Бя.энхтуяа, С.баатарсүх Цас Цагаан Охин

Шүлэг: Бя.Энхтуяа

Хөгжим: С.Баатарсүх

ЦАС ЦАГААН ОХИН

Охин: Тунгалагхан цасан ширхэг

Туяаран солонгороод байна аа

Туждаа үргэлж ийм л байгаасай даа

Тунчиг удалгүй хайлдгийн учир юу вэ

Дт: Цэцэг болгоод барья даа ээждээ

Ээж: Бүжинхэн охины минь нүдэн дээр

Бүжин эргэлдэх цасан ширхэг

Бүүр түүрхэн удалгүй хайлдаг нь

Бүлээн сэтгэлийн илч шүү дээ

Дт: Цас цагаан охин минь дээ

Охин: Зулай үнэрлэх цасан ширхэг

Зуурхан ч зогсохгүй намираад байна

Эринээс эринийг зорих цасан ширхэг

Энхрий цагаан янзаараа байх уу

Дт: Цэцэг болгоод барья даа ээждээ

Ээж: Энхрий бяцхан охин минь дээ

Эргэх орчлонг аяндаа ухаарна аа

Энэ цасны өнгө хувирдаг нь байгалийн ёсоо

Эх үрийн сэтгэл хувирдаггүй нь хүний ёсоо

Дт: Цас цагаан охин минь дээ

Хамт: Огторгуйн цас цагаан байдаг

Олны сэтгэл цагаан байдаг

Охин ээждээ эрхэлж л байвал

Орчлонгийн жаргал тэр шүү дээ

Дт: Ээж үрийн сэтгэл мөнх шүү дээ

Сонирхолтой баримт

Энэхүү ээж охин хоёрын харилцаа дууны зохиогчид болох яруу найрагч Бя.Энхтуяа, хөгжмийн зохиолч С.Баатарсүх нар нь "Болор" хамтлагийн дуучин Ч.Цэрэндаваагийн дуулсан "Одод", МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Э.Бүрнээбаяр нарын хамтран дуулсан "Охин үр" зэрэг дууны уран бүтээл дээр мөн хамтран ажилласан байдаг.

Энэ дууг СТА Т.Амина, МУГЖ Э.Бүрнээбаяр нар анх хамтран дуулсан.

Дуу 2000 оны 11-р сарын 29-нд тухайн үеийн 17-р сургуулийн 3-р ангийн сурагч Т.Аминагийн "Дэлхий цагаан гэр" анхны тоглолт дээр дуулагдаж байжээ.

Жич: Дуучин Т.Амина хөгжмийн зохиолчийн "00" цаг (шүлэг: З.Түмэнжаргал) "Каспер" (шүлэг: Б.Нацагдорж) зэрэг дууг анх дуулж нийтийн хүртээл болгож байсан.

Сонсох

YouTube, 2013-07-13, Бүрнээбаяр, Амина - Цас цагаан охин

Үзэх

YouTube, 2018-01-02, Дуучин Аминагийн 20-иод жилийн өмнөх ярилцлага

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ховордсон зүйлУсны эрчим хүчПольшЭрх зүйМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагИзобар процессОрхон-Руни бичигИзотопИррационал тооПалеолитКазахстанНатриЕвропын орнуудын жагсаалтУсны эргэлтБаядГрафик дизайнУкраинЦахиагийн ЭлбэгдоржҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрУргамлын тэжээлГалдан бошигт хаанБарӨвгөн хуурч (уран зураг)Хөдөө аж ахуйСоёмбо тэмдэгӨвөрхангай аймагДөрвөлжин бичигХийморийн дарцагТив тивийн улс орнуудТарвагаГэр бүлБулган аймагМагниДундад зуунНацагийн БагабандиМонгол орны Дархан цаазат газар нутагЧингүнжавГомеостазЖамбын БатмөнхИнтернэтЁс суртахуунХагас дамжуулагчОрганик химиАлканНьютон (нэгж)Нүүр хуудасБөртэ ЧиноӨмнөд СолонгосИнерт хийПротестант урсгалАрдын түр засгийн газарoqcfcЭлэгний C вирусДолгорсүрэнгийн ДагвадоржГэрэгэТромбоцитопениОрчин үеийн Монголын түүхМатематикАвстралиМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаМөнгөн усЕвропын ХолбооСэнгийн ЭрдэнэМөнх хаанМонголШирээний теннисАрван хоёр цагБуган чулуун хөшөөЖаргалант сум (Архангай)2016 оны Улсын Их Хурлын сонгуульВ эсРНТөвөдийн Буддын шашинЮНЕСКОНүүрсустөрөгчДэлхийн хоёрдугаар дайнХорлоогийн ЧойбалсанХалтмаагийн БаттулгаХүн амын шилжих хөдөлгөөн🡆 More