Индонезийн 242 сая хүн нэгэн төрлийнх биш, харин 300 гаруй төрлийн ард түмэн юм.
Бүх хүн амыг 95%-ийг угаасаа Индонезийнх гэгдэх ард түмэн, 5%-ийг нь Хятад, Араб гэх мэт цагаач, гадаадын гэж хэлэгддэг ард түмэн эзэлнэ.
Хүн амын олноор тэргүүлэх Индонезийн хүн амын 41%-тай тэнцэх 86 сая хүнт Жава үндэстэн гэж байдаг. Түүний араас Сунда, Малай, Мадура, Батак гэх мэт хэдэн сая хүнтэй нь ч байдаг бол Калимантан арал, Папуа нутагт хэдхэн зуун хүнтэй овог отог ч бий. Уугуул Индонезийнханы хэл яриа үндсэндээ Австронез хэлний язгуурт хамаардаг. Харин Папуад дээрхээс ялгаатай буюу Папуа төрлийнхөөр ярилцдаг ард түмэн олон. Нэг ястныг нөгөөхөөс нь шууд ялгах бас хэцүү. Өөр хоорондоо хутгалдан найралдсан соёл түүхээс шалтгаалаад Бантен ястан, Чиребон ястныг Жава үндэстэн гэх, Бадуй ястныг Сунда үндэстэнтэй адил гэх мэт үзэл ойлголт байдаг. Олон яс үндэстний холимог болцорсон Бетави ястан ч гэж бий. Ард түмэн нь Жава, Суматра гэх мэт өрнөд арлуудад харьцангуй нэгдэж томорсон нь үнэн бол Сулавеси, Шинэ Гвиней гэх мэт дорно зүгийн арлуудад үйрмэг тархай бутархай цөөн тооны байдаг нь бас үнэн.
Индонезэд гадаадаас ирсэн нь тодорхой Хятад, Араб, Индо (Индонезийн уугуул Европын эрлийз хурлийз өвөг дээдэстэй), Япон гэх мэт ард түмэн байна. Хятадууд XV зуунаас эхлэн ирсэн, XVIII-XIX зуунд бүр ихээр нүүдэллэн ирсэн байдаг. Ихэвчлэн хот газар амьдардаг. Одоо Индонезийн хүн амын 3.7% (7.7 сая)-ийг эзлэдэг. Араб хүмүүс бас олон тоотой байна. Бас л ихэвчлэн хот газар амьдардаг. Урьдын түүхэнд Араб худалдаачид Индонезэд Ислам шашныг түгээж дэлгэрүүлж байлаа.
2000 оны хүн амын тооллогийн дүнгээр доорх ард түмэн хүн амын олонхийг бүрдүүлж байна.
Ард түмэн | Хүний тоо | Эзлэх хувь | Төвлөсөн нутаг |
---|---|---|---|
Жава үндэстэн | 86.012 сая | 41.7% | Төв Жава, Дорнод Жава, Иогякарта, Жакарта, Лампунг |
Сунда үндэстэн | 31.765 сая | 15.4% | Өрнөд Жава, Бантен, Жакарта, Лампунг |
Малай үндэстэн | 8.789 сая | 4.1% | Суматрын дорнод эрэг (Умард Суматра, Риау, Риау арлуудын, Жамби, Өмнөд Суматра), Өрнөд Калимантан |
Хятад үндэстэн | 7.776 сая | 3.7% | Жакарта, Өрнөд Калимантан, Дорнод Жава |
Мадура ястан | 6.807 сая | 3.3% | Мадура арал, Дорнод Жава |
Батак ястан | 6.188 сая | 3.0% | Умард Суматра |
Буги ястан | 6.000 сая | 2.9% | Өмнөд Сулавеси, Дорнод Калимантан |
Минанкабуа ястан | 5.569 сая | 2.7% | Өрнөд Суматра, Риау |
Бетави ястан | 5.157 сая | 2.5% | Жакарта, Бантен, Өрнөд Жава |
Араб угсаатан | 5.000 сая | 2.4% | Жакарта, Өрнөд Жава, Төв Жава |
Банжар ястан | 4.800 сая | 2.3% | Өмнөд Калимантан, Дорнод Калимантан |
Бантен ястан | 4.331 сая | 2.1% | Бантен, Өрнөд Жава |
Аче ястан | 4.000 сая | 1.9% | Аче |
Бали ястан | 3.094 сая | 1.5% | Бали, Өрнөд Тэнгара |
Сасак ястан | 3.000 сая | 1.4% | Өрнөд Нуса Тэнгара |
Макассар ястан | 2.063 сая | 1.0% | Өмнөд Сулавеси |
Чиребон ястан | 1.856 сая | 0.9% | Өрнөд Жава, Төв Жава |
This article uses material from the Wikipedia Монгол article Индонезийн ард түмэн, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.