Жонс Хопкинс Их Сургууль

Жонс Хопкинсийн Их Сургууль (Англи: Johns Hopkins University) - АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод Жонс Хопкинсийн үүсгэн байгуулсан хувийн судалгааны их сургууль юм.

Их сургуулийн салбарууд мөн БНХАУ-ын Нанжин, Италийн Болонья хотод байрладаг.

Жонс Хопкинс Их Сургууль
Жонс Хопкинсийн Их сургууль, АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот.

2013 онд Дэлхийн Их сургуулиудын Академик (Шанхайн эрэмбэ гэж мөн нэрлэдэг) эрэмбээр 17 дугаар байр, "Times"-ын (Times Higher Education World University Rankings) эрэмбээр 15 дугаарт орсон байна.

Тус их сургуульд үе үеийн 36 Нобелийн шагналтнууд шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа явуулж байжээ. Хопкинсын их сургууль нь дэлхийн хамгийн их иш татсан их сургуулийн нэг юм.

1876 ​​оны 2 дугаар сарын 22-нд АНУ байгуулагдсаны 100 жилийн ой, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийг тохиолдуулан тус Их сргуулийн нээлт болсон байна. Их сургуулийн анхны ерөнхийлөгч Гилман тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ нэр хүндтэй эрдэмтдэд судалгаа хийж, тусламж үзүүлэхийг чухалчилах болох тухай хэлжээ. Түүхийнхээ туршид их сургууль энэ хандлагыг байнга баримталж ирсэн.

Сургуулийн бүтэц

Их сургууль нь найман сургууль, Пибоди консерватори, Хэрэглээний физикийн лаборатори зэрэг таван кампустай. Балтиморт гурван их сургуулийн кампус байдаг. Хотын хойд хэсэгт байрлах "Home wood" кампус нь Кригерийн урлаг, шинжлэх ухааны сургууль, инженер, багш бэлтгэх сургуультай. Зүүн Балтиморын кампус нь Анагаах ухаан, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Жонс Хопкинс эмнэлэгтэй. Балтиморын төв хэсэгт 1977 онд их сургуульд нэгдсэн Пибоди бизнесийн сургууль, консерватори байрладаг байна. Вашингтон хотод олон улсын харилцаа, дэлхийн эдийн засаг, дипломат харилцаа, улс төрийн чиглэлээр төгсөгчдийг бэлтгэдэг дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг болох Пол Нитцегийн нэрэмжит олон улсын судлалын гүнзийрүүлсэн сургалттай сургууль байрладаг байна.

Жонс Хопкинс Их Сургууль 
Жонс Хопкинсийн Их Сургуулийн Лого.

Их сургуулийн ерөнхийлөгч нар

  • Даниэль Гилмен (1875-1901)
  • Айре Ремсен (1901-1913)
  • Франк Гуднау (1914-1929)
  • Жозеф Эймс (1929-1935)
  • Исайя Боумен (1935-1948)
  • Детлев Бронк (1949-1953)
  • Ловелл Рид (1953-1956)
  • Милтон Эйзенхауэр (1956-1967)
  • Линкольн Гордон (1967-1971)
  • Милтон Эйзенхауэр (1971-1972)
  • Стивен Мюллер (1972-1990)
  • Уильям Ричардсон (1990-1995)
  • Даниэль Натанс (1995-1996)
  • Уильям Броуди (1996-2009)
  • Роналд Даниэлс (Ronald J. Daniels-2009 оны 3 дугаар сараас өнөөг хүртэл)

Цахим холбоос

Жонс Хопкинс Их Сургууль  Commons: Жонс Хопкинс Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Англи хэлМэрилэнд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Амиа егүүтгэхАх дүү РайтИнтернэтБямбын РинченБуурын гэрээБүгд Найрамдах Монгол Ард УлсУрианхайЯнгирТулуйЭволюциӨмнөд СолонгосТөр4 сарын 25УнгарУгсаатанГомеостазЯлгаварлан гадуурхалтМонгол Улсын төрийн далбааЦонжин болдогКомпьютерын сүлжээМеталл биш элементГэрОрхон голМонголын банкны жагсаалтГовийн угалз салхиМонгол бахархлын өдөрТүрэгШагундалаБогд хааны ордон музейДархлалын олдмол хомсдолТөвөдХүчилГенетикТод бичигМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоӨөлдАнтибиотикРомео Жульетта хоёрИхэр (орд)Жон Мейнард КейнсНягтОнолАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлПрограмчлалын хэлУрлагМашинБразилБавуугийн ЛхагвасүрэнМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхКүнзТэнхлэгийн гүрнүүдМакро эдийн засагПунцагийн ЦагаанНогоон дарь эхУхаалаг гар утасЧингисийн чулууны бичигЦээрлэх ёсонЗасгийн газрын төсөвМонгол-Оросын 1921 оны гэрээБондТөв аймагАфрикБудӨвгөн хуурч (уран зураг)ЭкологиМонгол орны гол мөрдХятадҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМонголчууд Солонгосыг эзэлсэн ньБиомассТүүхэн эх сурвалжБодисын төлөвГанЗах зээлийн эдийн засагУйгур улсМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхБалар эртний үеМанжийн эсрэг монголчуудын тэмцэл🡆 More