Ягуар

Ягуар (Panthera onca) Хуучин ертөнцийн бар, арслан, цоохор ирвэсийн хамт Panthera төрлийг бүрдүүлдэг дөрвөн том муурын нэг, Шинэ ертөнцийн зүйл юм.

Шинэ ертөнцийн цорын ганц Panthera. Ягуар бар, арсланы дараа орох гуравдахь том мий бөгөөд Ертөнцийн баруун хагасын хамгийн том, хүчирхэг мий. Ягуар өдгөө Мексикээс эхлээд Төв Америкийн ихээхэн хэсгийг оруулаад, өмнө зүгт Парагвай, хойд Аргентин хүртэл тархсан. Аризонд Таксоноос баруун өмнөд зүгт байх үржлийн нэг популяцийг эс тооцвол ягуар АНУ-д 1900-гаад оны эхнээс устсан. Гэхдээ өмнөд Аризон, Нью-Мексико, тэр байтугай Техаст хүртэл судлагдаагүй бүс нутгаар ягуарын популяцууд байх өндөр магадлалтай.

Ягуар
Ягуар
Милуоки тойргийн зоологийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа ягуар
Милуоки тойргийн зоологийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа ягуар
Ховордолтын зэрэглэл
Ягуар
Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Ягуар
Латин нэр
Panthera onca
Карл Линней, 1758
Ягуарын тархалт
Ягуарын тархалт

Энэхүү толбот муур цоохор ирвэстэй гаднах байдлаараа хамгийн их төстэй боловч том, бахим биетэй бөгөөд амьдрах орчин, зан төлвийн хувьд бартай ойролцоо. Өтгөн ширэнгэн ойд илүү зохицсон боловч ягуар ойт болон задгай хээр нутгаар ч тархсан. Устай газартай ойр нутагладаг ягуар барын нэгэн адил сэлэх дуртай. Ягуар гол төлөв ганц ганцаар амьдардаг бөгөөд мөшгөж, отдог махан идэштэн бөгөөд тааралдсанаа иддэг. Экосистемийг тэнцвэржүүлж, олз болдог зүйлийнхээ тоо толгойг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тулгуур бөгөөд дээд түвшний махчин. Ягуарын хазалт бусад том мууртай харьцуулахад хүртэл асар хүчтэй. Ийм хүчтэй хаздаг тул хуягт мөлхөгч амьтдын хуягийг нэвт хазахаас гадна амьтны хоёр чихний хоорондуур шууд гавлыг нь цөм хазаж, тархинд нь үхлийн гэмтэл учруулдаг аргатай.

Ягуар ховордох дөхсөн зүйл бөгөөд тоо толгой нь буурсаар байгаа юм. Амьдрах орчин хумигдаж, хуваагдаж тусгаарлагдах аюул учирсаар байгаа ажээ. Ягуарын эд эрхтний худалдааг олон улсын түвшинд хориглосон боловч ялангуяа Өмнөд Америкт фермер, ранчер алж устгах явдал байнга гардаг. Тоо толгой нь багассан ч угаасаа өргөн тархсан байсан тул тархац нь их хэвээр байгаа. Ягуар Америкийн уугуул ард түмэн, тэр дундаа Маяа, Ацтекийн домог ярианд их орсон байдаг.

Эшлэл, тайлбар

Гадны холбоос

Ягуар  Commons: Panthera onca – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

АНУАргентинАрсланБарМексикНью-МексикоПарагвайТехасЦоохор ирвэс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Олон улсын харилцааfnhr6МанжуудЧингис хаанАгаарын бохирдолЭнэтхэгДонровын НамдагХимийн холбооИоны нэгдэлУмард СолонгосИмпрессионизмЦагаан баавгайЗуун жилийн дайнБутанУлаан цутгаланАзи-Европын уулзалтМонголын спортЮань УлсСэлэнгэ мөрөнАлтан ханМонгол Улсын төрийн дуулалТатарХөлбөмбөгСоронзон оронӨгэдэй хаанМонголчуудВекторМодМонгол хэлУхнаагийн ХүрэлсүхДүүрэгХур тунадасНисэх онгоцХүн амын нягтралУлаан бурханГенетикАрсланНуурСловакТусгаар тогтнолМейозТомас Альва ЭдисонМодун шаньюйНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньХүчиллэг борооНьютон (нэгж)КапиталБоловсролЧингис хааны дөрвөн хүлэг баатарИнтернэтЕсүхэй баатарМонголын музейн жагсаалтМонгол орны нүүрсний нөөцЁс зүйТэнгэрийн ванХарилцааСэлэнгэ аймагЦахилгаан гүйдэлИсламБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлУстөрөгчийн холбооИх Монгол улсын их хааны тамгаАнглиАСЕАНЭрдэнэтМесопотамиМорин хуурСанжаасүрэнгийн ЗоригВ эсОктябрийн хувьсгал6 сарын 22Дархлалын олдмол хомсдолЦахилгаан үүсгүүрЭкологиХашбаатарын ЦагаанбаатарНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлБоржигинЖавзандамба хутагтМонгол Улсын Үндсэн хуулийн цэц🡆 More