Үүлэн Цахлай

Үүлэн цахлай, (Larus canus) нь дундаж хэмжээний цахлай ба хойд Ази, хойд Европ , баруун хойд Хойд Америкт нутагладаг.

Үүлэн цахлай
Нас бие гүйцсэн үүлэн цахлай. Аляскад.
Нас бие гүйцсэн үүлэн цахлай. Аляскад.
Ховордолтын зэрэглэл
Үүлэн Цахлай
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Цахлай
Зүйл: L. canus
Латин нэр
Larus canus
Карл Линней, 1758

Гадаад төрх

Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, Мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар юм. Дэгдээхэй нь 2-3 жил болж байж нас бие гүйцдэг.

Дэд зүйл

Нийт 4 дэд зүйл бий.

  • Larus canus canus Линней, 1758. Европ болон баруун Азид. Далавчаа дэлгэхэд 110-125 см; биеийн жин 290-480 гр.
  • Larus canus heinei Homeyer, 1853. Төв, хойд Азид. Дундаж хэмжээний; биеийн жин 315-550 гр.
  • Larus canus kamtschatschensis (Бонапарте, 1857); L. kamtschatschensis. Зүүн хойд Азид. Томхон; биеийн жин 394-586 гр.
  • Larus canus brachyrhynchus Ричардсон, 1831; син. L. brachyrhynchus. Аляска , баруун Канад. Жижиг; далавчаа дэлгэхэд 96-102 см; биеийн жин 320-550 гр.

Зан авир

Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг. Голдуу 3 өндөг гаргаж, 24-26 хоног дараад ангаахай гарна. Бусад цахлайн адил холимог идэштэн юм. Өдгөө нийт 1 сая орчим хос бий гэсэн тооцоо байх ба Европт хамгийн олон тоогоор амьдардаг.

Зургийн цомог

Ном зүй

Цахим холбоос

Үүлэн Цахлай  Commons: Common Gull – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Үүлэн Цахлай Гадаад төрхҮүлэн Цахлай Дэд зүйлҮүлэн Цахлай Зан авирҮүлэн Цахлай Зургийн цомогҮүлэн Цахлай Ном зүйҮүлэн Цахлай Цахим холбоосҮүлэн ЦахлайАзиЕвропХойд Америк

🔥 Trending searches on Wiki Монгол:

БиомассТоннХөнгөн атлетикМенежментКальциЦусХиргисүүрСонирхлын бүлэгМэдээллийн технологиТод бичигУсан мандалАрван хоёр цагУвс аймагВатт (нэгж)Монгол Улсын Их СургуульМанжийн эсрэг монголчуудын тэмцэлБайгальМона ЛизаКонусСэнгийн ЭрдэнэСандо амбанОлимпын наадамДуурьМонгол Улсын төрийн дуулалДундад зуунЭнерги хадгалагдах хуульАмиа егүүтгэхЖангарЗэсГэр бүлЭндотермик урвалХромосомБэгзийн ЯвуухуланМанзуширын хийдИндонезGoogleFacebookНүдШашинУмард СолонгосУушгиДархан (хот)МономерДауны синдромАвстралиПунцагийн ЦагаанЭлсэн тасархайСайн ноён хан аймагХангайн нурууАргонХар-Ус нуурУргамлын тэжээлСэцэн хан аймагЖимсАфрикГэсэрНайманНатрийн гидроксидХүний биеКирилл үсэгМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьАр МонголУргамлын амьдралын хэлбэрТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)ЖоульКанадYouTubeЭлектронДавтамжМэргидМонголын түүхэн он дараалалУйгур улсПрограм хангамжЭртний ЕгипетНүцгэн үртэнТүрэгТуркДорнод аймагТулуй🡆 More