Адыгей

Адыгей (Орос: Адыгея; адыг.

Адыгэ) — Орос улсын харьяат орон юм.

Бүгд Найрамдах Адыгей Улс
Республика Адыгея
Албан ёсны галиглал
 • АдыгАдыгэ Республик
Flag of Бүгд Найрамдах Адыгей Улс
Бүгд Найрамдах Адыгей Улс Сүлд
Дуулал: Бүгд Найрамдах Адыгей Улсын төрийн дуулал
Location of Бүгд Найрамдах Адыгей Улс
Солбицол: 44°39′N 40°00′E / 44.650°N 40.000°E / 44.650; 40.000 40°00′E / 44.650°N 40.000°E / 44.650; 40.000
УлсАдыгей Орос
Холбооны тойрогӨмнөд ХТ
Эдийн засгийн бүсХойд Кавказын ЭЗБ
НийслэлМайкоп
Засаг захиргаа
  ТөрөлТөрийн Зөвлөл (Хасе)
  Төрийн тэргүүнМурат Кумпилов
Газар нутаг
  Нийт7,792 км2 (3,009 миль2)
Хүн ам
 (2021 Тооллого)
  Нийт 496,934
  Байр75-р байр
  Нягтрал63.77/км2 (165.2/миль2)
  Хотын нутаг
49.4%
  Хөдөө
50.6%
Цагийн бүсUTC+3 (MSK)
ISO 3166 кодRU-AD
Улсын дугаар01
Албан ёсны хэл(нүүд)Адыг • Орос хэл

Адыгей 7.8 мянган км² талбайт нутагтай, 451 мянган хүн амтай.

1992 оноос хойш Бүгд Найрамдах Адыгей Улс (БНАдыУ) хэмээх бүтэн нэртэй болсон.

ОХУ-ын Өмнөд холбооны тойрог, Хойд Кавказын эдийн засгийн бүст харьяалагдана.

Улсын хэрэгцээний орос хэлний хамтаар тус орны онцлох адыг хэлийг албанд хэрэглэнэ.

Хүн амын 64% орос үндэстэн, 26% адыг буюу черкес ястан, 10%-ийг бусад ард түмэн бүрдүүлнэ.

Бүх талаараа Краснодарын хязгаартай хиллэсэн. Нийслэл Майкоп хот 150 мянган хүнтэй.

Газар зүй

Адыгей 
Физик газар зүйн зураг
Адыгей 
Хөдөө хээр

Адыгейн хойд нутаг нам доор газар бол өмнөд нутаг Их Кавказын нурууны уул, уулын ар бэл болно. Нутгийн 40% ой.

Өвөл I сард дунджаар −2 °C, зуны VII сард дунджаар +28 °C температуртай. Жилийн дундаж хур тунадас 700 мм.

Чугуш (3238 м), Фишт (2868 м) зэрэг өндөр уул сүндэрлэсэн.

Адыгей орны нутгаар Кубань, Лаба, Белая зэрэг гол урсдаг.

Нуургүй боловч Краснодарын, Чичитийн гэх мэт хиймэл усан сангуудтай.

Адыг орон Хар тэнгисээс хамгийн ойр хэсгээрээ 150 км зайтай.

Хүн ам зүй

Адыгей оронд 2016 оны тооцоогоор 451,480 хүн амьдарч байна.

Ард түмэн

Адыгей 
Хүн амын газрын зураг
Адыгей 
Черкес ардын
хувцастай хүүхдүүд
Тоолсон он 1979 2010
Орны хүн ам 404 390 439 996
Яс үндсээ тодорхойлсон 404 390 (100 %) 425 386 (100 %)
Орос үндэстэн 285 626 (70,6 %) 270 714 (63,6 %)
Адыг ястан (черкес) 86 561 (21,4 %) 109 699 (25,8 %)
Армен үндэстэн 6 359 (1,6 %) 15 561 (3,7 %)
Украйн үндэстэн 12 078 (3,0 %) 5 856 (1,4 %)
Курд үндэстэн 2 (0,0 %) 4 528 (1,1 %)
Татар үндэстэн 2 415 (0,6 %) 2 571 (0,6 %)
Цыган ястан 1 109 (0,3 %) 2 364 (0,6 %)
Азербайжан үндэстэн 274 (0,1 %) 1 758 (0,4 %)
Грек үндэстэн 1 021 (0,3 %) 1 385 (0,3 %)
Белорус үндэстэн 2 244 (0,6 %) 1 253 (0,3 %)
Бусад яс үндэстэй 6 701 (1,7 %) 9 697 (2,3 %)
Яс үндсээ тодорхойлсонгүй 0 14 610

Шашин шүтлэг

2012 оны судалгаанд хүн амын 35% христийн шашин буюу үнэн алдартан, 13% ислам, 3% христийн бусад урсгалыг шүтдэг, 9% шашин шүтдэггүй гэж хариулсан бол, 9% нь ямар нэгэн хариулт хэлээгүй. Харин 30% нь шашингүй гэхдээ газар, уул ус, бөөгийн мэт шүтлэгтэн гэж хариулжээ.

Хот суурин

Адыгей 
Майкопийн их сүм
  1. Майкоп — 144,055 хүнтэй
  2. Яблоновский — 32,039
  3. Энем — 19,091
  4. Гиагинская — 13,788
  5. Адыгейск — 12,689

Түүх

Адыгей 
ЗХУ-ын үеийн Адыг орны газар нутгийн тэлэлт. Умард, нам доор адыг нутгийг уулархаг өмнөд, оросжуу нутагтай нэгтгэв.
Адыгей 
Адыг орны тэргүүн Аслан Тхакушинов (2010 он)

Эрт дээр үе

Эрт үед энэ нутагт зихи хэмээх адыгын өвөг дээдэс амьдарч байв.

1763—1864 оны Орос-Кавказын дайны үр дүнд Оросын эзэнт гүрний харьяат нутаг болсон. Дайн дажинаас черкесийн олон хүн Осман руу дүрвэжээ. Үлдсэн хүмүүс Кубань голын зүүн эргийн нам доор газраар төвхнөсөн.

Өөртөө засах муж

ЗХУ тогтсоны дараа 1922 оны 7 сарын 27-нд Черкесийн өөртөө засах муж Краснодарт төвлөн байгуулагдав. Тэгэхдээ Краснодар тус нутгийн бүрэлдэхүүн биш байсан. Харин 1936 онд тус нутгийн засаг захиргааны төвөөр Майкоп хотыг болгов.

1922 оны 8-р сараас мужийн нэр Адыгейн өөртөө засах муж болж өөрчлөгдөв. Тус муж нь 1924 оноос Ар Кавказын хязгаар, 1934 оноос Азов-Черноморийн хязгаар, 1937 оноос Краснодарын хязгаарт харьяалагдаж байлаа. 1936, 1962 онд нутаг тэлсэн.

Бүгд найрамдах улс

ОХУ байгуулагдах үе шатанд Адыгейн байр суурь дээшлэв. 1990 оны 10-р сард Адыгей Краснодарын хязгаарын харьяанаас гарч Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Адыгей Улс гэсэн нэр зэрэг олов.

1992 оны 3 сарын 23-нд Бүгд Найрамдах Адыг Улс (БНАдыУ) гэсэн одоогийн нэрийг олж ОХУ-ын нэгдүгээр дэс буюу Бүгд Найрамдах Улсын зэрэгтэй болсон. Адыг хэл орос хэлний хамтаар албан бичигт хэрэглэгдэх эрх хүртсэн.

1992 онд улсын хурал - Төлөөлөгчдийн хурал (нутгийн хэлээр Хасэ)-тай болов. 1995 онд Төрийн зөвлөл - Хасэ хэмээв.

1992 онд БНУ-ын анхны ерөнхийлөгчөөр Аслан Жаримов сонгогдов. 2007 оноос өнөөг хүртэл Аслан Тхакушинов ажиллаж байна. 2010 оноос хойш «ерөнхийлөгч» гэхээ байж «тэргүүн» гэдэг болсон.

Нутгийн хуваарь

Адыгей 
9 нутаг

Адыг орон дотроо 2 хот, 7 район болж хуваагдана.

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
хот городской округ 2 Адыгейск | Майкоп
район муниципальный район 7 Гиагинская | Кошехабль | Красногвардейское | Майкоп | Тахтамукай | Теужеч | Шовгенов

Эдийн засаг

Адыгейд хөдөө аж ахуй зонхилно. Түүнийг дагасан хүнс, хөнгөн үйлдвэртэй.

Адыгей газрын тос, шатдаг хийн нөөцтэй, уурхайтай.

Боловсрол

Тус орны хоёр гол их сургууль:

  • Адыгейн улсын их сургууль
  • Майкопийн улсын технологийн их сургууль

Лавлах холбоос

Гадаад холбоос

Адыгей  Commons: Adygea – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Адыгей Газар зүйАдыгей Хүн ам зүйАдыгей ТүүхАдыгей Нутгийн хуваарьАдыгей Эдийн засагАдыгей БоловсролАдыгей Лавлах холбоосАдыгей Гадаад холбоосАдыгейОронОрос улсОрос хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

БадганУчиртай гурван толгойАтлантын далайНарангэрэлийн СаранцогтЭсэн тайшХалиун бугаХөрсХимийн элементЦагаадайн УлсОдиссейГазрын тосRokit BayИнерт хийГанжуур ДанжуурНатурал тооАмьсгалах процессЛазерМонгол орны Дархан цаазат газар нутагЦоохор ирвэсМин улсНобелийн шагналШагайн наадгайЭлэгНүүрсустөрөгчМэдээлэлИнфляциНьютон (нэгж)Дундад зууны монгол аймгуудТивХандгайПрограм хангамжМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдҮет хөлтөнУхаалаг гар утасТоргуудТуваБромАмерикийн Нэгдсэн УлсМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхЦахилгаан оронХавтгайЦонжин болдогХөх хотАлтан ОрдХагийн хар нуурУлаан буудайМатематикШирээний теннисДолгионы уртДөрвөдАмиа егүүтгэхЦагадайЦахилгаан станцХорлоогийн БаянмөнхТэмбүү/1Монголын музейн жагсаалт13-р зуунНаполеонХөвсгөл аймагХалхБиомассДавсны хүчилЭнэтхэгийн философиМонголын өндөр байшингийн жагсаалтАрилжааны банкХийморийн дарцагАймагХөгжимОлон улсын харилцааЧихрийн шижинМонголчууд Алтан улсыг дайлсан ньСэтгэл судлалИндонезЗүрхГрекийн хот-улсуудМонгол үндэстний хувцасМэргидЯнгирДауны синдром🡆 More