Сьерра Леон

Бүгд Найрамдах Сьерра Леон Улс (Англи: Republic of Sierra Leone) буюу Сьерра Леон нь Баруун Африкийн баруун хэсэгт, Атлантын далайн эрэг дээр орших бүгд найрамдах улс юм.

Хойд талаараа Гвиней, зүүн өмнөд талаараа Либери улстай хиллэнэ. Нийслэл нь Фритаун.

Бүгд Найрамдах Сьерра Леон Улс
Republic of Sierra Leone (Англи)
Сьерра Леон улсын далбаа
Төрийн далбаа
Сьерра Леон улсын Сүлд
Сүлд
Уриа: "Unity, Freedom, Justice"
Эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс
Төрийн дуулал: "High We Exalt Thee, Realm of the Free"
 Сьерра Леон улсын байршил (хар ногоон)
 Сьерра Леон улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Фритаун
08°30′00″N 12°06′00″W / 8.50000°N 12.10000°W / 8.50000; -12.10000 12°06′00″W / 8.50000°N 12.10000°W / 8.50000; -12.10000
Албан ёсны хэлАнгли хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэлКрио хэл
Угсаатны бүлгүүд
(2015)
  • 35.5% Менде
  • 33.2% Темме
  • 6.4% Лимба
  • 4.4% Коно
  • 3.4% Фула
  • 2.9% Сусу
  • 2.9% Локо
  • 2.8% Коранко
  • 2.6% Шербро
  • 2.4% Мандинго
  • 1.3% Крио
Шашин
(2020)
Ислам (78.5%)
Христ (20.4%)
Бусад (1.1%)
Ард түмний нэршилСьерра Леончууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Жулиус Маада Био
• Дэд Ерөнхийлөгч
Мохамед Жульдех Жаллох
• Ерөнхий Сайд
Дэвид Сенге
• Парламентын дарга
Аббас Бунду
Хууль тогтоох байгууллагаПарламент
Тусгаар тогтнол 
• Доминион
4 сарын 27, 1961
4 сарын 19, 1971
Газар нутаг
• Нийт
71,740 км2 (117)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2023 тооцоо
8,908,040 (100)
• Нягтаршил
112/км2 (114tha)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$16.4  тэрбум (152nd)
• Нэг хүнд ноогдох
$1,972 (185)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.1  тэрбум (170)
• Нэг хүнд ноогдох
$494 (193)
ОТББИ (2018)35.7
дундаж
ХХИ (2021) 0.477
бага · 181
Мөнгөний нэгжЛеоне (SLL)
Цагийн бүсUTC (GMT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+232
Домэйн нэр.sl
  1. 2007 оны тоонд үндэслэсэн дараалал

Боолчлолоос чөлөөлөгдсөн хар арьстнууд шилжин суурьшиж, 1808 онд Английн колони болсон бөгөөд 1961 онд тусгаар тогтнолоо олжээ. 10 орчим жил үргэлжилсэн иргэний дайн нь тус улсыг хүн амын дундаж наслалтаараа дэлхийд доогуур орох улсуудын нэг болгожээ.

Газар нутаг нь 72 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд 2021 оны байдлаар 8 сая хүн амтай ажээ.

Англи хэл (албан ёсны боловч хүн дийлэнх хувь нь мэдэдгүй байна), мендэ хэл (өмнө хэсэгт дэлгэрсэн), темнэ хэл (умар нутагт дэлгэрсэн), крио хэл (англи хэлний үндсэн дээр бий болсон креол хэл, үндэстэн хоорондын хэл гэж үздэг, хүн амын 95 % орчим ойлгодог байна).

Хүн амын 60% -мусульманчууд, 30% -орон нутгийн бөө шашин, 10% -христийн шашинтан эзэлдэг байна.


Нэрний угшил нь XV зуунд үүссэн. Далайн эргийн нэрийг 1461 онд Португалийн далайчин Перу ди Синтра өгсөн бөгөөд уулын нурууг "Серра да Леоа" (португаль.Serra da Leoa ) - "арслангийн нуруу" гэж нэрлэжээ. "Сьерра Леон" (Испани. Sierra Leone) - "арслангийн уулс" гэсэн хэлбэрээр Испанийн газрын зураг дээр тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ хэсэгт амьдардаггүй арслангуудтай холбох шалтгаан байхгүй гэж зарим хүмүүс үздэг. Зарим хэл шинжлэлийн судлаачид арслангийн архирах, ууланд салхилахтай төстэй далайн эргийн улмаас уг нэр гарч ирсэн байж магадгүй гэж үздэг.

Орчин үеийн Сьерра Леоны нутаг дэвсгэр нь Баруун Африкт анх Европчуудын эзэмшилд байсан юм. Энэ газар хөл тавьсан Европын анхны оршин суугчид бол Португалчууд байв. Тэднийг эрэг дээр буух үед улс гэж байгаагүй, харин улс төрийн хувьд бие даасан овгууд л байсан ажээ. Тэд ижил төстэй боловч өөр өөр хэлээр ярьдаг байсан бөгөөд нийтлэг шашин гэж үгүй байсан гэж тэмдэглэлд үлдсэн байдаг байна.

Сьерра Леон 1961 оны 4 дүгээр сарын 27-нд тусгаар тогтнолоо олж авахад тус улсад хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь парламент, засгийн газрын мэдэлд байсан бөгөөд генерал-амбан захирагчаар төлөөлүүлсэн Британийн хааныг нэрлэсэн төрийн тэргүүн гэж үздэг байв.

1971 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Сьерра Леоныг Бүгд найрамдах улс болгон тунхаглаж, ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдлийг даалгасан.

2000 онд Английн Ерөнхий сайд Тони Блэйр хувьсгалт нэгдсэн фронтын босогчдын армиас нийслэл Фритаун хотыг хамгаалахаар 1500 Британийн цэргээ Сьерра-Леонд илгээжээ. 2007 оны 5-р сарын 30-нд Тони Блэйрийг Сьерра Леоны дээд удирдагчаар тунхаглан заралсан байдаг. Энэхүү цол нь Тони Блэйрт Сьерра Леоне Улсын Парламентад суух эрхийг албан ёсоор олгож байгаа юм. Тиймээс The Daily Telegraph сонинд мэдээлснээр тус улсын эрх баригчид иргэний дайныг зогсооход Тони Блэйрийн үүрэг ролийг тэмдэглэж байжээ.


Эшлэл

Цахим холбоос

Сьерра Леон  Commons: Сьерра Леон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Англи хэлАтлантын далайБаруун АфрикБүгд найрамдах улсГвинейЛибери

🔥 Trending searches on Wiki Монгол:

ОйрадМонгол орны томоохон нууруудЗуун жилийн дайнИсламСэцэн хан аймагМанжийн эсрэг монголчуудын тэмцэлМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМанжууд хятадыг эзэлсэн ньТахьХүүхдийн эсрэг хүчирхийлэлМодБүгд Найрамдах Монгол Ард УлсСоронзДархлалын олдмол хомсдолЭнерги хадгалагдах хуульГлюкозЭлэгИнсулинУргамалБөхөнСоронзон оронДашдоржийн НацагдоржТархиСандо амбанИх долооЧанарын судалгааӨмнөговь аймагТөв мэдрэлийн тогтолцооИх БританиАлун ГуаБулган аймагХидан УлсУлс орнуудын хүн амын тооСловакЦөлжилтЮань УлсХорлоогийн ЧойбалсанАммиакЮань улсын хаадАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигТарвагаФилиппинОдЭнэтхэгийн философиБүдүүн гэдэсБодисын төлөвМонголчууд Солонгосыг эзэлсэн ньМуурМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхБат хаанБолгарАбтай сайн ханЗүрхҮндсэрхэг үзэлҮелэх системУргамлын амьдралын хэлбэрАмерикийн Нэгдсэн УлсЛиберализмТөрМэлхий хадНогоон дарь эхШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанЭмгэн хумсНАТОУхаалаг гар утасМонгол овог аймгуудын жагсаалтАлаг мэлхий өрөхУмард СолонгосХромосомГүюг хаанГэсэрСолийн ДанзанЭнх ургийн гэрээДолоодугаар сарын нэгний түйвээнЭсийн бөөмХөх Түрэгийн хаант улсСартуулДээрэлхүү🡆 More