Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан

Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь олон жилийн харийн дарлалаас эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглахад томоохон түлхэц болсон түүхэн үйл явдал юм.

Хиагтыг чөлөөлөх тулалдаан
Хамаарах дайн: Ардын хувьсгал
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
Зүүн талын жижиг байшин бол МАН-ын төв байр.
Огноо 1921 оны 3 сарын 18
Байрлал Монгол улс, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг
Үр дагавар Монголчуудын ялалт
Байлдагч талууд
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан Ардын түр засгийн газар Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан Дундад иргэн улс
Удирдагчид
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
Жанжин Дамдины Сүхбаатар,
Дэд жанжин Лаварын Сумъяа,
Чойбалсан
Хорооны захирагч Ц.Хасбаатар,
Хорооны захирагч Ч.Базарсад,
Хорооны захирагч Б.Пунцаг
Хорооны захирагч О.Цэрэндорж
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
генерал Го Сунлин
бүрэн эрхт төлөөлөгч Чен-И
Цэргийн хүч
400 морин цэрэг
4 пулемёт
2 их буу
бүгд 3700 цэрэг,
25 дугаар морьт дивизийн штаб,
500 хүнтэй 2морьт хороо,
400 хүнтэй хотын комендант,
600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо,
500 хүнтэй 3 дугаар морьт хороо,
12 пулемет,
140 цэрэг бүхий 7 их буу
Хохирол
алагдсан 7 хүн
шархадсан 6 хүн
тодорхойгүй
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
Ардын хувьсгалын удирдагчид
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан
Хятадын генерал Го Сунлин

Урьдчилсан нөхцөл

Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцэж, зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.

Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар дамжуулан өгчээ.

Энэ нь давуу хүчтэй дайсан хориглон суусан олон хөлийн боомт газрыг эзлэн авах нь Ардын журамт цэргийн хувьд төдийгүй энгийн иргэд, хотын оршин суугчдын амь нас сүйдэж, ихээхэн хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэрэг байв. Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захирапд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотыг хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно.Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ.

Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрж хуралдуулжээ.

Талуудын хүчний харьцаа

Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй 2 морьт хороо, 400 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хороонд 3000 хүнтэй 4н хороо, явган цэргийн тус бүр 2000 хүнтэй 1 ба 2 р хороод Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, 1500 хүнтэй явган цэрэг, 12 пулемет, 140 цэрэг бүхий 7 их буутай хүч байрлаж байжээ. Нийслэлээс ухарсан хятад цэргүүдийн тоог оруулаад Цэргийн комиссын мэдээгээр 9000-10000 дөхсөн гэсэн баримт ч бий.

Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна. Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж, 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг.

Хиагтыг чөлөөлөх төлөвлөгөө

Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1,2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булагийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булагийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл. Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт , 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монголд цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.

Хиагтыг чөлөөлөх байлдаан

Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан 
Тулалдаанд Монгол ардын армийн ашиглаж байсан пулемёт, Монголын үндэсний түүхийн музей

Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.

Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.

Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулав.

Бусад баримтууд

Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан  External images
Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан  Сцена из оперы «Шивэ Кяхта» Д. Лувсаншарава, 1971 год. («Хиагтын цайзыг эзэлсэн»)
  • "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлжээ.
  • Мөн тус номонд 800 монгол цэрэг байсан гэж үзжээ.
  • Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд монгол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдагаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
  • Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны орос иргэдийг хядсан явдал төдийлөн анхааралд өртөлгүй орxигдсон гэж "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд дурьджээ.
  • Го Сунлин Оросын нутагт зугатан гараад Зөвлөлттэй гамингуудыг Манжуур луу гаргах хэлэлцээг хийжээ.
  • Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг Зүүнхараа орчимд хаясан байна. Тэгээд түүнийг Зүүнхараагийн нэгэн ногоо тарьдаг хятадын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан. Түүнийг БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.

Урлагийн бүтээлүүд

Эшлэл

Гадаад холбоос

Tags:

Хиагтыг Чөлөөлөх Тулалдаан Урьдчилсан нөхцөлХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Талуудын хүчний харьцааХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Хиагтыг чөлөөлөх төлөвлөгөөХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Хиагтыг чөлөөлөх байлдаанХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Бусад баримтуудХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Урлагийн бүтээлүүдХиагтыг Чөлөөлөх Тулалдаан ЭшлэлХиагтыг Чөлөөлөх Тулалдаан Гадаад холбоосХиагтыг Чөлөөлөх Тулалдаан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Амин хүчилБор гөрөөсЭволюциХөх Түрэгийн хаант улсХүчилтөрөгчҮлэг гүрвэл1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаМакс ВеберНейронАж үйлдвэрийн хувьсгалМонгол гуталХагийн хар нуурСорхагтани БэхиАлун ГуаГлюкозРомын эзэнт гүрэнМөлхөгчСанжаасүрэнгийн ОюунФилиппинМонгол Улсын Үндсэн хуулийн цэцНянВекторХалиун бугаДундад зууны монгол аймгуудЭкологиХүний эрхШохойн чулууМонгол-Оросын 1912 оны гэрээМэлхий хадАмерикСар хиртэлтСанчирВавилониМонголчууд Алтан улсыг дайлсан ньСанах ойБулчинАдольф ХитлерЗарим амьтны насны нэрсМонгол Улсын Үндсэн ХуульУсЗорголхайрхан уулДорноговь аймагАлгоритмСловакУстөрөгчОйрадМакро эдийн засагАртерийн судасМонголын намын жагсаалтГалдан бошигт хаанСолонгосын дайнБөө мөргөлМонголын музейн жагсаалтYouTube33 дугаар сургуульБаядСоёмбо тэмдэгМонголчуудХүн амын нягтралТод бичигДууМонголын Нууц ТовчооИх БританиЧехАлтанзул цэцэгКолоничлолХархорумЯлгаварлан гадуурхалтМезолитГүюг хаанЦусны улаан эсGoogleСүхбаатарын талбайАвга болон нагацХүчдэлМонгол цаг тоололАйрагИх Монгол улсын их хааны тамгаӨмнөговь аймаг🡆 More