Нүб-Ын Хүүхдийн Сан

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (Англи: United Nations Children's Fund) буюу товчоор ЮНИСЕФ (UNICEF) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-ын Хүүхдийн Тусгай Санг Ерөнхий Ассамблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн Сан гэдэг байнгын байгууллага буй болжээ. ЮНИСЕФ -ийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын яармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршино. Бага насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах, шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг. 1965 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Тусламжийн Сан (UNICEF)
United Nations International Children’s Emergency Fund
 
НҮБ-ын Хүүхдийн Сангийн лого
 
Норвегийн агаарын тээврийн компанийн захирал Бьорн Кьёс Бангуйн нислэгийн талбай дээр, 2014 он
Байгууллагын төрөл Бие даасан байгууллага
Товчлол UNICEF буюу кириллээр ЮНИСЕФ
Удирдлага Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Хенриетта Х. Форе
Байгуулагдсан 1946 он
Төв байр Нью-Йорк хот, Нью-Йорк,
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Дээд байгууллага Нэгдсэн Үндэстний БайгууллагаНэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ
www.unicef.org

Үүрэг зорилт

  • Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний үндсэн хэрэгцээг хангахад туслах, хүүхдийн бүхий л чадавхи, бололцоог хөгжүүлэх боломжийг өргөтгөх
  • Хүүхдийн энхийн конвенцийг удирдлага болгон хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим, ОУ-ын стандартыг хүлээн зөвшөөрөх замаар хүүхдийн эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах
  • Хүүхдийн энх тунх амьдрал, хамгаалал, хөгжил нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн чухал салшгүй хэсэг мөн
  • Улс орнууд, ялангуяа хөгжиж байгаа улс орнууд "Юуны өмнө хүүхдийн төлөө" уриан дор хүүхэд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө улс төрийн зохистой бодлого явуулах, үйлчилгээ, халамж үзүүлэхэд нь уриалан дуудаж, дайчлан хөдөлгөх
  • Дайн, байгалийн гамшигт өртсөн, ядуугийн туйлд орсон, элдэв төрлийн хүчирхийлэл дарамтанд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг хүүхдүүдэд тусгай халамж үзүүлэх
  • Хүмүүнлэгийн болон НҮБ-ын бусад байгууллагатай хамтран зовж, шаналж байгаа хүүхдүүд, тэднийг халамжлагчдын зовлонг хөнгөвчлөхөд шуурхай арга хэмжээ авах
  • Өөрийн гүйцэтгэдэг ажлын дотроос хүнд нөхцөлд байгаа улс орны хамгийн ядарч зүдэрсэн хүүхдүүдэд илүү анхаарал тавьж, тэргүүн зэргийн ач холбогдол өгөх
  • Улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөрөө дамжуулан эмэгтэйчүүд, охин хүүхдэд тэгш эрх олгохын төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдний оролцоог нэмэгдүүлдэг.

Цахим холбоос

Нүб-Ын Хүүхдийн Сан  Commons: ЮНИСЕФ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Англи хэлНобелийн шагналНҮБ

🔥 Trending searches on Wiki Монгол:

МэдлэгАрдын түр засгийн газарҮрэвсэлМин улсНьютон (нэгж)Панамын сувагАмерикийн Нэгдсэн УлсМонгол Ардын НамДезоксирибонуклейн хүчилСоёмбоШвейцарХамаг МонголБаянзүрхХөвчтөнЕвропын орнуудын жагсаалтНатурал тооМухулайСалхины эрчим хүчДундад зуунУлаанхус сумЭрдэнэ Зуу хийдЭссеХэрлэн голМонгол улсын их дээд сургуулиудСаарал чоноМэлхийФосфорСэргээгдэх эрчим хүчУур амьсгалын өөрчлөлтДэлхийСолонгоАргальУлаанбаатарЦаг хугацааСократНамсрайжавын БатсуурьЕгипетийн пирамидуудМона ЛизаМонгол Улсын сумдҮхэрТүрэгАвстриМэдрэлийн системХагас дамжуулагчИррационал тооЭдийн засагХуулийн этгээдМатематикМонгол улс ОлимподМонгол Улсын төрийн дуулалЗүүн Өмнөд АзиЖамухаМонгол хоолӨвөр МонголСоронзон оронБуриад ястанФранцДолгионы уртМонгол орны гол мөрдИх ХуралдайХошуудТромбоцитопениМонгол Улсын Ерөнхий СайдСүбэдэй баатарХүний нөөцийн менежментМонгол хаадОюутолгойМал аж ахуйАж үйлдвэрийн хувьсгалМэдээлэлАлтай Таван БогдДолгорсүрэнгийн ДагвадоржМонгол Улсын аймгуудАмарбаясгалант хийдБарон Унгерн фон ШтернбергПржевальскийн нохой гүрвэлУхаалаг гар утасЖоульТайж🡆 More