Минж

Минж (Төрөл Castor) нь шөнийн амьдралтай, томхон биет, хагас усны мэрэгч юм.

Энэ төрөлд өдгөө амьдарч буй 2 зүйл болох Хойд Америкийн минж, Евразийн минж орно. Минж нь далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж өөрийн амьдрах орчноо бүрдүүлдэг. Тэд хамгийн том мэрэгч болох капибарагийн дараа 2-т орно.

Минж
Оршин байсан хугацаа: Хожуу Миоцен – Одоо
Хойд Америкийн минж (Castor canadensis)
Хойд Америкийн минж (Castor canadensis)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Castoridae
Төрөл: Castor
Карл Линней, 1758
Зүйл

C. canadensis
C. fiber
C. californicus

Хойд Америкийн минж урьд 60 сая хүрч байсан ч, 1988 оны байдлаар 6-12 сая байна. Тоо толгойн хорогдол нь арьс үсийг нь авах, үнэрт булчирхайгаас ялгарах шингэнийг нь эм, сүрчиг хийхэд хэрэглэхээр алж хороосноос шалтгаалж байна.

Биеийн бүтэц

Биеийн урт 74-130 см, сүүл нь 22-30 см, 30 кг жинтэй байна. Гадаад төрхөөр нь эр, эмийг ялгахад хэцүү. Зүйлээс шалтгаалан цайвар бор, шаргал, улаан хүрэн, бор хүрэн, харавтар гэх мэт өнгийн арьс үстэй байдаг.

Минж нь том, хүчирхэг үүдэн шүдээрээ мод, ургамлыг мэрж тасдан хоол хүнс болон далан, үүр барих материал бэлддэг. 15 см голчтой модыг 10 минутад унагадаг байна.

Үргэж цочин аюулын дохио авмагц түргэн гэгч нь усанд шумбахдаа өргөн хавтгай сүүлээрээ чанга ус алгадаж бусаддаа дохио өгдөг аж. Энэ чимээ нь усан дээр, доор сайн дуулдах бөгөөд ойр орчмын минж бүгд шумбан зайлах ба зарим үед дахин гарч ирэхгүй.

Минж нь хуурай газар удаан хөдөлгөөнтэй ч маш сайн сэлэгчид юм. Тэд 15 минут хүртэл усанд байж чадна. Өвөл ичдэггүй ба өөрсдийн далан хаалт хийж байгуулсан цөөрөмдөө мөчир, гуалинг нөөцлөөд холтос зэргийг иднэ

Үржил

Хөхтөн амьтдын дотор цөөн тохиолдох нэг эр нь нэг эмтэй амьдрах бөгөөд үр зулзагатайгаа гэр бүлээр амьдардаг. Жилд нэг удаа 1-6 зулзага гаргана. Зулзага нь 10 хоноод сэлж сурдаг ба зулзагатай болсон ч эцэг эхтэйгээ амьдарсаар байдаг. Дараагийн зулзага нь гарахаас өмнө буюу 2 нас хүрээд бие даан тусгаарладаг.

Идэш тэжээл

Минж нь өдөрт 2 кг орчим модны навч, холтос, өвс зэргээр хооллодог. 50 см урттай мөчрийг 3 минутанд цагаан голыг нь гартал идэж орхидог.

Галлерей

Цахим холбоос

Минж  Commons: Beaver – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Минж Биеийн бүтэцМинж ҮржилМинж Идэш тэжээлМинж ГаллерейМинж Цахим холбоосМинжКапибара

🔥 Trending searches on Wiki Монгол:

КубаЗорилгоНисэх онгоцЯдууралПольшБаруунтанҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрБилгийн тоололТангадын ГалсанХар-Ус нуурын шагшуургаСутай хайрханГүн ухаанfnhr6Бор гөрөөсГар, хөл, амны өвчинАвга болон нагацАрсланМонголын түүхэн он дараалалНойр булчирхайҮндсэрхэг үзэлГерманУлаанбаатарМонгол морьБайгальУураг (молекул)ЖоульДолоодугаар сарын нэгний түйвээнМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтМонгол улсын их дээд сургуулиудМонгол орны томоохон нууруудНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньЦусны сийвэнХөнгөн атлетикСалхины эрчим хүчӨөхний хүчлийн нийлэгжилтСоронзон оронНүүрсНүүрстөрөгчИзобар процессИрвэсБуйр нуурКапиталНайдангийн ТүвшинбаярИнфляциВьетнамКонусДа лам ЦэрэнчимэдХагийн хар нуурМоскваХайрХорчины Шигүшидэй манлай баатарГалилео ГалилейТоргоны замЗарим амьтны насны нэрсЭнэтхэгДундад зуунНацагийн ЖанцанноровЦусны бүлэгУргамлын амьдралын хэлбэрБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжХүйтэн оргилХөх хотМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаЭлсэлтийн Ерөнхий ШалгалтТатарАтрын аянТуйлын туулайХандгайБөртэ үжинАж үйлдвэрийн хувьсгалОлон улсын харилцааНогоон дарь эхИонМонгол үхэрХарри ПоттэрХимийн элементБодисын төлөвХур тунадас🡆 More