Олонлог

Математикийн шинжлэх ухаанд олонлог гэж хэд хэдэн (төгсгөлөг болон төгсгөлгүй) юмс тодорхой шинж чанараараа нэгдсэн цуглуулга-ыг хэлнэ.

Олонлогт агуулагдах юмсыг элемент гэдэг.

Олонлог нь олонлогийн онол төдийгүй орчин үеийн математикийн шинжлэх ухааны бүх салбарт чухалд тооцогддог, үндсэн ойлголтуудын нэг бөгөөд орчин үеийн математик нь үндсэндээ олонлог ба буулгалтын хэлээр бичигддэг гэж хэлэхэд болох юм.

Үндсэн ойлголт

Олонлог гэдэг нь "юмс"-ын "цуглуулга" юм. Олонлогийн элементүүд нь тоо, үсэг, тэмдэг, тэр ч бүү хэл олонлогууд хүртэл юу ч байж болно.

Нөгөө талаар, "цуглуулга"-ыг олонлог гэж дуудахын тулд ямар нэг юм нь тухайн олонлогийн элемент мөн эсэхийг нэг утгатайгаар тодорхойлорх боломжтой байх ёстой.

Олонлогт харьяалагдах, дэд олонлог

Олонлог ба элемент, олонлог ба олонлогийн хооронд агуулагдах, харьяалагдах гэсэн энгийн хамаарлыг тодорхойлох боломжтой. a нь A олонлогийн элемент бол "a нь A олонлогт харьяалагдана", "A олонлог нь a элементийг агуулна" хэмээгээд aA гэж тэмдэглэнэ.

2 олонлог A, B-гийн хувьд A-д харьяалагддаг бүх элемент нь B-д бас харьяалагддаг, өөрөөр хэлбэл aAaB нь a-г хэрхэн сонгохоос хамаарахгүйгээр биелж байвал "A нь B-гийн дэд олонлог болно", "A нь B-д агуулагдана", "B нь A-г агуулна" хэмээгээд AB буюу AB гэж тэмдэглэнэ.

Нэг ч элементгүй олонлогийг хоосон олонлог гээд Олонлог  гэж тэмдэглэнэ. Хоосон олонлог нь бүх олонлогийн дэд олонлог болно.

2 олонлогийн бүх элементүүд нь давхцаж байвал, өөрөөр хэлбэл 2 олонлог бие биеэ агуулж байвал тухайн 2 олонлогийг тэнцүү олонлогууд гэнэ. A ба B олонлогууд тэнцүү болохыг A = B гэж тэмдэглэнэ.

Тэнцүү олонлогуудын хувьд дараах тэнцэтгэлүүд биелнэ:

    A = BAB ба AB.

тэмдэглэгээ

Олонлогийг тэмдэглэх олон янзын арга бий. Юун түрүүнд олонлогийн бүх элементийг дараалуулан бичиж болно. Жишээлбэл, 10-аас ихгүй натуртоонуудаас сондгой тоонуудыг агуулдаг олонлог нь

    Олонлог 

гэж тэмдэглэгдэнэ. Энд олонлогийн элементүүдийн дарааллыг өөрчилж, яг адилхан зүйлийг дахин нэмсэн ч уг олонлог нь өөрчлөгдөхгүй:

    Олонлог 

Мөн тухайн олонлогийн элементүүдийн биелүүлэх ёстой нөхцлийг зааж өгөх аргаар тэмдэглэж болно.

    N нь бүх натурал тооны олонлог.
    N-ийн элементүүд нь натурал тоонууд бөгөөд бүх натурал тоонууд N-д харьяалагдана.

x нь ямар нэг олонлогт харьяалагдах нөхцөл нь P(x) байвал тухайн олонлогийг {x | P(x)} гэж тэмдэглэж болно. Өөрөөр хэлбэл

    Олонлог 

гэж бичвэл S нь P(x) нөхцлийг хангах бүх x-ээс бүрдсэн олонлог гэж ойлгоход болно. Энд "|" -ийн оронд ":"-г хэрэглэх тохиолдол бий.

    Олонлог 
    A = {0,1,2,3,4,5},
    B = {n | nN, n ≤ 5 } гэж бичигдсэн хоёр олонлог нь тэнцүү юм: A = B.

Чадал

Төгсгөлөг тооны элементээс тогтох олонлогийг төгсгөлөг олонлог (finite set) хэмээх бөгөөд төгсгөлөг олонлог A-гийн элементүүдийн тоог #(A), |A|, card(A) гэх зэргээр тэмдэглэдэг. Төгсгөлөг биш олонлогийг төгсгөлгүй олонлог (infinite set) гэнэ.

Олонлогийн үйлдэл

    Гол өгүүлэл: Олонлогийн алгебр, Нийлбэр олонлог, Үржвэр олонлог, Ялгавар олонлог, ба Олонлогуудын шулуун үржвэр

Хэд хэдэн олонлогийн хоорондын хамаарлыг судлахад тэдгээр олонлогоос шинэ олонлогийг үүсгэж, түүнийгээ судлах нь үр дүнтэй аргуудын нэг юм.


Мөн үзэх

Tags:

Олонлог Үндсэн ойлголтОлонлог т харьяалагдах, дэд олонлогОлонлог тэмдэглэгээОлонлог ЧадалОлонлог ийн үйлдэлОлонлог Мөн үзэхОлонлогМатематик

🔥 Trending searches on Wiki Монгол:

СарЦахилгаан гүйдэлМезолитСанжаасүрэнгийн ЗоригДотоодын нийт бүтээгдэхүүнХатууБиомассБуддын шашинЭртний ГрекШударга ёсСолонгоТөмөр (химийн элемент)Жамбын БатмөнхБолгарДөрвөдХарь гарагийн соёл иргэншилХабул ханТайландМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчНогоон дарь эхДэлхийн хоёрдугаар дайнДундад зуунДорнод аймагМөлхөгчХайлах температурКубаРНКалиДархлаа судлалМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхБайгалийн нөөцИмпортУлаан цутгаланМөнх хаанМонголын Нууц ТовчооМонгол орны гол мөрдШарын шашинАжилгүйдэлНүүрсустөрөгчНАТОЭтанолПрограмчлалын хэлДарьгангаЁлын амСандо амбанЦахиагийн ЭлбэгдоржОрхон голСүхбаатар аймагГүюг хаанБөртэ үжинҮхэрГазар зүйн солбицлын системСонгуульДундговь аймагЗүүнгарын Хаант УлсМорины уралдаанЭсХубилай хаанМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтЗанабазарЭнэтхэгийн далайХатанбаатар МагсаржавФранцБямбасүрэнгийн ШаравМөнгө (химийн элемент)ШашинМанжууд хятадыг эзэлсэн ньМолдавСүүБудЗүүдНуклейн хүчил1945 оны чөлөөлөх дайнАзотын хүчилОросДүүрэгМонголчуудӨмнөд Солонгос🡆 More