Ромын Эрх Зүй

Ромын эрх зүй — МЭӨ VIII зуунаас МЭ VI зуун хүртэл Эртний Ром болон Византын эзэнт гүрний хэрэгжиж байсан эрх зүйн тогтолцоо.

Мөн энэхүү эрх зүйн тогтолцоог судалдаг шинжлэх ухааны салбар юм.

Ромын Эрх Зүй
Ромын хууль

Ромын эрх зүй бол өнөөгийн олон арван улсын эрх зүйн тогтолцооны суурь бөгөөд жишиг болж байдаг юм. Үүнээс гадна энэхүү тогтолцоо нь роман-германы (тивийн) эрх зүйн түүхэн үндэс суурь юм.

Эх сурвалжууд

Ромын нийтлэг эрх зүйн хэлбэр, түүний хууль эрх зүйн байгууллагуудын анхны шинж тэмдгүүдийг бидэнд эртнээс үлдэж ирсэн шүүхийн хэргийн дүгнэлтээс олж харж болно. Ромын бичмэл хуулийн анхны эх сурвалж бол Ромын хаадын хуулиуд юм. Хамгийн чухал зүйлийн нэг бол МЭӨ 5-р зууны дунд үеэс эхлэн МЭӨ 3-р зуун хүрсэн афины "Солоны хуулиуд"-ын олон заалтыг шингээсэн "Арван хоёр хүснэгтийн хууль" (латин: Leges duodecim tabularum) юм. Ромын эрх зүй тэр үед аль хэдийн шашны тогтоосон хэм хэмжээнээс тодорхой тусгаарлагдаж ялгаж салгасан байдаг юм.

Эртний Ромын шинжлэх ухааны эрх зүйн тогтолцооны цорын ганц дурсгал бол Ромын нөлөө бүхий хуульч Гайусын (латин Gaius; МЭ 2-р зуун) Институц (латин. Institutiones — «сургааль») юм. МЭ 426 онд баруун Ромын Эзэн хаан III Валентиниан (бүрэн нэр — Флавий Плацид Валентиниан; латин. Flavius Placidus Valentinianus) Ромын шүүгчид шийдвэр гаргахдаа Гайусын үзэл бодлыг Папиниан, Улпиан, Модестин, Паул нарын дүгнэлтийн хамт ашиглах ёстой гэж байжээ.

Зарчим

Ромын эрх зүйн үндсэн зарчим бол -Төр нь бүх нийтийн харилцан зөвшилцлөөр батлагдсан дүрмийн дагуу бүх эрх зүйн асуудлыг шийдвэрлэх улс, иргэд хооронд байгуулсан гэрээний үр дүн юм. Ромын эрх зүйн энэхүү зарчим нь түгээмэл болоод буй Бүгд найрамдах улсын Засгийн газрын үндэс суурийг тавьсан юм.

Ромын эрх зүйн ухамсар бол тэгш эрх дээр суурилсан "шударга ёс"-ыг эрх зүйг хэрэгжүүлэх үндсэн зарчим гэж үздэг.

Салбарууд

Хувийн (jus privatum) болон нийтийн (jus publicum) эрх зүй хоёрын ялгааг тодорхойлсон анхны тайлбарыг Ромын хуульч Улпиан: -“Нийтийн эрх зүй бол Ромын төрийн ашиг тустай холбоотой хууль, хувийн эрх зүй гэж хувь хүмүүсийн ашиг тусын тулд байдаг" гэж бичсэн байдаг.

Нийтийн эрх зүй - нийгмийн ашиг сонирхлыг бүхэлд нь хамгаалдаг, төр, түүний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлдог хууль тогтоомж. Энэ нь Ромын нийтийн эрх зүйн хэм хэмжээг хувь хүмүүсийн тохиролцоогоор өөрчлөх боломжгүй гэсэн зарчмаар тодорхойлогддог тул нийтийн эрх зүйн хэм хэмжээ нь зайлшгүй (заавал) юм.

Ромын нийтийн эрх зүй нь албан тушаалтны эрх, үүрэг, шашны санваартны эрх, үүрэг, эрүүгийн хууль гэсэн гурван хэсэгтэй байжээ.

Хувийн эрх зүй гол нь хувийн өмчийн харилцаанд суурилдаг. Европын либертаричууд Ромын өмчид хандах хандлагыг эрх чөлөө, хувь хүнийг хүндэтгэх чухал шинж тэмдэг гэж өвлөж авсан.

Ромын хувийн эрх зүй өөрийн үндсэн институци, зарчмуудыг олон мянган жилийн түүхийг дамжиж, улмаар орчин үеийн хувийн эрх зүйн үндэс болсон. Ромын хувийн эрх зүй нь орчин үеийн улс орнуудын иргэний эрх зүйн салбаруудыг судлах хүрээ болгон хууль зүйн шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой хэвээр байна.

Эртний Ромын хуулиудын жагсаалт

Эртний Ромд хэрэгжүүлж байсан хуулиудыг баталсан он дарааллаар жагсаасан. Хуулиуд гол төлөв санаачлагчийн нэрээр нэрэлдэг байжээ.

  • Lex Canuleia (МЭӨ 445/443 он) — парицууд буюу дээдсүүд, плебей буюу доодсууд хоорондын гэрлэлтийг хоргилсон хуулийг цуцлах тухай хууль;
  • Lex Licinia Sextia (МЭӨ 367 он) — плебейчууд буюу доодсуудаас доод тал нэг Консул сонгох тухай хууль;
  • Lex Ogulnia (МЭӨ 300 он) — плебейчуудыг шашны зурхайчийн албан тушаал эрхлэхийг зөвшөөрөх тухай;
  • Lex Hortensia (МЭӨ 287 он) — Ардын хурал буюу "Комици" (латин. comitio, comeo —орч. нийлэх, цуглах) -ийн гаргасан шийдвэр шууд хуулийн хүчин чадалтай болох тухай хууль;
  • Lex Acilia de intercalando (МЭӨ 191 он) — хуанлийн шинэчлэл (хамба лам хуанлид нэмэлт сар оруулах эрхтэй болсон);
  • Lex Villia Аnnalis ( МЭӨ 180 он) — Бүгд найрамдах улсын дээд албан тушаал хаах тогтолцооны зарчмын тухай хууль (урьдчилж 10 жил цэргийн алба хаасан байх, албан тушаалын дэс дараал бөгөөд тэдгээрийн хооронд доод тал нь 2 жил болох зэрэг).
  • Lex Vallia (МЭӨ 160 он орчим) —өр тавьсан хүн өөрийгөө хамгаалах эрх олгох, хэрвээ хэрэгт ялагдвал төлбөрөө нугалж төлөх;
  • Lex Calpurnia de repetundis (МЭӨ 149 он) — Орон нутагт эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахын эсрэг анхны хууль;
  • Lex Aebutia (МЭӨ 125 он орчим) —Ромын хууль эрх зүйн байцаан шийтгэх процессыг бий болгох тухай хууль;
  • Lex Sempronia frumentaria (МЭӨ 123 он) — талхны тухай анхны хууль (Leges frumentariae): ромын иргэн бүр хөнгөлөлттэй үнээр буудай авах эрхийн тухай хууль;
  • Lex Rubria (МЭӨ 123-122 он) — МЭӨ 146 онд устсан Карфаген хотын суурин дээр шинэ колони байгуцлах тухай хууль;
  • Lex Caecilia Didia (МЭӨ 98 он) — хууль санаачлах, хуулийг батлах хоорондын хугацаа тогтоох; хуулиудыг нэгтгэж нийтээр батлахыг хориглох тухай хууль;
  • Lex Iulia (МЭӨ 90 он) — Ромын эзэнт улсад үнэнч байсан холбоотонд Ромын иргэн болгож шагнах тухай хууль;
  • Lex Cornelia de magistratibus (МЭӨ 81 он) — магистратуудын тухай хууль (насны хязгаар тогтоож, доод тал нь цэрэгт 10 жил алба хаасан байх ёстой болгосон);
  • Lex Gabinia (МЭӨ 67 он) — Далайн дээрэмчидтэй тэмцэх Гнеус Помпей-д онцгой эрх олгох тухай хууль;
  • Lex Manilia (МЭӨ 66 он) — Митридат, Тигран нартай дайтахад зориулж Гнеус Помпей-д бүх зүүн мужууд болон цургийг өгөх тухай хууль;
  • Lex Trebonia (МЭӨ 55 он) — МЭӨ 55 оны Консулуудад орон нутгийг захирах эрхийг 5 жилээр сунгах тухай хууль;
  • Lex Roscia (МЭӨ 49 он) — Цизалын Галлудад ромын иргэн олгох тухай;
  • Lex Paedia (МЭӨ 43 он) — Цезарийг алсан хүнд ус, гал өгөхгүй байх шийтгэл оногдуулах тухай;
  • Lex Titia (МЭӨ 43 он) — Хоёрдахь Триумвиратыг (латин. triumvirātus, латин. tres — гурав+ vir — эр хүн: «гурван хүний холбоо») Төрийн дээд байгууллага болгох тухай.

Tags:

Ромын Эрх Зүй Эх сурвалжуудРомын Эрх Зүй ЗарчимРомын Эрх Зүй СалбаруудРомын Эрх Зүй Эртний Ромын хуулиудын жагсаалтРомын Эрх ЗүйВизантын эзэнт гүрэнЭртний Ром

🔥 Trending searches on Wiki Монгол:

Шарын шашинСяньбиХиргисүүрБаримтШинэсХөвсгөл нуурЕгипетийн пирамидуудУнгарШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаСандо амбанМонгол наадгайДэлхийн улс орны жагсаалтФторБагануурДаатгалМеталлХүрэл зэвсгийн үеАзарганы ноцолдоон (уран зураг)Дархан (хот)Монгол Улсын сумдАргальДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Цагийн бүсҮйлдлийн системНийгэмГэрэлНохойНүүрсустөрөгчГүн ухаанЧацарганаЮмжаагийн ЦэдэнбалВэб сайтДүүрэгГерманБулган аймагИх ЗасагМонголын намын жагсаалтДашдоржийн НацагдоржУвс аймагЮНЕСКОУргамлын тэжээлМотивациВьетнамВолейболМонгол Улсын төрийн дуулалУлс төрТангуд улсАзотын хүчилЧулуун зэвсгийн үеЭнэтхэгийн далайКолоничлолХүчилтөрөгчЦогт хунтайжМонголын түүхэн он дараалалДе-фактоӨвгөн хуурч (уран зураг)Манжууд хятадыг эзэлсэн ньНойр булчирхайЭргүнэ хунгийн домогМонголчуудЦусны бүлэгХэнтий аймагБөртэ ЧиноЭлектронАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлХабул ханӨөлдЭдийн засагОйрадЭндотермик урвалХойд АмерикХүйтэн дайнМөнгө (химийн элемент)Замын хөдөлгөөний тэмдэгТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Ватт (нэгж)Байгал нуурЭрх зүй🡆 More