3 Охин: Монгол хамтлаг

3 Охин нь Монголын охидын поп хамтлаг юм.

Хамтлаг анх 1998 онд "Ирээдүйн одод" өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн. 2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог "З Охин" нэртэйгээр гарч байжээ.

3 Охин: Монгол хамтлаг

Дашдоржийн Солонго

Дашдоржийн Солонго нь 1984 оны 12-р сарын 27-нд төрсөн, матрын орд. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан С. Занаа. 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийг "Англи хэлний орчуулагч" мэргэжлээр төгссөн.

2017 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд одоогоор "Find Me", "Өөрийгөө би өөрт чинь өгье" уран бүтээлүүдээ гаргаад байна.

Ганхуягийн Анхмаа

Ганхуягийн Анхмаа нь1986 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. Дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн.

Анхмаа хамтлагийн дуунуудаас гадна бие даан хэд хэдэн уран бүтээл гаргаад буй бөгөөд хамгийн сүүлд "Waiting For You" дуугаа цацжээ. Түүний хувьд анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм.

Хишигтогтохын Ану

Хишигтогтохын Ану нь 1984 оны 11-р сарын 1-нд төрсөн. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн. Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан Б. Дугармаа. 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг "Багш, орчуулагч" мэргэжлээр төгссөн. Түүний дараа Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг  "Нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжил" ээр төгссөн.

3 Охин: Монгол хамтлаг

2000

МУСТА Дуучин Ж. Алтанцэцэгийн "Одиссей" тоглолтод вокаль хоолой хийж хамтран ажилласан.

Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Пентатоник" наадамд урилгаар оролцсон.

2003

Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны сүлд дуу болох "Оюутан нас аялгуу"-г МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т. Ариунаатай хамтран дуулсан.

МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т. Ариунаагийн "Миний шинэ орон зай" тоглолтод вокаль хоолой хийж хамтран ажилласан.

Монгол улсад болсон ардчилалыг дэмжигч орнуудын 5-р бага хуралд зориулсан Монгол улсын засгийн газраас захиалж хийлгэсэн хөгжмийн зохиолч Ц. Чулуунбатын зохиосон бүх оддын хамтарсан “We stand all together” дууг дуулсан.

Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Пентатоник" наадамд урилгаар оролцсон.

2004 - 2005

Анхны бие даасан цомгоо гаргав.

Шинэ оны босгон дээр шинэ цомгийн тайлан тоглолтоо зохион байгуулав.

Монгол улсын 21 аймгаар Дижитал хамтлагтай хамт аялан тоглолт хийв.

БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азийн залуу дуу дуулаачдынуралдаант фестивальд оролцож "Excellent New Singer" шагнал хүртсэн.

2008

Хоёр дахь цомгоо "Жинхэнэ Хайр" нэртэйгээр гаргав.

“UBS Music Video Awards” наадамд оролцож шилдэг Поп хамтлагийг “Чамайг хайсаар байх уу”, шилдэг Имиж бүрдүүлэлтэй хамтлагийг ”Бид гурвуулаа” дуунуудаараа тэргүүлэв.

2011

4-р сарын 22, 23-нд UB Palace-д бие даасан хоёр дахь тоглолтоо зохион байгуулав.

Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнуулав.

БНХАУ, ОХУ, БНСУ-р аялан тоглолт хийв.

АНУ-н таван хотоор аялан тоглолт хийв.

2012

"Hot Disco" нэртэйгээр гурав дахь цомог гарав.

Хамтлагийн дуучид бие даасан уран бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Ану "Дэлхийн ягаан зүрх", "Гэгээ" зэрэг дуунуудаа гаргасан бол хамтлагийн гишүүн Солонго "Соло" дуучин Болдтой хамтран "Хагацаж чадах уу" дуугаа гаргав.

2014 - одоо

2014 онд "Хурдлах тусам" EP цомгоо гаргав.

2015 онд "Хурдлах тусам" цомог болон хамтлагийн бусад уран бүтээлийг сонсох боломжтой гар утасны аппликейшн гаргав.

2016 онд "Хэмнэл зүрхэнд" EP цомгоо гаргаж цомгийн баяраа амьд хөгжмийн хамтлагтай хамтран хийв.

3 Охин: Монгол хамтлаг

Цомгууд

  • 3 Охин
  • Жинхэнэ Хайр
  • Hot Disco
  • Хурдлах Тусам EP
  • Хэмнэл Зүрхэнд EP

Видео клип

  1. Цаснаас түрүүлж үнсээч
  2. Dance
  3. Надтай хамт өглөөг угтаач
  4. Далд сэтгэлийн үгс
  5. Чамайг хайсаар байх уу
  6. Бид гурвуулаа
  7. Өвлийн хайрын дуу
  8. Би чиний хүүхэлдэй биш
  9. Жинхэнэ хайр
  10. Bambino
  11. Дачхуу
  12. Чихэнд минь шивнээрэй
  13. Stupid Boy
  14. Amore
  15. Party
  16. Аавдаа баярлалаа
  17. Эр хүн зүрхэндээ уйлдаг
  18. Удахгүй чи надаас
  19. Дэлхий ягаан зүрх
  20. Хурдлах тусам
  21. Зүрх чам руу
  22. Хагацаж чадах уу
  23. Гэгээ
  24. Шинэ жил
  25. Jingle Bell
  26. Ганцхан чинийх
  27. Хайр хэвээр
  28. Ахиад надад дурлах уу
  29. Чамаас би
  30. Ээждээ хайртай
  31. Охин тэнгэр
  32. Хайрын Учрал (Учрал МУСКиноны дуу)
  33. Баасан гараг

3 Охин: Монгол хамтлаг

Tags:

3 Охин Хамтлагийн гишүүд3 Охин Он цагийн тоолол3 Охин Дискографи3 Охин Эх сурвалжууд3 ОхинГанхуягийн АнхмааМонгол улс

🔥 Trending searches on Wiki Монгол:

ШувууАрд АюушТэмээДээрэлхүүУлаан буудайЗэсГүюг хаанХөрсЗуун жилийн дайнҮет хөлтөнМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхУлс орнуудын хүн амын тооГомдолХумхааВьетнамХаммурапи хааны хуульМонгол Улсын Шинжлэх Ухааны Академи11 сарын 11Монгол орны гол мөрдЮНЕСКОАнхны тооТогтмол гүйдэлУлсын Их ХуралМонголын музейн жагсаалтМин улсМонгол ВикипедиаМорины уралдаанШууд тусагдахуунАлтайн нуруу1945 оны чөлөөлөх дайнТаван замын байлдаанХиагтын гэрээДөрвөлжин бичигЭсэн тайшМонгол улсын хил үүссэн түүхДээлАргын тоололЭверестОлон улсын харилцааИзобар процессЕсүхэй баатарЗасаг захиргааны зохион байгуулалтИонЭр бэлгийн эсБөө мөргөлВакцинОлноо Өргөгдсөн Монгол УлсСугарЭлэгМонгол Улсын ЕрөнхийлөгчЭндотермик урвалТанин мэдэхүйн онолБиологийн ангилалАнгли хэлСоёлХовд аймагГенетикМонгол-Оросын хилХимийн индикаторХүдэрГовьЭдип хаанИх Монгол УлсСүбэдэй баатарИл Хаант УлсАнхны долооАнглиХавтгайНьютоны хуулиудСандо амбанХидан УлсAppleИнч (нэгж)СарХурдатгалТатар🡆 More