Либери Улс нь 3.8 сая хүн амтай.
Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногддог ДНБ нь 456 ам.доллар. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон. Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм.
Бүгд Найрамдах Либери Улс Republic of Liberia (Англи) | |
---|---|
Уриа: "The Love of Liberty Brought Us Here" 'Эрх чөлөөний хайр биднийг энд авчирсан' | |
Төрийн дуулал: "All Hail, Liberia, Hail!" | |
Нийслэл ба томоохон хот | Монрови 6°19′N 10°48′W / 6.317°N 10.800°W |
Албан ёсны хэл | Англи хэл |
Угсаатны бүлгүүд (2008) |
|
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил | Либеричүүд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Жорж Веа |
• Дэд Ерөнхийлөгч | Жуэл Тейлор |
• Танхимын дарга | Бхофал Чемберс |
• Ерөнхий шүүгч | Си-А-Ньене Юо |
Хууль тогтоох байгууллага | Либерийн Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх болон Америкийн Колоничлолын Нийгэмлэгээс тусгаар тогтнол | |
• Америкийн Колоничлолын Нийгэмлэгийн суурин | 1 сарын 7, 1822 |
• Тусгаар тогтнолоо зарлав | 7 сарын 26, 1847 |
• Бүгд Найрамдах Мэрилэнд Улсыг эзлэв | 3 сарын 18, 1857 |
• АНУ хүлээн зөвшөөрөв | 2 сарын 5, 1862 |
• НҮБ-ын гишүүнчлэл | 11 сарын 2, 1945 |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 6, 1986 |
Газар нутаг | |
• Нийт | (102) |
• Усны эзлэх талбай (%) | 13.514 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 5,506,280 (120) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$8.84 тэрбум (167) |
• Нэг хүнд ноогдох | ▲$1,667 (184) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$3.90 тэрбум (171) |
• Нэг хүнд ноогдох | ▲$735 (180) |
ОТББИ (2016) | 35.3 дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.481 бага · 178 |
Мөнгөний нэгж | Либерийн доллар (LRD) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
Огнооны формат | сс/өө/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +231 |
Домэйн нэр | .lr |
Вэбсайт www |
1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.
Wiktionary: Либери – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
This article uses material from the Wikipedia Монгол article Либери, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.