Бүрд Сум

Монгол улсын Өвөрхангай аймгийн арван есөн сумын нэг.

1930 оны БНМАУ-ын Их Хурлын шийдвэрээр 1930 оны 11 сарын 9-ний өдрийн захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж, Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.

Бүрд сум
ᠪᠦᠷᠢᠳᠦᠰᠤᠮᠤ
Бүрд Сум
УлсБүрд Сум Монгол
АймагБүрд Сум Өвөрхангай
Газар нутаг
  Нийт2,581 км2 (997 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,849
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Товч танилцуулга

Улсын нийслэлээс баруун урагш 344 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн хойш 136 км зайтай. Монгол орны газар байрлалын төв цэг энэ сумын нутаг Өвөр хөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730 м өндөрт байгааг 1979 онд эрдэмтэн Ш.Шагдар судлан тогтоосон. Тэр хавийн 8.2 км2 газрыг 1997 онд аймгийн тусгай хамгаалалтанд авчээ.

Бүрд сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуу /1691/ 1921 оны ардын хувьсгалын дараа Богдхан уулын аймгийн далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6-р сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-өндөр уулын хошуу болгон өөрчилжээ.

Зарим тоон үзүүлэлт
Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011
Байнгын хүн амын тоо 3,135 3,135 3,118 3,041 3,033
Малын тоо толгой 192,439 192,439 215,199 182,044 203,185

Энд төрсөн алдартнууд

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Далайн түвшнээс дээш 1200-2200м өндөрт өргөгдсөн Шилүүстэй Их, Бага Монголд, Эрээн, Үнэгт, Батхаан, Уст буурал зэрэг ан амьтан, цэцэг, өвс ургамлаар хучигдсан үзэсгэлэнт уулнууд, арц, монос, бургас, хайлаас, тэхийн шээг зэрэг мод, бутаар төгөл үүсгэсэн 30 км үргэлжлэх 22 га элсэн манхантай хангай, говь хосолсон нутаг юм.

Дэд бүтэц

Бүрд сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар-Өвөрхангайг холбосон  улсын чанартай 36.97 км авто зам дайран өнгөрдөг. Одоогоор багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай.  1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай.

Бүрд сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1981 онд  баригдсан  2 давхар сууц нь ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Бүрд суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Цахим холбоос

Өвөрхангай-Бүрд

Орон нутгийн хөгжлийн индекс

Өвөрхангай аймгийн Бүрд сумын товч танилцуулга

Эшлэл

Tags:

Бүрд Сум Товч танилцуулгаБүрд Сум Энд төрсөн алдартнуудБүрд Сум Байгалийн үзэсгэлэнт газруудБүрд Сум Дэд бүтэцБүрд Сум Цахим холбоосБүрд Сум ЭшлэлБүрд Сум11 сарын 91930 он1931 он1942 онАрхангай аймагМонгол улсСумӨвөрхангай

🔥 Trending searches on Wiki Монгол:

Их ХуралдайШатарМонгол улсуудХоёртын тооллын системЕвропДэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалт (нэрлэсэн үнэ)Бөөрний архаг дутагдалТарваган тахалНохойMalwareМонголын Нууц ТовчооЛеброн ЖеймсҮндэсний эрх чөлөөний хувьсгалЦээрлэх ёсонАрдчилалХромосомТайландНэгдсэн Үндэстний БайгууллагаБуган чулуун хөшөөМитозОзоны давхаргаУур амьсгалын өөрчлөлтКалиАзийн орнуудын жагсаалтЦагаан хэрэмТулуйТүүхэн эх сурвалжТобаБор-Өндөр сумДэлхийн гайхамшгуудТөгрөгОпционГалдан бошигт хаанМорин хуурТаж МахалМодХэрэйдТэнгэрийн ванБату ХасиковУрлагАлтан ОрдЭкспортАлтМонгол-Хятадын харилцааГэрлийн хурдВитамин DМонгол түүхэн бичиг үсгүүдТайжТемпературБиохимиДипломат төлөөлөгчАмьсгалах процессЦусМагни3 ОхинМанжуудЭртний ГрекМонгол хаадХарилцааИдеализмНүүрсХорвоотой танилцсан түүхНатурал тооӨмнөговь аймагУхаалаг гар утасТив тивийн улс орнуудАфрикХомерХөрсХүчилДауны синдромЯтга13-р зуунБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэЕсүхэй баатарМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтХубилай хаан🡆 More