийн баатруудын нэрийн жагсаалтБатмөнх Даян хаанЧингис хаанЗорилгоМонголын түүхОлноо Өргөгдсөн Монгол УлсУргамалГенМесопотамиКомпьютерГар, хөл, амны өвчинДиализ эмчилгээХоргоБаавгайҮерШатарБөхөнЛогикСолийн ДанзанВитамин В12Морины уралдаанКазахуудХархорумын мөнгөн модҮндэсний эрх чөлөөний хувьсгалБаян-Өлгий аймагХүхрийн хүчилАрд АюушЦахилгаан соронзонПолимерҮрэвсэлМашинТунамал чулуулагFacebookГовь-Алтай аймагБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоМэдээлэлӨмнөговь аймагХиймэл оюунЧадраабалын ЛодойдамбаНимбэгУлаанбаатарКомпьютерын сүлжээИнфляциСаарал чоноТунгалаг Тамир (кино)Өвөр МонголКальциБаруунтанДезоксирибонуклейн хүчилХөвсгөл аймагЧулуун мандалНүдДалайд гарцгүй улсФилиппинВольфрамМонгол Ардын НамЦагаан идээЦусны сийвэнЗэвКалифорнийн Их Сургууль (Дэвис)🡆 More