Шимоносэкийн Гэрээ

Шимоносэкийн гэрээ (япон.

下関条約, шимоносэки жооякү, хятад. 馬關條約, пиньинь: Mǎ guān tiáoyuē) — 1895 оны 4-р сарын 5-нд Японы Шимоносэки хотод Японы эзэнт гүрэн, Чин улс хооронд байгуулсан гэрээ. Япон-Хятадын 1894—1895 оны дайнд Хятад ялагдсаны улмаас байгуулсан тэгш бус гэрээ юм. Тус гэрээ Манжуур, Хятадын нутаг дэвсгэрийг хуваахын төлөөх империалист гүрнүүдийн тэмцлийн эхлэл болж, Чин улсыг хагас колони болгоход чухал үе шат болсон юм.

Шимоносэкийн Гэрээ
Шимоносэкийн гэрээ.

Өмнөх нөхцөл

Япон-Хятадын 1894-1895 оны дайн эхэлснээс хойш гурван сарын дараа Чин улс эвлэрэл байгуулах арга замыг эрэлхийлж эхэлсэн байна.

  1. Цэргийн зайлшгүй ялагдлаас гадна үүний шалтгаан нь Чин улсын хатан хаан Цыши 60 насныхаа ойг тэмдэглэхээс өмнө дайсагналаа зогсоох.
  2. 1894 оны 11-р сарын эхээр Чин улс Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай энхийн гэрээ байгуулахыг санал болгосон. Гэсэн хэдий ч Япон зөвхөн энэ саналд сэтгэл хангахгүй болсон бөгөөд тэд Ляодун хойг, Тайвань, Пэнху (Пескадор) арлууд, тэр байтугай Фужиан, Макао зэрэг эргийн мужуудыг авах саналаа нэмж дэвшүүлсэн юм.

Гэрээ байгуулах үйл явц

1895 оны 3-р сарын 20-ноос 4-р сарын 17-ны хооронд Японы Шимоносэки хотод Гэрээ байгуулах хэлэлцээ болсон байна. Хэлэлцээтэй зэрэгцэн Японы флот Хятадын арлууд руу урагшилж, олж авсан газар нутгаа даруй эзэлж эхлэхэд бэлэн байв. Чин улсын нөлөө бүхий дипломат Ли Хунжан хэлэлцээрт улсаа төлөөлж оролцсон байна. Мөн Чин гүрний зөвлөхөөр ажиллаж байсан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Фостер хэлэлцээнд оролцсон гэдэг.

3-р сарын 24-нд Ли Хунжан руу Японы хэт даврагчид дайрч, нуруу руу нь бууджээ. Чин улсын дипломатын амь насанд халдах оролдлого нь уур хилэнгийн шуурга үүсгэж, япончуудыг хатуу шаардлагаа бага зэрэг зөөлөрч уг хэлэлцээрийг түр зогсоох шаардлагатай болсон. Хэлэлцээ 4-р сарын 1-нд дахин эхэлсэн байна.

Тайванийг шилжүүлэхийг эрс хатуу шаардаж байсан Японы талын төлөөлөгч Ито Хиробүмигийн шийдэмгий байр суурь арлыг хадгалах санаагаа Чин улсын тал аажмаар орхиход хүргэсэн. 4-р сарын 10-нд дөрөв дэх уулзалтын дараа Ли Хунжан Бээжинтэй зөвлөлдсөн байна. Тайванийн ашигт малтмалын нөөцийг өгөх, харин Чин гүрний ноёрхож байсан газар нутаг, харьяат байдлаа үлдээх эцсийн арга зам болгон Бээжингээс цахилгаан илгээжээ. Ингээд 4-р сарын 12-нд Бээжин "Тайванийн тал хувийг өгч, Тайванийн өмнөд хэсгийг Пэнхутай хамгийн ойр байлгахыг зөвшөөрч байна" гэж зарлаж, Тайванийн хойд хэсгийг Чинд үлдээхээр санал тавьжээ. Ито Хиробүми Бээжингийн зүгээс дахин асуудлыг саатуулсан тохиолдолд хэлэлцээг зогсоох болно гэж сүрдүүлсний дараа 4-р сарын 14-нд Бээжин Ли Хунжанд энхийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, 4-р сарын 17-нд Шимоносэкийн гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй ажээ.

Гэрээний нөхцөл

Энэхүү гэрээ нь 11 зүйлээс бүрдсэн бөгөөд үүний дагуу Чин гүрэн Солонгосын бие даасан тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Япон улс Солонгос руу нутгаа саадгүй тэлэх таатай боломжийг бүрдүүлсэн; Тайвань арал, Пэнху арлууд, Ляодун хойгийг Японд үүрд шилжүүлсэн; 200 сая нөхөн төлбөр төлсөн; Япончуудад Манжуур, Хятадад үйлдвэр байгуулах, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлох эрхийг олгосон.

Эшлэл

Tags:

Шимоносэкийн Гэрээ Өмнөх нөхцөлШимоносэкийн Гэрээ Гэрээ байгуулах үйл явцШимоносэкийн Гэрээ Гэрээний нөхцөлШимоносэкийн Гэрээ ЭшлэлШимоносэкийн ГэрээМанжуурХятад хэлЧин улсЯпон хэлЯпоны эзэнт гүрэн

🔥 Trending searches on Wiki Монгол:

ҮзэмчинМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсАх дүү РайтЦардуул33 дугаар сургуульУртын дууЭкологиҮндсэрхэг үзэлМонголын хамтлагуудНүүрсВаско да ГамаАзотНүдНягтХоргоМонголын сонгуульБохир усВена (анатоми)Мал аж ахуйФридрих ХаекМонголын түүхэн он дараалалДамдины СүхбаатарПрограмчлалын хэлМонгол бичигТөгрөгЗан араншинХөдөлмөрийн зах зээлДаралтБатмөнх Даян хаанМонгол үхэрМезолитВатт (нэгж)Генийн инженерчлэлХүнсний нэмэлт бүтээгдэхүүнОросОлимпын наадамДолоо хоногДархан-Уул аймагСагсан бөмбөгМесопотамиМонголын Ардчилсан ХолбооИргэний нийгэмГүн ухаанОдиссейЗасаг захиргааны зохион байгуулалтСудалгааРомео Жульетта хоёрХийморийн дарцагМонгол Улсын Ерөнхий СайдТэрхийн цагаан нуурСанжаасүрэнгийн ЗоригБеларусьКанадМонгол Улсын сумдХиагтын гэрээХулан хатанТэнхлэгийн гүрнүүдВавилониДуурьМаркетингЯлтын уулзалтИхэр (орд)ХимиТөмөр (химийн элемент)Морины уралдаанАлтанзул цэцэгДавсны хүчилМонгол-Оросын 1912 оны гэрээБүгд Найрамдах УлсМонгол гутлын угалзМонгол овог аймгуудын жагсаалтШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанТемпературБямбасүрэнгийн ШаравСоёл иргэншилЗөвлөлт Холбоот УлсКүнзУрианхай🡆 More