ОХУ-ын Төрийн Дум- ОХУ-ын Холбооны Хурлын /парламентын/ Доод танхим юм.
Төрийн Думын эрх зүйн үндэс нь ОХУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааж өгсөн байдаг.
Оросын эзэнт гүрний үед хууль зөвлөлдөх дараа нь хууль тогтоох дээд байгуулагын үүргийг 1905-1917 онуудад Оросын эзэнт гүрний Төрийн Дум гүйцэтгэж байжээ.
1918 оны Коммунист хувьсгалын гарч Төрийн Думыг тарааж ЗХУ-ын үед хууль тогтоох дээд байгууллагын үүргийг 1938-1991 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл бөгөөд 1938-1993 онуудад ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөл гүйцэтгэж байгаад 1993 оны 10 дугаар сарын үймээний үеэр татан буугдсан.
1993 онд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельцины “Үндсэн хуул”-ийн шат дараалсан шинэтгэлээр Оросын Холбооны Улсын Төрийн Дум байгуулагдаж улмаар 1993 оны 12 дугаар сарын 12-нд анхны сонгууль болжээ.
Төрийн Дум нь 450 гишүүн буюу депутаттай. Тэдний тал нь нэг мандаттай тойргоос шууд сонгогддог. Үлдсэн 225 нь улс төрийн намуудын жагсаалтаар 5% босго давсан намууд бүрдүүлдэг. Төрийн Думын гишүүнээр 21 нас хүрсэн ОХУ-ын иргэн сонгогдох эрхтэй. ОХУ-ын Төрийн Думын анхдугаар сонгуулиар Төрийн Думын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийж болдог байсан.
Төрийн Думын гишүүн 4 жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаад 2008 оны эцсээр ОХУ-ын Үндсэн хууль өөрчлөлт оруулж 6 дугаар сонгуулиас эхлэн 5 жилийн хугацаатай сонгогдох болжээ.
Төрийн Думын сонгууль 1993, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад явагдсан ажээ.
Төрийн Думын үйл ажиллагааг Думын дарга болон түүний орлогчид гүйцэтгэдэг.
Төрийн Думын I дүгээр сонгууль (1994 — 1996)-Рыбкин Иван Петрович -Хөдөө аж ахуйн нам;
Төрийн Думын II дугаар сонгууль (1996 — 2000)-Селезнёв Геннадий Николаевич -Коммунист нам;
Төрийн Думын III дугаар сонгууль (2000 — 2003)-Селезнёв Геннадий Николаевич -Коммунист нам;
Төрийн Думын IV дүгээр сонгууль (2003— 2007)-Грызлов Борис Вячеславович -Нэгдсэн Орос нам;
Төрийн Думын V дүгаар сонгууль (2007— 2011) -Грызлов Борис Вячеславович -Нэгдсэн Орос нам;
Төрийн Думын VI дугаар сонгууль (2011-2016)-Нарышкин Сергей Евгеньевич -Нэгдсэн Орос нам.
Төрийн думын VII дугаар сонгууль (2016-2021)- Володин Вячаслав Викторович--Нэгдсэн Орос нам.
Төрийн думын VIII дугаар сонгууль (2021 оны 10-р сарын 12-ноос)- Володин Вячаслав Викторович--Нэгдсэн Орос нам.
ОХУ-ын Төрийн Думын VII (2016-2021) дахь сонгуулийн фракцууд:-
“Нэгдсэн Орос нам”- фракцын дарга Сергей Неверов: 339 гишүүнтэй, 75,9%:
“Коммунист нам” - Геннадий Зюганов 43 гишүүнтэй, 20,44%:
"Оросын Либерал ардчилсан нам" - Владимир Жириновский 40 гишүүнтэй, 8,9%:
“Шудрага Орос нам"- Сергей Миронов -23 гишүүнтэй, 5,1%:
Wiktionary: Төрийн Дум – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
This article uses material from the Wikipedia Монгол article Төрийн Дум, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.