Ватерлоогийн дэргэдэх тулалдаан нь одоогийн Бельгийн нутаг дэвсгэр дээр 1815 оны 7 сарын 15-ны өдөр болсон тулалдаан юм.
Энэхүү тулалдаанд I Наполеоны удирдсан Францын Хаант Улс нь Долоодугаар эвсэлтэй тулгаран байлдаж, Англи ба түүний холбоотнууд Пруссийн армитай хамтран Наполеоныг ялжээ. Ватерлоогийн тулалдаан нь Наполеоны сүүлчийн тулалдаан гэдгээрээ түүхэнд үлдсэн билээ. Наполеоны ялагдал нь түүнийг хаан ширээнээсээ татгалзаж Гэгээн Елена арал руу цөлөгдөхөд хүргэсэн юм.
Ватерлоогийн дэргэдэх тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Долоо дахь эвслийн дайн | |||||||
"Ватерлоогийн тулалдаан", Виллиам Садлерын бүтээл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Францын Хаант Улс | Долоодугаар эвсэл: Их Британи Нэгдсэн Нидерланд Ханнофер Брауншвайг Нассау | ||||||
Удирдагчид | |||||||
I Наполеон | Веллингтоны гүн Гебхард фон Блюхер | ||||||
Хохирол | |||||||
Нийт: 48,000
| Нийт:17,000
Прусс:Нийт: 7,000
|
1813 оны хаврын давшилт
Люнебург – Мөккерн – Халле – Гроссгөршен – Герсдорф – Баутцен – Райхенбах – Неттелнбург – Хаинау – Луккау
1813 оны намрын давшилт
Гроссбээрен – Кацбах – Дресден – Хагелберг – Кулм – Денневиц – Гөөрдэ – Алтенбург – Виттенберг – Вартенбург – Лийбертволквиц – Лайпциг – Торгау – Ханау – Хоххайм – Данциг
1814 оны өвлийн давшилт
Эпинал – Коломбе – Бриенне – Ла Ротьере – Шампобер – Монмирай – Шато-Тьерри – Вошам – Морман – Монтро – Бар-сюр-Обе – Суасон – Краон – Лаон – Реймс – Арси-сюр-Обе – Фер-Шампенуаз – Сан-Дизье – Кле – Вилпариси – Парис
1815 оны зуны давшилт
Катр-Бра – Линьи – Ватерлоо – Вавр – Парис
1815 онд Наполеон Эльба арлаас оргож, дахин хаан ширээндээ суухад Долоодугаар эвсэл түүний эсрэг хөдөлсөн. Долоодугаар эвсэл хоёр салж, нэгийг нь Веллингтон, нөгөөг нь Блюхер удирдан хойд Францын нутгаас хөдөлж эхлэв. Наполеон тэр хоёрыг нэгдэхээс нь өмнө цохихоор яаравчлан Парисаас гарчээ. Ватерлоогийн аян дайны гол үйл явдал 1815 оны 6 сарын 16-19-ний хооронд болсон бөгөөд Ватерлоогийн дэргэдэх тулаанаар өндөрлөсөн.
Наполеон байлдааны тушаалыг 1815 оны 6 сарын 18-нд өгчээ. Веллингтоны арми Мон-Сен-Жаны налуу дээр Брюсселийн зам дагуу байрлав. Үд болж байхад Наполеоны арми Англи ба түүний холбоотнуудыг шахаж эхлээд удаагүй байхад Пруссчууд түүний баруун жигүүрийг бут цохиж, Английн арми сөрөг дайралтад орсноор Францын армийг бут цохижээ. Наполеоны арми бууж өгч, Наполеон хаан ширээнээсээ татгалзан Гэгээн Елена арал руу цөлөгдсөн. Түүнийг хаан ширээнээс татгалзсаны дараа XVIII Луй хаан ширээг авчээ.
Өнөөдөр уг тулааны талбар дээр Арслант өндөрлөг гээд том хөшөө сүндэрлэж байгаа.
This article uses material from the Wikipedia Монгол article Ватерлоогийн дэргэдэх тулалдаан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.