Шальке 04 (Герман: Fußball-Club Gelsenkirchen-Schalke 04) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Гельзенкирхен мужийн Шальке дүүргээс гаралтай.
Дээд сургуулийн хэсэг оюутнууд 1904 оны тавдугаар сарын 4-нд гимнастикийн 1877 онд байгуулагдсан Schalker Turnverein 1877 багийг сэргээн спортын төрлийг нь өөрчлөн «Вестфалия-Шальке» (Герман: Westfalia Schalke) нэртэй хөлбөмбөгийн баг байгуулсан нь энэ багийн эхлэл түүх болно. Германы шилдэг багуудын нэгд зүй ёсоор тооцогдох амжилтуудынхаа ихэхийг 1930-аас 1940-өөд оны дунд үед үзүүлсэн бөгөөд үүнийг нь дэлгэрүүлбэл «Германы аварга шалгаруулах тэмцээний» (одоогийн "Бундеслиг") тав удаагийн түрүү, гурван удаагийн аман хүзүү, 1937 оны «Германы цомын» аварга, 1935-1942 он хүртлэх дөрвөн удаагийн «Германы цомын» аман хүзүүнд шалгарч байсан байна. 2010 оны тавдугаар сарын байдлаар 84000 гишүүнчлэлтэй гэх судалгаа гарсан бөгөөд энэ нь «Шальке 04» багийг Германы хамгийн том спортын клуб болгосон байна. Түүнчлэн «Шальке 04» нэрийн дор сагсан бөмбөг, гандбол, болон хөнгөн атлетикийн төрөлжсөн багууд спортын олон олон уралдаан тэмцээнд оролцдог билээ. 1997 онд хөлбөмбөгийн «Шальке 04» баг Европын томоохонд тооцогдог «УЕФА-гийн цомын» тэмцээний 1997 оны шигшээ тоглолтонд Интернационале багийг Италийн Милан хотноо торгуулийн цохилтоор буулган авч түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд тэдний үзүүлсэн шилдэг амжилт нь 2010 оны Германы Бундеслигт болон «Германы Супер цомын» тэмцээнд аман хүзүүдсэн явдал юм. Оросын хий түлшний үйлдвэрийн «Газпром» нэгдэл тус багийг 2006 оны аравдугаар сарын 9-нд 125 сая еврогоор худалдан авсан байх ба багийн хүндэт гишүүн нь Ромын пап II Иохан Паул байсныг дурдах нь зүй.
Бүтэн нэр | Fußball-Club Gelsenkirchen-Schalke 04 e. V. | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Die Königsblauen (Цэнхэр хувцастнууд) Die Knappen (Уурхайчид) | |||
Байгуулагдсан | 4 тавдугаар сар 1904 | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Фелтинс-Арена, Гельзенкирхен (Багтаамж: 61,673) | |||
Ерөнхийлөгч | Йозеф Шнузенберг | |||
Менежер | Феликс Магат | |||
Ахлагч | Мануэль Нойер | |||
Лиг | Бундеслиг | |||
2022-23 | Бундеслиг, ?-р байр | |||
| ||||
Энэ улирал |
Шальке 04-г цэнгэлдэх хүрээлэн- Фелтинс-Арена, Гельзенкирхен. Багтаамж 61,673 хүн.
Германы аварга шалгаруулах тэмцээн
Германы цом
Германы Супер цом
Лигийн цом
«УЕФА-гийн цом»
УЕФА Интертото цом
Бундеслиг 2
Бусад
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
|
Германы Бундеслиг | |||||
---|---|---|---|---|---|
|
Загвар:УЕФА Аваргуудын Лиг
This article uses material from the Wikipedia Монгол article Шальке 04, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.