Морины Хүч

Морины хүч гэдэг нь хүчний хэмжилтийн нэгж юм.

Морины хүч (герман: Pferdestärke, товчоор PS) гэсэн нэршилийг анх Жэймс Ватт бий болгосон бөгөөд тэрээр уурын хөдөлгүүр-т машины чадлыг хэмжилтийн нэгдсэн нэгжид оруулахын тулд хэрэглэсэн байна. Морины хүчээр яг хэдэн мориор тухайн хүчтэй машиныг солиж болохыг илэрхийлсэн хэмжигдхүүн юм. 1978 оны 1 сарын 1-нээс эхлэн морины хүч гэсэн нэршлийн оронд Ваттыг (Жэймс Ваттыг хүндэтгэх үүднээс) Холбооны Германы улс (герман: Bundesrepuplik Deutschland, товч BRD) олон улсын SI системд оруулан хэрэглэх болсон нь Жэймс Ваттын тодорхойлсон чадлын нэгжийг давхар хэмжилтийн нэгжтэй болгосон байна. Ардчилсан Герман улс (герман: Deutschen Demokratischen Republik, товч DDR) аль 1970 онд морины хүчийг Ваттаар солин хэрэглэж байжээ. Хэдийгээр морины хүч гэсэн нэршилийг 1978 оноос хойш хуулиар хэрэглэхээ болисон боловч энэ нэгж нь дотоод шаталтын хөдөлгүүр болон тусгай хүчний машинуудад өдийг хүртэл хэрэглэгдсээр иржээ.

Морины Хүч
Морины хүч

Тодорхойлолт

Физикийн нэгж

Нэгжийн нэр Морины хүч
Нэгжийн тэмдэг PS (м.х.)
Физикийн хэмжилтийн нэр Чадал
Томъёоны тэмдэг P
SI-нэгжийн системд 1PS=735,49875 W
Нэрний утга Нэг ажлын морины дундаж чадал

Нэгжийн шилжүүлэг

Нэг морины хүч нь 75 Килопондметер/сек-тэй тэнцэх ба энэ нь 0,73549875 кВ. Эндээс үндэслээд нэг киловатт нь ойролцоогоор 1,35962162 морины хүчтэй тэнцэнэ. Тооцооны алдагдлыг багасгах гурван томъёо байдаг:

  • 4 морины хүч ~ 3 кВт (са. 2% алдагдалтай)
  • 15 морины хүч ~ 11 кВт (са. 0,3% алдагдалтай)
  • 34 морины хүч ~ 25 кВт (са. 0,03% алдагдалтай)

Хөтлөx машины чадлын үзүүлэлтийг ялангуяа автомашины хөдөлгүүрийн үзүүлэлтийг хооронд нь харьцуулахад ихэд хүндрэлтэй. Учир нь хөдөлгүүрийн чадлыг улс бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг. Иймээс жишээ нь хөдөлгүүрийн чадлыг угсарсан үед хурдны хайрцагт өгч байгаа чадлаар германд тодорхойлдог (DIN-PS) бол америкт "SAE-PS" мөн италид "Guna-PS" гэсэн стандартууд байх. Эдгээр стандартын дагуу бол моторын чадлыг тодорхойлохдоо бусад эд ангийг болон агрегатыг холбоогүй үеийн (гэрлийн машин, агаар шүүгч, яндан зэрэг) чадлаар тооцон авдаг. Хоорондын ялгааг тэр бүр тодорхойлох боломжгүй бөгөөд практикт 5-15%-ийн зөрөөтэй хэмээн авч үздэг байна. Мөн энэ чадлын үзүүлэлт нь кВт-ын үзүүлэлтэнд ч зөрдөг ба учир нь нэгжиндээ биш харин түүнийг хэмжиж буй нөхцлөөс хамааралтай. Энэ хэмжилтийн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрт гэхэд агаарын даралт болон температурыг нэрлэж болно.

Эшлэл

Цахим холбоос

Морины Хүч 
Wiktionary
Wiktionary: Морины хүч – Энэ үгийг тайлбар толиос харна уу

кВт-аас морины хүчинд болон морины хүчнээс кВт-д шилжүүлэх онлайн-шилжүүлэг

Tags:

Морины Хүч ТодорхойлолтМорины Хүч Нэгжийн шилжүүлэгМорины Хүч ЭшлэлМорины Хүч Цахим холбоосМорины ХүчАрдчилсан Герман улсВатт (нэгж)Дотоод шаталтын хөдөлгүүрЖэймс ВаттОлон улсын нэгжийн систем

🔥 Trending searches on Wiki Монгол:

Унадаг дугуйЧингис хааны сургаалОлноо Өргөгдсөн Монгол УлсХодоодРомын эзэнт гүрэнҮнэт зүйлШууд тусагдахуунТоннМонгол морьВладимир Ильич ЛенинМонгол цаг тоололЦагаан хэрэмЦахилгаан дамжуулагчХүхрийн хүчилИл Хаант УлсДөрвөдЗунГурвалжинМэлхий хадСэцэн хан аймагХоолны давсУсВаршавын гэрээЛатин үсэг (Монголд)Монголын Ардчилсан НамСаудын АрабСарьсан багваахайУур амьсгалЦагаан баавгайЗаанБлумын таксономиАнандын АмарДээрэлхүүЕвропын ХолбооДархан-Уул аймагХүчилтөрөгчТаньшихуайЛигдэн хаанИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтАнгли хэлТэнгэр шүтлэгСоёлТайландХөвчтөнДундад зууны монгол аймгуудМандухай сэцэн хатанЭнэтхэгийн далайЭсЗасгийн газрын төсөвГарагНҮБ-ын Ерөнхий АссамблейКазахстанЭргүнэ хунгийн домог1959 онМонголын хүн ам зүйДулаанХяргас нуурТүшээт хан аймагБий биелгээСтатус-квоХөрсНаадамБагваахайАнаашВитамин В12ВирусМонгол Улсын сумдХайкүБарон Унгерн фон ШтернбергЦээрлэх ёсонӨмнөговь аймагФосфорУлсын Их ХуралХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалДундад зуунДундговь аймагБямбасүрэнгийн ШаравЧингис хаан🡆 More