Эрнест Резерфорд

Эрнест Резерфорд (Англи: Ernest Rutherford, 1st Baron Rutherford of Nelson (Нельсоны I Барон Резерфорд), * 1871 оны 8 сарын 30; † 1937 оны 10 сарын 19) нь Шинэ Зеланд гаралтай Английн физикч юм.

Майкл Фарадейтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд үнэлэгддэг тэрээр α туяа болон β туяануудыг нээж, Резерфордын сарнилтаар атомын цөмийг илрүүлж, атомыг өөрчлөх зэрэг судалгаануудаараа "Цөмийн физикийн эцэг" гэгддэг билээ.

Нельсоны барон Эрнест Резерфорд
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1908
Хүртсэн салбар: Хими
Шалтгаан: Химийн элементүүдийн задрал, цацраг идэвхт бодисуудын тухай судалгаагаараа

Резерфорд 1908 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд түүний шавь нараас 4 хүн тус шагналыг хүртсэн юм.

Шинэ Зеландын банкны тэмдэгт болох 100 долларын дэвсгэрт дээр түүний хөрөг заларсан байдаг.

Намтар

  • 1871 - Шинэ Зеландын Нельсон хотын ойролцоох Брайтвотерт төржээ.
  • 1889 - Кантаберийн коллеж (одоогийн Кантаберийн их сургууль)-ид элссэн.
  • 1895 - Засгийн газрын тэтгэлгээр Английн Кэмбрижийн их сургуулийн Кавендишийн лабораторид судлаач болов.
  • 1898 - Уранаас 2 төрлийн цацраг идэвх (α ба β туяа) ялгарч байгааг илрүүлсэн. Мэри Ньютонтой гэрлэв. Канадын Монреаль хот дахь МакГилл их сургуульд багш болсон.
  • 1899 - α, β туяануудыг ялгах туршилт нь амжилттай болжээ
  • 1900 - γ туяа нь цахилгаан соронзон долгион болохыг тодорхойлов. Фредерик Соддигийн хамтаар ради, тори, актинигийн судалгааг эхлүүлсэн байна.
  • 1902 - Химийн элемент цацраг идэвхжлийн үр дүнд өөр элемент болон хувирдаг гэх онолоо дэвшүүлсэн.
  • 1903 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн гишүүн болжээ.
  • 1907 - Манчестерийн их сургуулийн багш болсон.
  • 1908 - Нобелийн шагнал хүртсэн.
  • 1911 - Атомын цөмийн Резерфордын загварыг бий болгов.
  • 1914 - Тайжийн хэргэм хүртэв.
  • 1919 - Кавендишийн лабораторийн дарга болжээ.
  • 1919 - α туяаг азотын атомтой мөргөлдүүлж атомын цөмийг өөрчилж чадав.
  • 1920 - Нейтроныг байдаг болохыг таамаглаж хэлэв. Нейтроныг түүний шавь Жеймс Чадвик 1932 онд нээж, тэр амжилтаараа Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн хүнд устөрөгчийг байж болохыг таамаглаж, судалж байв.
  • 1925 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож, 1930 он хүртэл ажилласан.
  • 1931 - Гүнгийн хэргэм хүртэж, Нельсоны барон болов.
  • 1937 - Лондонд 66 насандаа нас нөгчив.
  • 1997 - Атомын дугаар нь 104 болох элементийг Резерфорд гэж нэрлэжээ.

Мөн үзэх

  • Резерфорд (нэгж)

Цахим холбоос

Эрнест Резерфорд  Commons: Ernest Rutherford – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

10 сарын 1919378 сарын 30АнглиАнгли хэлАтомын цөмМайкл ФарадейЦөмийн физикШинэ Зеланд

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДэлхийУлс орнуудын газар нутгийн хэмжээСүхбаатарын талбайОчирын ЦэвэгжавҮндэсний эрх чөлөөний хувьсгалБямбасүрэнгийн ШаравАзиЭнэтхэгийн философиУвс нуурТөгрөгЭмиль ДюркгеймНүцгэн үртэнКүнзийн сургаалТэмбүүАдууМоскваХар-Ус нуурын шагшуургаЭмээлКоммунизмДогсомын БодооБаядЭдийн засгийн шинжлэх ухаанКилограммХовдыг чөлөөлөх байлдаанХархорумАргентинМатематикМэдээллийн системДартсРомын эзэнт гүрэнЛитрДундад зууны монгол аймгуудШатарАммиакЯнгирЧингүнжавУушгиАж үйлдвэрЧулууХүчдэлХүхэрПунсалмаагийн ОчирбатАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их СургуульМонгол морьМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоGoogleНүүрсустөрөгчКоминтернМонгол орны уулсХоолны давсБүдүүн гэдэсХархорин сумБулчинХүрэл зэвсгийн үеМаршаллын төлөвлөгөөЭргүнэ хунгийн домогАмьсгалах процессМономерМэдээлэлГенВена (анатоми)НарДээрэлхүүМонгол орны гол мөрдМин улсЭлэгний C вирусМазаалайХүчилБий биелгээЖоульПарисын олимп (2024 он)ВирусУур амьсгалЧингис хааны дөрвөн нохойДууны хурдУхаалаг гар утасМонгол Улсын гадаад харилцааИмпрессионизм🡆 More