Улаан Хулсны Баавгай

Улаан хулсны баавгай (Ailurus fulgens, буюу гялалзсан муур) нь жижиг биетэй модон дээр амьдардаг хөхтөн амьтан бөгөөд Ailurus төрөлд багтах цорын ганц зүйл болно.

Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй энэ амьтны урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвчлэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жижиг хөхтөн амьтдаар хооллоно. Голдуу ганцаараа амьдарна. Үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл идэвхтэй байдаг.

Улаан хулсны баавгай
Улаан Хулсны Баавгай
Ховордолтын зэрэглэл
Улаан Хулсны Баавгай
Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Араатан
Овог: Улаан хулсны баавгайнхан
Төрөл: Ailurus
Ф. Кувье, 1825
Зүйл: A. fulgens
Латин нэр
Ailurus fulgens
Ф. Кувье, 1825
Улаан хулсны баавгайн тархалт
Улаан хулсны баавгайн тархалт
Дэд зүйлүүд

A. f. fulgens
A. f. styani

Ижил утгатай нэршил

A. ochraceus Хожсон, 1847

Хималайн нурууны ой модонд л амьдардаг улаан хулсны баавгай Балба, Хятадын нутагт тархжээ. Мөн Энэтхэг, Бутан, хойд Мьянмарт тааралдах нь бий. Байгаль дээр зэрлэгээрээ байгаа тоо толгойг олж тооцоолоход тун хэцүү бөгөөд 2,500 - 16,000, эсвэл 20,000 орчим байна гэж үздэг. Тархсан улсуудад нь уг амьтныг хуулиар хамгаалсан байдаг хэдий ч амьдрах орчны хомсдол, хуваагдал, хулгайн ан зэргээс болж тоо толгой нь цөөрсөөр байгаа.

Улаан хулсны баавгайг 2009 оны 1 сард Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо улаан номдоо багтаасан. Хуучин Илбэнхийнхэн, Баавгайнхан овогт багтаадаг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар тусдаа овгийн амьтан болох нь тодорхой болжээ. Уг амьтны 2 дэд зүйл олдоод байгаа.

Улаан хулсны баавгай нь дасан зохицох чадвар сайтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн амьтны хүрээлэнд байдаг. 2006 оны байдлаар дэлхий даяар 800 гаруй толгой улаан хулсны баавгай амьтны хүрээлэнд амьдарч байжээ.

Эшлэл

Цахим холбоос

Улаан Хулсны Баавгай  Commons: Улаан хулсны баавгай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Улаан хулсны баавгай-тай холбоотой мэдээлэл байна.

Tags:

Хөхтөн

🔥 Trending searches on Wiki Монгол:

Дундговь аймагОросДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Увс аймагЗах зээлийн эдийн засагДэлхийн агаар мандалХөдөө аж ахуйДорноговь аймагХүнсний нэмэлт бүтээгдэхүүнБадганСолонгосын дайнДаралтШувууНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлНүүр хуудасАнглиФридрих ХаекЭсэн тайшХарри ПоттэрТөрХүчдэлОнолБөртэ үжинБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжШинэ ЗеландНомхон далайХүчирхийлэлКазахуудЦоохор ирвэсНейронМезолитПунсалмаагийн ОчирбатБохир усКилограммЖон Мейнард КейнсУргамалОнги голЖамбын БатмөнхАр элстэйн чуулганХорчины Шигүшидэй манлай баатарМонгол ёсМэлхий хадВена (анатоми)Увс нуурАнхны тооСтратегийн ордууд33 дугаар сургуульМэргидУстөрөгчийн холбооХангайн нурууЭлсэн тасархайЭкосистемГенийн инженерчлэлБутанМашинХидан УлсГанМонгол орны томоохон нууруудМонголын хөдөө аж ахуйМонголын замын хөдөлгөөний тэмдэгГазрын тосДолоон БурханЦэндийн ДамдинсүрэнБайгалийн хийЧихрийн шижинЦусны цагаан эсГомеостазМагниЕвропМал аж ахуйБага оврын усан цахилгаан станцBlackPinkЦээрлэх ёсонМейозДолоо хоногМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголчууд Солонгосыг эзэлсэн нь🡆 More